Ш.Сайхансамбуу: Төрд шургалсан эрүүгийн элементүүдээс салъя | News.MN

Ш.Сайхансамбуу: Төрд шургалсан эрүүгийн элементүүдээс салъя

Ш.Сайхансамбуу: Төрд шургалсан эрүүгийн элементүүдээс салъя

Ш.Сайхансамбуу: Төрд шургалсан эрүүгийн элементүүдээс салъя

УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбуутай ярилцлаа.


-УИХ-аас гарч буй шийдвэрүүд хууль бус гэж та үзэж буй юм байна. Яагаад тэр вэ? 

-60 тэрбумаар албан тушаалыг үнэлж, хуваарилсныг нийт ард түмэнд зарласан. Би энэ Их хурлыг анх бүрэлдсэний маргааш л хэлсэн. Ерөөсөө хууль бус Их хурал бүрэлдлээ гэж сонин хэвлэлд өгсөн миний ярилцлагад бий. Хэрвээ юм мэддэг, чаддаг, хууль дүрэм биелүүлдэг шинэ хүчин гарч ирвэл энэ улсуудыг бүгдийг нь хариуцлагад татна. Хууль бусаар төрийн эрх хуйвалдаж авсан. Албан тушаалыг үнэлсэн. Миний 2016 онд хэлсэн үг Сандуй, Ганбаатар хоёрт ял оноосноор нотлогдож байна. Хэрвээ тэр хоёр хүн буруугүй байсан бол шүүх ял оноохгүй байсан. Ял оноогоод, таслагдаад явсан. Тиймээс одоогийн энэ Их хурлын гаргасан бүх шийдвэрийг би хүчингүй гэж үзэж байгаа юм.

-Дийлэнх нь нэгэн цагт хүчээ өгч байсан намынхан чинь байгаа шүү дээ?

-Намайг хүмүүс нэг их сайн мэддэггүй юм. Би хуучин МАХН-ыг эрх барьж байхад, 1983 оноос хойш энэ намд явсан. Сүүлд хотын гүйцэтгэх захиргаанд ажиллаж байхад Мөнхжаргал, Алтангэрэл, Энэбиш дарга, нийслэлийг хариуцаж ажилладаг МАХН-ын Улс төрийн товчоо, Ардын их хурал, Сайд нарын зөвлөлд байсан хүмүүстэй ажиллаж байсны хувьд төрийн ажил яаж явдгийг сайн мэдэж, сурсан байна, одоо бодоход. Одоогийн энэ УИХ-ын гишүүдтэй харьцуулахад би хамаагүй илүү боловсорсон юм байна. Ер нь олон улсад ч ярьж байгаа, энэ Их хурлыг. Гадны сайтыг уншиж байхад тийм байна. Энийг юмны учир гадарладаг, улс төр жаахан сонирхдог, тэндээс гарч буй хууль тогтоомж шийдвэрүүдийг уншдаг, уншсанаа өөрийнхөөрөө ойлгодог иймэрхүү түвшний хүмүүс бол мэдэж байгаа. Ер нь ихэнх хуульч ч хууль бус Их хурал гэж ярьдаг. Надтай санал нэгддэг хүмүүс байна. Тэгэхээр эндээс гарсан Засгийн газар бас хүчингүй засгийн газар. Энэ Засгийн газраас гарсан бүх шийдвэр хүчингүй. Өнөөдөр нэг юм яриад, маргааш нь тэс өөр юм ярьдаг. Тэр нь саяын Үндсэн хуулийн өөрчлөлт болоод Сонгуулийн хууль гарахад айхтар мэдэгдэж байна. Аливаа юманд ер нь 100 хувь гэж байдаггүй. МАН-ын Удирах зөвлөл дотор нь ядахдаа нэг хүн санал зөрж болно шүү дээ. Гэтэл тэгсэнгүй. Тэгэхээр энэ бол хуурамч. Энэ нам нэг хүний удирдлагаар явдаг, төрийн дээр гарчихсан гэдэг нь маш сайн мэдрэгдэж байна.

-Бид хүн бүр сонголтоо зөв хийвэл улс орон өөдлөн дэвжинэ гэж ярьсаар л сонгуультай золгодог. Манай улсад зөв хүн байна уу, таны бодлоор? 

-Монголын ард түмэн болоод сонгогч нар сүүлийн 15 жил, гурван сонгууль дамжин зөв хүнээ сонгоно гэж ярьж байна. Зөв хүн гэж хэнийг хэлээд байгаа юм бэ, зөв хүнээ нэрлэ дээ гэхээр хэлдэг хүн байхгүй. Тэрийгээ мэддэггүй. Иргэд дээр очиж өөрийгөө таниулах, мэдүүлэх хаалттай. Одоо нэг сарын 1-нээс хаачхаж байна, хэн ч, хаашаа ч явж болохгүйгээр. Тэгсэн мөртлөө сонгогдсон луйварчин гишүүд тайлангаа тавьж болно гэсэн шийдвэр гарч байна. Би яг бүтэн уншаагүй, телевизээр баталж байгааг нь харахад. Мань мэт бол яах вэ. Батсүрэн гэдэг шинэ хүн яваад очвол урдаас нь сонгогчид шоолоод инээнэ. Энэнээс нь залхаад хүмүүс улс төр лүү ойртдоггүй. Зориг гаргадаг хүн байдаггүй. Ерөөсөө Монголын нийт ард түмэн айдас дунд амьдарч байна. Хуулийн байгууллагынхан, шүүх прокурорынхон, цагдаа сэргийлэхийнхэн нь ч тийм байна. Өөрсдийгөө хашир туршлагатай парламентын гишүүд гээд нэрлэчихсэн хэсэг бүлэг дээрэмчид байна шүү дээ. Эд нар чинь базаад, хуулийнхныг айлгаад сурчихсан. Тэд нар нь ажлаасаа салахгүйн тулд хэлсэн үүрэг даалгаврыг нь биелүүлээд явдаг. Хууль жирийн иргэнд айхтар ширүүн үйлчилж байна.  Бид ийм л ертөнцөд амьдраад байгаа юм.

-Таны бодлоор энэ бүхнийг яаж залруулах боломж байна вэ?

-Би Монголын ард түмэнд мөн их олон хэлж байна аа. Элдэв жагсаал цуглаан хийгээд нэмэргүй болсон. Жагсуулах ч үгүй, цуглуулах ч үгүй албадан тараадаг. Зөвшөөрөл авъя гэхээр өгдөггүй. Тийм учраас радио өргөн нэвтрүүлэг, телевизор, сошиал ертөнцөөр иргэдтэйгээ харьцахаас өөр аргагүй болсон. Яг ийм улс дэлхий дээр Хятад, Монгол, Орос гурав л байх шиг байна. Бусад орон бол чөлөөтэй байна. Франц гэхэд өнгөрсөн хоёр дах өдөр бүх орон даяар ажил хаялт хийж байна. Өөрсдийнхөө төлөө жагсаач ээ гээд ганц уриалахад гараад ирж байх жишээтэй. Манайхан тэгж эвлэлдэн нэгдэхгүй байна л даа. Эвлэлдэн нэгддэггүйн гай эргээд өөрсдөд нь тусаад, түүнийг нь хэсэг бүлэг хүмүүс ашиглаад, 30 жил явчихлаа. Хүмүүс энэ бүхнийг амьдрал, бие махбодоороо ойлгочхоод байна л даа. Би нэлээн олон аймаг, хөдөө орон нутгаар явж байна. Сонгуулиас гурав, дөрвөн хоногийн өмнө хүмүүс дүлий юм шиг болчхоод, сонголтоо хийчихсэн байдаг юм. Хүмүүс энэ хоёр намыг сонгохгүй л гэсэн юм ярьж байна. Миний бодол, хүмүүс сонгохгүй нь энэ гээд баахан цагаан хуудас хийгээд баллаад хаячих вий дээ гэдгээс жаахан айж байна.

ТОЙРГОО БУЛААЦАЛДААД, БӨӨН ХЭРҮҮЛ БАЙНА ГЭХ ЧИНЬ БИЛЭЭ

-Монголд МАН, АН-тай дүйцэхүйц нам үнэндээ байхгүй. Тэгэхээр 2020 онд сонгууль болдгоороо л болох юм биш үү?

-Түүнийг өөрчлөхийн төлөө бид залуучуудыг бэлтгэж байна. Аливаа нам, эвсэл ард иргэдтэйгээ тулж ажиллах зарчимтай. Бид тэр зарчмыг барьж ажиллаж байна. Ард иргэд сонгогчдоо хууран мэхэлдэг, залилдаг МАНАН шиг нам улс орныг хөгжүүлнэ гэдэг асуудал ярих ямар ч ёс зүй байхгүй болчхож байгаа юм. Хамгийн аймшигтай жишээ гэвэл манай эрх бүхий байгууллага АТГ-аас албан ёсоор зарласан 12 триллион төгрөг байна. Идэж уусан, үр дүнгүй зарцуулсан. Улсад их хэмжээний хохирол учруулсан байгаа байхгүй юу. Миний мэдэхийн тэр мөнгөөр Улаанбаатар хотыг иж бүрэн тохижуулаад, бүх хүмүүсийг орон сууцжуулаад, илүү гарснаар нь аймгийн төвүүдээ орон сууцжуулах, цахилгаан станц барьчих хангалттай мөнгө байсан байна лээ. Одоо тэгэхээр тэдэнд итгэж болохгүй. Бүр дахиж гарна гээд ажиллаж эхэлж байна. Би одоо болъё гэсэн хүн нэг ч байхгүй. Тэр битгий хэл тойргоо булаацалдаад, бөөн хэрүүл байна гэж байх чинь билээ.

-Намаар талцаад үр дүнд хүрэхгүй, ерөнхийлөгчийн засаглал дээр гэж зарим хүн үздэг. Та санал нийлэх үү?

-Манайд Ерөнхийлөгчийн засаглал зохихгүй л дээ. Парламент, Ерөнхийлөгчөө ард түмэн сонгодог байж тэнцвэр хадгалагдана. Ерөнхий сайд яах вэ, хэд ч огцроод, хэд ч алга болсон хамаагүй албан тушаал. Төрийн хэрэгт нэг их нөлөөтэй биш. Зөвхөн засгийн үйл ажиллагаа явуулах л үүрэгтэй. Нэг ёсондоо Монголын ард түмний зарц нь юм шүү дээ. Тэрийг төрийн гурван өндөрлөгт авч хэлэлцээд байх ч шаардлага байхгүй. Гадны ерөнхий сайд нар тийм л юм билээ. Иргэдийн төлөө зүтгэхээс өөр төрийн хэрэгт оролцоод байх хүн биш. Одоо Их хурлын дарга, Монгол Улсын Ерөнхийлөгч хоёр хамгийн чухал хүн болчхоод байгаа юм. Ер нь тийм юм байна. Би олон жилийн практикаас тэгж л харлаа.

-УИХ-ын гишүүн байсан хүний хувьд энэ парламентын хамгийн том алдаа юунд байна бэ?

-Хамгийн том алдаа нь хууран мэхлэх бодлогыг ард түмэнд үнэн юм шиг танилцуулдаг. Хууран мэхлэх тэр арга техникийг маш сайн боловсруулж, араас нь мэдээллийг сайн тараадаг. Тийм ойлголтыг Монголын ард түмний тархинд гүн бат суулгаж өгсөн. Түрүүлж цацсан мессежээ бататгаад, сонгуулийн үеэр худлаа ярихад маш амархан байсан байхгүй юу. Ийм зарчмаар л бид явсан байна. Өмнөх ерөнхийлөгчид ч ялгаагүй. Тав дах ерөнхийлөгчөөс бас нэг сайн үр дүн гарахгүй л байна. Үе үеийн ерөнхий сайд нар байна. Жасрай гуайгаас бусад нь ёстой адгийн шаарнууд. Адгийн амьтад. Дандаа хулгайч. Дандаа худал, залилан мэхэлдэг. Нэг ч олигтой ерөнхий сайд байхгүй. Эднийг удаа дараалан сонгосон Монголын ард түмний буруу. Хамгийн ойрын жишээ, Эрдэнийн хувь гэж сая төгрөг өгнө гээд амласан, байхгүй. Тэрийг дагуулаад С.Баяр гэдэг луйварчин 1.5 сая төгрөг өгнө гэж амласан. Монголын ард түмэн 500 мянга илүү өгөх нь гээд МАХН-д 46 суудал өгчхөж байгаа юм. Тэр бас байхгүй. Батболд гэж нэг луйварчин гарч ирээд хүн болгонд 1072 хувьцаа өгнө гэж хуурсан. Ийм улсуудыг удаа дараалан сонгосон Монголын ард түмний буруу болчхоод байна. Чи бод доо! Ц.Нямдоржийг долоон удаа сонгоод, таван удаа яамны сайд хийлгэчхэж байгаа байхгүй юу. Монголд хууль байна л даа, хэрэгждэггүй. Жирийн иргэнд хамгийн чангаар үйлчилж байна.

-Заримдаа ямар ч улсад амьдраад байна даа гэж бодох үе гарах л юм?

-Төрийн хүмүүсийн амнаас гарч байгаа амлалт яриа бүгд худлаа. Жирийн хүн чинь Их хурлын гишүүн, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч хэлчихлээ гээд үнэмшдэг юм шиг байгаа юм. Иргэд улс төрчидтэй чи тэгж худлаа хэлсэн гээд эргээд тооцоо хийхгүй юм. Одоо Францад буруу хүн сонгосон байна гээд Макроныг авч хаяна гээд жагсаад, ер нь “мултрах” шинжиндээ орж байна. Гэтэл манайх байдаггүй. Үнэнийг хэлэхэд, Монголын ард түмэн луйварчин улс төрчидтэйгөө хариуцлага тооцож чадахгүйд хамаг гол учир байна. Намын гишүүнчлэл гэдэг балай юмаар аль 1992 оноос хойш хоёр хуваагаад, нэгдмэл Монгол Улсыг сарниачихсан. Иргэд өөрсдийнх нь мөнгийг хулгай хийгээд, буцаагаад тараагаад өгөхөөр хувиасаа өгч байна гэж ойлгоод байх юм. Хэн ч өөрийнхөө мөнгийг гаргаад надад саналаа өгөөрэй гэдэггүй. Яамны сайд нар яамнаасаа хулгай хийж аваачиж өгнө. Одоо бүр амар, Эрдэнэт, “Эрдэнэс Тавантолгой”-гоос хулгай хийдэг болж. Уул уурхайн тооцоо данс байхгүй. Хэдэн зуун вагоноор нь ачаад гаргаж байхад мэддэггүй. Гишүүн болно гээд дэвшээд явж л байдаг, болгоод л байдаг Монголын ард түмэн одоо дүгнэлт хийхгүй бол болохгүй нь. Нийт сонгогчдоос их болж байна.

ИРГЭДИЙГ ЗОРИУД ЯДУУ АМЬДРУУЛЖ БАЙНА

-Хүмүүсийн амьдрал сайнгүйгээс мөнгө бүхнийг шийдээд байгаа юм биш үү?

-Иргэдийг зориуд ядуу байлгаж байна шүү дээ. Оросууд манайхыг хөгжүүлэхгүй гэсэн бодлого барьсантай адилхан. Манайх бол өмнөд, хойд хоёр хөршид яг иймэрхүү байдлаараа байхад л болох юм байна лээ дээ. Иргэдээ ядуу байлгаж, байдлыг энэ луйварчид сайн ашиглаж байна. Нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүнийг Сингапур шиг 45 мянган доллар болгочихвол сонгогч нар чинь шал өөр болчихно.

-Зөв бодлого бариад явбал 3-хан сая хүнийг хангалуун амьдруулж болох юм гэж санагддаг?

-Зөв бодлого бариад явах чадвартай хүн байхгүй. Би энэ хүмүүсийг дэндүү сайн мэдэж байна. Төрийн нэгдсэн бодлого ч байдаггүй. Нэг хүн гарч ирээд, тэс өөр юм яриад л явдаг. Нэгнийхээ юмыг үргэлжлүүлж хийнэ гэж хэзээ ч байхгүй. Тийм учраас энэ сонгогч нарт л их учир байгаа юм. Одоо энэ улс төрчидтэй хамтран идэлцэж уулцаж байгаа хүмүүс мэдээж эд нарынхаа талд л байна шүү дээ. Бүх мэдээллийг зохиодог, тэр мэдээллээ өөрсдөө авдаг. Нэг тендер зарлахад өөрсдөө зохионо. Зохиосон мэдээллээ таньдаг хүмүүстээ өгчихнө. Тэрнээс Баянхошуунд байгаа Дорж, Дулмаа нар зохиохгүй. Тэгэхээр жирийн иргэн яаж бизнес хийх юм бэ.

-Та яагаад МАХН-аас гарчихсан юм бэ?

-Би ийм улсуудтай чинь яаж таарах юм бэ. Намайг хөөгөөгүй, би өөрөө гарсан. Сосорбарам шиг би энэ намаас биеэ татаж авсан юм. Миеэгомбын Энхболд бид хоёр цуг л хотын захиргаанаас эхэлсэн. Надаас дүү хүн. Би энэн шиг улс төр хөөгөөд явчихвал явчих байсан, тэр үед. Би бизнесмен болъё гэж бодоод улс төрийн ажлыг орхисон болохоос биш. Улс төр хөөгөөд явбал явчих л байсан. Буруу улсуудтай санал нийлэхгүй болохоор гарсан. Би Оюутолгойгоос болж үзэж тарсаар байгаад дууссан хүн. Эд нар чинь 2012 онд намайг хүчээр сонгуулаагүй. Нэр дэвшүүлээ ч үгүй. Би ч дэвшье гэж улайраагүй. Эд нар чинь бүр улайрчихдаг байхгүй юу. Аймаар. Амь юм шиг. Энэнгүй бол зарим нь үхчих гээд байгаа юм л даа. Алуулчих гээд байгаа. Одоо Их хуралд сонгогдохгүй. ЖДҮ-ээс идсэн, 60 тэрбумд орооцолдсон, дээр нь тендерээс эд нар аймаар идэж байгаа. Ерэн хэдэн онд яамны төсөв бага байсан юм. Зарим яамных тэрбум төгрөг ч хүрдэггүй байсан юм.

-Одоо сайд нар тэр үетэй харьцуулашгүй төсөв батлуулж байна?

-Тийм ээ, доод тал нь 100-гаас дээш тэрбум төгрөгийн төсөв батлуулж авч байна. Энийг чинь ерөөсөө ганцхан яамны сайд нь гартаа авчихдаг гэж байгаа. Дороо өөрсдийнхөө гар, хөл бологчдоо авчраад тавьчихна. Газар, тасгийн даргаар тавьсан тэднээрээ хийлгэнэ. Тэгээд тэндээс мөнгө цавчих ажлыг гардан зохион байгуулдаг. Миний сонссоноор, их олон яамны дэд сайд нарт юм халгаадаггүй юм билээ. Эд нар нь “Сайд бүх тендерийг гартаа авчих юм” гээд үглээд яваад байх юм. Уг нь дэд сайд болоод нэг юм хийх гээд байдаг, зайлуул. Сайд нь төрийн нарийнтайгаа нийлж мөнгө цавчдаг юм шиг байгаа юм. Энийг манай АТГ шалгадаг л байх гэж найдаж байна. Энэ парламентад үнэхээр эрүүгийн гэмт хэрэгтнүүд цугласан. 2016 оноос хойш сонгогдсон хүмүүс дотор элдэв булай хэрэг гарлаа шүү дээ. Хүн амины хэрэг гарлаа, хүчингийн хэрэг гарлаа. Энэ чинь дандаа хогийн хулгай нар л хийдэг хэрэг биз дээ. Ухвар мөчид, хүмүүжлийн доголдолтой ийм л улсуудын хийдэг ажил. Хулгай хийнэ, хүн ална, хүчин хийнэ гээд бузар булай бүх хэрэг гарлаа. Сүүлд нь тэр Одбаярын гадаад ертөнцөд хийж байгаа үйлдэл байна. МАН нам дотор хоёр ч удаа хүн амины хэрэг гарч байгаа юм. Тэрийг ярьдаг ард түмэн ерөөсөө байхгүй.

-“Бүгд эрүүгийн гэмт хэрэгтнүүд” гээд хэлчихээр таныг Зөрчлийн хуулиар шийтгүүлнэ гэх вий дээ?

-Юу гэж, хн. Бүгдээрээ ил байна шүү дээ. Гантулга нь хүчин хийгээд явчихаа биз дээ, шорон руу. Сандуй, Ганбаатар хоёр 60 тэрбум идээд явчихсан биз дээ. ЖДҮ-гээр эрүү үүссэн, хэрэгт татагдсан, шалгагдаж байгаа. Цагдаагийнхан өөрсдөө хүртэл мэдэж байгаа.

Ч.ХҮРЭЛБААТАРТ САНГИЙН ЯАМЫГ УДИРДАХ МЭДЛЭГ, ЧАДАМЖ АЛГА

-Залуусын дийлэнх нь гадагшаа явах хүсэл тэмүүлэлтэй хэвээр. Төрд гарсан хүмүүс хэтэрхий амин хувиа хичээж, ашиг сонирхлоо тэргүүнд тавиад байхаар арга ч үгүй юм уу?

-Гадагшаа яваад хаачих юм бэ?… Бид ерээд онд адилхан нэг гараанаас л эхэлсэн улсууд, бүгд л ядуу байсан. Юм үзээгүй улсууд гэнэт эрх мэдэл авахаараа эргүү тэнэг болдог гэж ёстой үнэн юм. Зөвхөн амин хувиа бодоод л. Манайх шиг алтныхаа олборлолтыг хувь хүний гарт өгчхөөд, хяналт тавьдаггүй улс дэлхийд байхгүй. Бусад улс бол тийм биш. Алт гэдэг бидний хэрэглэж буй цаасан төгрөгийн чадвар ямар байх вэ гэдгийг баталдаг ганц металл байхгүй юу. Түүх уншиж байхад энийг Хубилай хааны үед яг гаргаж ирсэн байна лээ. Яг тэр зарчмаар энэ дэлхий явж байна. Хэдийчинээ их алт олборлоно, төдийчинээ бидний энэ цаасан төгрөг хүчтэй болоод байх нь тэр. Дэлхий дээр алтны хамгийн их нөөцтэй улс Америк байна. Дараа нь Хятад, Япон орж байна. Польш наян хэдэн онд нэг сая золотоор нэг кофе, талх худалдаж авдаг байсан. Одоо бараг арын зургаан тэгийг нь хассан. Одоо нэг евротой гурван золот тэнцэж байна. Тийм болтол нь мөнгөө чанга болгосон байна. Улсаа боддог удирдлагатай улс тийм мундаг байна. Алтны нөөцөө нэмээд, гаднаас авсан зээлээ маш ариг гамтай ашигласан байна. Ерэн онд Польш АНУ-аас хамгийн анх урт хугацааны 10 тэрбум ам.доллар зээлж байсан. Тэндээс боссон, үргэлжлүүлээд Герман, АНУ-аас зээл авсан. Гэтэл манай гаднаас авсан 29 тэрбум ам.доллараар юу ч хийсэнгүй. Хятадууд харин танайх өгсөн мөнгө идчихнэ, үрчихнэ гээд Нисэхэд биеийн тамирын цогцолбор, Яармагийн гүүр бариад өгчихлөө. Энд нэг гүүр, дахиад Баянзүрхийн гүүр барьж байна, Налайхын замыг тавьж өгч байна. Бидэнд өөрсдөө хийж байгаа юм алга.

-Дээр нь Олон улсын валютын сангаас хараат байдалтай байдаг?

-Одоо ОУВС Сангийн яамыг жинхэнэ удирдаж байна. Энэ Хүрэлбаатарт ямар ч толгой алга. Энэ хүнд ямар ч мэдлэг алга. Уг нь би цуг ажиллаж байсан, овоо гайгүй залуу юм уу гэж бодож байсан. Ёстой нээрээ Сангийн яамыг удирдах ямар ч боломж, чадамж түүнд алга. Эдийн засгаар юу ч сураагүй хүн юм. Одоо “саарал жагсаалтад гайгүйд нь орсон” гээд яриад байх юм. Ичмээр юм аа.

-Та хөдөөгүүр их явсан гэлээ. Орон нутгийн иргэдийн амьдрал ахуй хэр байна вэ?

-Муу шүү дээ. Сүүлийн үед хятадууд тодорхой хэмжээгээр мал авч, малын үнийг жаахан өсгөж өглөө. Монголчууд өсгөчихөж байгаа юм биш, төр засаг зохион байгуулчихаж байгаа юм биш. Хятадуудыг бид махаар хангана гэж байхгүй. Нэг хэсгийг нь ч болтугай дундлаад, хөгшин махыг нь цөөлөөд, сүргийн бүтцийг нь  сэлгээд өгч байгаа нь их юм. Бид өөрсдөө сүргийн бүтцээ өөрчилж чадахгүй байгаа шүү дээ. Манай дотоодын хэрэглээ маш бага. Энэ 60 сая хүрчихсэн малыг селекцийг нь сайжруулаад, солио холионд оруулаад явах хэрэгтэй. Хятадаас өөр манай малын түүхий эдийг авдаг улс байхгүй. Хойд хөрш тэртэй тэргүй манайд худалдааны хориг тавьсан. Одоо бид үндсэндээ Хятадаас 90 хувийн хараат амьдарч байна. Бодит үнэн бол ийм л байна.

-Хятадад яваандаа уусна гэж зарим хүмүүс ярьдаг. Та юу гэж боддог вэ?  

-Үгүй, арай ч дээ. Худалдаа наймаа хийнэ гэдэг бол ондоо. Манайх уусах байсан бол аль дээр үед л уусаад алга болчих байсан. Одоо орчин үед олон улсын хараа хяналт, дүрэм журам гэж байна. Хятад манайхыг эзэлнэ гэвэл өөрсдөө шившиг болно гэдгээ мэднэ шүү дээ. Орос дураар нь дургиулаад ч байхгүй. 1947 оны аравдугаар сард бил үү бүх нийтээрээ Хятадын харъяатаас гарч, тусгаар тогтнох санал хураалт явуулсан юм билээ. Гэтэл 99.99 хувиар Хятадын харъяанд орохгүй гэж санал өгсөн байна лээ. Тэрэн шиг ард түмнээсээ энэ луйварчдыг сонгохгүй байгаарай гэж гуйна даа. Би ч гуйгаад л байгаа юм. Нэг ч хүн сонгож болохгүй. Яагаад гэхээр 1-5 хүн ороод ирэх юм бол тэгээд л байхгүй болно. Өөр хүмүүс гараад ирвэл эд нартай өөр үзэх байхгүй юу. Тэгэхийн бол бид эд нараас идэж уусан мөнгөө олоод авчихна. Монголчууд одоо нэг зүгт хараад, сонгуулиа өгөх хэрэгтэй. Эцэст нь иргэдээсээ ирэх жил эрүүгийн гэмт хэрэг өдүүлсэн энэ улсуудаас салгах сонгууль хийгээч ээ гэж л хүсэх байна.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
30
ЗөвЗөв
6
ХахаХаха
4
ХөөрхөнХөөрхөн
4
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

44 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Eegii 2019-12-30 202.9.46.90

үнэн л юм хэлжийн үхэхийн хооронд ахмад настангууд үгээ үлээх хэрэгтэй сэтгэлээсээ хэлсэн үг байна.БИ СОНСОЖ БАЙСАН ОЛОН ХҮН АРДЧИЛСАН НАМЫН АНХДАГЧ ГИШҮҮН БАЙСАН.МИНИЙ ТАНИЛ АХ ЭГЧ НАРААС ЗӨНДӨӨ БАЙСАН.ТЭД ЗАРИМН УГААСАА ЗӨВ ХҮН УЧРААС МУУД УДААН НӨЛ НИЙЛЭЭГҮЙ ГЭЖ.БОДИТ ҮНЭН БОЛ ТҮҮХ.ГҮЙЦЭЭ ЮМ НЭГЭЭРЭЭ БАЙХГҮЙ/(#)/ 2020онд манан энэ 2нам устаж алга болноо./(#)/👊

Avatar

Иргэн 2019-12-30 64.119.16.203

ЗА ЯРШИГ АА. ӨӨРӨӨС ЧИНЬ САЛСАН НЬ ИХ ЮМ.

Avatar

Би 2019-12-30 202.9.40.70

Өөрөө биш юм байх даа

Avatar

Иргэн 2019-12-30 66.181.187.62

Инээдтэй

Avatar

Зочин 2019-12-30 59.153.114.11

Монголын төр Ардчиллаас хойш шоронгын хулгайч нарын гарт орж, тэдний нөлөөгөөр үйл явдлууд үргэлжилж байгаа юм шиг санагддаг. Жинхэнэ шударга хүн шоронгын хулгайчаас дор амьдарч бна. Социализмын нийгэмд арай ийм байгаагүй. Ядаж л оюун ухаан ялж байлаа. Одоо бол арга заль, рекет 2 ялж бна. Үнэн харамсалтай.

Avatar

Зочин 2019-12-30 103.57.92.130

Ёоё бүр Сайхансамбуугийн ярилцлагыг уншаад хөх инээд хүрчихлээ. Өөрөө бас адилхан эрүүгийн элемент. Бүр хар залуугаасаа хаха

Avatar

toos 2019-12-30 66.181.161.103

yu gj bichseniig n unshij tsagaa garzadsangv gehdee nogoo l hediin neg …tiim bizdeee

Avatar

Зочин 2019-12-30 202.126.89.179

МАХН-аас биш МАН-аас гарсан биз дээ МАХН-д орчихно гэж айгаад худлаа бичээд байгаа юм уу МАХН-д элсээд тэндээс нэр дэвш дэмжие

Avatar

Зочин 2019-12-30 150.129.140.19

Өөрөө эрүүгийн элёмёнтүүдийн нэгээ цэвэр хүн болж жүжиглэх хэрэггүй. Ийм нөхдүүдийг л дэвшүүлж болохгүй, мөнгөө арвижуулахын төлөө л зүтгэнэ.

Avatar

Х.Батсайхан иргэн 2019-12-30 202.131.244.210

Сайхан самбуу та урьд нь гишүүн байхдаа одоо яриад байгаагаа яагаад хийгээгүй юм бэ? Хэн танд одоо итгэх юм . тухайн үед туршлага мэдлэгээ хэрэглэж чадаагүй болохоор та тийм ч боловсролтой хүн биш байна. нэг захын ажилчдын асуудлыг одоо хүртэл шийдээгүйг монголын ард түмэн харж байгааг та мэдэх үү? хасаараа гадаа байна .ямар амьтад биш дээ нохой хүртэл үүртэй шүү? та нэгийг бодоорой. ийм хүн төрд ажилласан гэхээр л даан ч яавдаа харамсалтай.

Avatar

Зочин 2019-12-30 64.119.20.136

Ambagai haani boh zuun tomorchin Damdin 25 udaa nadamd turuulsen. Zen haani boh baruun tomorchi Suuri abarga 22 udaa ulsiin naadamd turuulsen rekord

Avatar

Зочин 2019-12-30 122.201.21.74

bid nepal, butan ulsad demii NOT reket tatbar tolson ed horongo barah shahsan

Avatar

Зочин 2019-12-30 122.201.21.74

hoid solongos, nepal, butan armi yu ch baihgui but birguulsen. hoid solongosiig mongolchuud yalsan uraa. hoid solongos gedeg surtei yum baihgui gedeg unen shuu. auguu chinggis haani armi yalagday uzeegui. bidnii shuteen dursgal zurag dursgal gutaasan hen negen ingey duusdag.mongol ulsad saihan ireedui iry baigaa aztai humuus ymaa

Avatar

Зочин 2019-12-30 122.201.21.74

Ambagai haan anh tobd nutgiig chuluuly ardiin tor zasag baiguuly ugch baisan. Mongol nutag buruu shashin delgesen baihad tobd tumen mash ih haramsadag. tobdod iim shashin baihgui. tsagaan sar gedeg arhi uudag bayar baihgui. hoid solongos, nepal but nigesnii bayarin mend yalaltiin bayar hurgi

Avatar

Зочин 2019-12-30 122.201.21.74

mongolchuuda ertenees Tobd orniig zahirch irsen gedima. tobduud mongolchudig ih hundeldeg aidag. tiim baihad tobd orond buruu zurhai shashin dlgruuled baidag.

Avatar

зочин 2019-12-30 49.0.144.55

өөрөө хүмүүсийг, шүүмжлээд байхаар тийм сайн хүн үү?. хүслийг нь биелүүлээгүй юм байлгүй хэдэн жил л гоншигнож, дүүтэйгээ хүртэл өрсөлдөж ялагдсан болохоороо хэцүү байдаг байх даа хөөрхий, өс хонзон санагч байх гэж ойлголоо.

Avatar

Зочин 2019-12-30 203.169.48.146

Сайхансамбуу ч адилхан л хулгайч дөө

Avatar

Төрд шургалсан эрүүгийн элемент 2019-12-30 192.82.66.242

БХБЯ-нд ГЗБГЗЗГ-ыг хариуцсан мэргэжилтэн А.Сумъяа гэж нөхөр тусгай зөвшөөрөл, тендер, авилгалын хэргээр ажлаасаа хөөгдөөд гарсан гэсэн чинь эргээд Нийслэлд ажилд орсон гээд явж байх юм. Энэ мэтийн төрд шургалсан эрүүгийн элемент нараас салъя.

Avatar

болор 2019-12-30 88.125.80.192

самбуу ахын хэлсэн үгтэй олон талаар санал нэг бнаа. Гэхдээ та бол улс төрд хэрэггүй шүү зүгээр л гаднаас нь шүүмжлээд захаа сайн ажилуулаал сууж бай. буян жагаа та 2 оос юу ч гарахгүй. нэг нь наймаагаа сайн хийж нөгөөх нь ноолууран ороолтоо сайн хий. та 2 ийн нам ч гэж юу байхав .. төр барих зах ажиллуулах 2 их өөр ажил бгаан.

Avatar

Шарын шашнаасаа салсан цагт л энэ хараалаас сална 2019-12-30 43.228.129.131

Монголчуудын оюун санааг энэ муухай шашин базчихаад өөд нь харуулахгүй байна ш дээ.

Avatar

Зочин 2019-12-30 202.126.89.179

Чөтгөр минь дуугүй бай

Avatar

Зочин 2019-12-30 66.181.176.19

За бараг л үнэн шүү.

Avatar

ХУД-ийн иргэн Ш.Раднаа 2019-12-30 103.229.123.111

Намаас төрсөн тэрбумтан. Одоо тэр хагартлаа баяжсан тул нам нь хэрэггүй, намруу гаа нулимаж байна.Одоо чи Нарантуулынхаа гадаа зогсож худалдаа хийж байгаа хүмүүсийг дундуур нь яваад ажиглаарай. Тэд өвлийн энэ тэсхим хүйтэнд өвчин аван байж хэдэн төгрөг олж амьдралаа залгуулах гэж зовж байна.Тэр үед л чи ХҮМҮҮСИЙГ ЯДУУ БАЙЛГААД БАЙГАА НЭГ НӨХӨР БОЛ БИ ЮМ БАЙНА ГЭЖ ОЙЛГОНО.

Avatar

Самууд 2019-12-30 202.9.40.45

Эд нартай адилхан гар ийм бүдүүлэг захаа зайлуул түгжирэл архидалт хог шороо өвлийн хүйтэнд монголчуудыг эрүүл мэндээр хохироож олон жил их мөнгө хийсэн одоо цаг нь болсон шүү

Avatar

Иргэн 2019-12-30 64.119.22.36

Олон жил зах ажилуулж баяжлаа.ажиллаж байгаа хүмүүсийнхээ ая тух эрүүл мэндийг бодож амьдраасай.өөрөө баяжаад бусад нь хохирч болохгүй шүү.төрийн албыг хашиж байсан.юу хийж ямар гавьяа байгуулсныг мэдэхгүй бна.төрийн албанд тохирох боловсрол хэл ус байхгүй юм шиг санагддаг.наймаагаа хийгээд явсан дээр биз дэ.боловролын байдал чинь нэг л бишээ ярьж хэлж байгаа зэрэг нь арайл биш шүү

Avatar

Odnoo 2019-12-30 42.77.122.199

Odriin 2000iin tvreestei langu zahaas oor gazar bhkue. Bituu bolgowol tvrees nemegdeed dagaj ymnii une nemegded utgaa aldana. Mongold baraa bvteegdhuun hunsnii uniig hyamd barij bga gants gazar shu de

Avatar

Нарантуулаас 2019-12-30 59.153.112.52

Нарантуулаа битүү зах болгож өгөөчээ ямарч хүний төлөө сэтгэлгүй хүйтэн арай дэндүү гадаа зах байж түрээс өндөр авна жил ирэх тусам түрээс нэмэгдээд байдаг хүний төлөө юу хийж бга хүн бэ та чадахгүй бол улсдаа буцааж өгөөч газарыг нь энэ захыг улс битүүлж өгөг арай л дэндүү энэ олон хүний хүч хөдөлмөр түрээсын мөнгөөр амьдарч байж байнгын дарамтлана арай хэцүү бнаа

Avatar

Hnarantuulinhan 2019-12-30 176.24.50.224

Narantuulaa ereen ii zah shig bolgochij cahadhgui archaagui haramch huulegch hunii eruul mend bie haag yumand boddogui holduu setgelten baij yu gene vee. Narantuuliin heden tureeslegchdiig duraaraa daramtalj deerelhdeg tednii hucheer ih mongotei boolzde .Bas neg ooriinhoo taavchignii ul bolson neg amitan bas heden ug zaaj ogood yavuulaad bgaa ter unen ba zuv nam gegchiin neg etgeed bgaa.

Avatar

Zochin 2019-12-30 64.119.22.42

Ovoo mini,Narantuulaa hotoos gargaad, mongotei yum bol Dulaan zah bariad ogchvol nasaar chini Ikh hurald suulgana daa

Avatar

ИРГЭН 2019-12-30 59.153.115.93

За за Нямдоржийгоо л сонгохоос. Насаараа улсаар тоглог. 30 жил тоглуулсан Юм чинь. Одоо солиод яахав тйимээ Хүрэл сүхээ.

Avatar

Зочин 2019-12-30 192.82.65.88

Зөв хүнээ сонго гэхийн. Хаана байнаа тэр зөв хүн чинь? 2020 сонгуульд бие дааж нэр дэвшсэн хүнийг оруулах боломж ер нь хаалттай юм биш үү? Тэгэхээр нөгөө л МАНАН-гийн нэр зааж дэшүүлсэн хүмүүс байдаг. Сонгохгүй, сонголт хийхгүй гэхээр сонгуульдаа идэвхитэй бай гэхийн. Бид хэнд юунд найдаж сонголтоо хийх вэ?

Avatar

Зочин 2019-12-30 192.82.65.88

Муусайн хулгайчид бидэнд албаар ийм зүйл тулгаж байгаан биш үү?

Avatar

Зочин 2019-12-30 202.131.234.194

1945он 10сар 20нд нийт санал өгсөнөөс тусгаар тонтнолоо дэмжсэн буюу Хятадын харьят биш гэдгээ баталж Дэмжсэн 487,409 хүнээс 100%
Тусгаар тогтнолоосоо Татгалзсан нэг ч хүн байхгаагүй санал өгсөн хүмүүсээс 0 0.0

Нийт 487,409 100%

Тухайн үеийн санал өгөх хүний нийт Бүртгэгдсэн сонгогчид/ 494,960 98.5%

Avatar

Зочин 2019-12-30 202.126.89.179

Одоо Баяр,Баярцогт, Сайханбилэг Элбэгдорж тэргүүтнүүд Хятадад нэгдэх санал өгнө.

Avatar

ББ 2019-12-30 202.9.46.82

Чи Германы компаниас ихээхэн мөнгө СЕХ-ны Болдсайхантай хамтарч луйвардсан хэрэг чинь удахгүй дипломат шугамаар Германы талаас мэдэгдэх болно доо, тэгэхэд чиний шударгыг харья

Avatar

Зочин 2019-12-30 202.9.46.82

Чи Германы компаниас Болдсайхантай хамтарч мөнгө луйвардсан хэрэг чинь удахгүй дипломат шугамаар Германы ЗГ аас тавигдах болно доо. Тэр үед хэр шударга чинь мэдэгдэх болно.

Avatar

tooroi 2019-12-30 66.181.186.193

jasrai guai shig hun odoo oldoh uu. bid nar chini ali marco polo-iin ued shunalaasaa bolj yu ch hiij medeheer humuus baisan tiimee

Avatar

lol 2019-12-30 66.181.161.72

ENE BOL NOVSHIIN n****

Avatar

ЗОЧИН 2019-12-30 103.10.23.6

Иргэд өөрсдийнх нь мөнгийг хулгай хийгээд, буцаагаад тараагаад өгөхөөр хувиасаа өгч байна гэж ойлгоод байх юм. Хэн ч өөрийнхөө мөнгийг гаргаад надад саналаа өгөөрэй гэдэггүй.

Avatar

Зочин 2019-12-30 202.131.251.109

Дамын наймаачин. жинхэнэ ард түмнийг шулж байгаа гахай чинь энэ сайхансамбуу өөрөө биздээ

Avatar

иргэн 2019-12-30 202.70.34.70

Тэгээд бас охиноо цэцэрлэгт хүрээлэнгийн даргаар тавиулчихжээ. МАН-аас. Юу гэж ойлгох вэ?????

Avatar

Irgen 2019-12-30 66.181.177.40

Narantuul zah hezee bitvv barih yum be.. bid nart biegvi bolloo.. ajilaa hiij chadahgbi bol oor hvnd ogoochee. Tanai narantuul zahiin zahirgaa bvgd ajilaa hj chadahgvi bna tolgoi mutai hvmvvs bna

Avatar

иргэн 2019-12-30 202.70.34.70

Танай охин аль намын нэр дээр ямар албан тушаал хашдаг вэ???

Avatar

Зочин 2019-12-30 103.26.194.228

amjilt husida. saihan amjiltai jil bolyinoo

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж