Эмэгтэй оньсогыг тайлах аргууд

Хуучирсан мэдээ: 2010.07.28-нд нийтлэгдсэн

Эмэгтэй оньсогыг тайлах аргууд

Зиа тэгэхээр залуусаа, эмэгтэй хүн гэдэг оньсогыг тайлах боломж эцсийн эцэст гарч ирлээ. Дашрамд хэлэхэд би эхнэрээ тайлж уншиж эхэлсэн шүү. Тэдний нүүрний хувирал юу болох гэж  буйг хэлээд өгнө.
1.Зэвүүцсэн царай:
Хөмсгөө зангидаж, хамраа үрчийлгэнэ. Энэ бол таныг зангиагаар чинь хоолойг чинь боох хангалттай нотолгоо.

2.Биеэ барьсан царай:
Уруулаа тас зуун, хамраа сартайлган, нүд нь гялалзана. Шалтгаан нь тэр хуучин эхнэрийн чинь гэрэл зургыг олоод урчихсан гэсэн үг.
3.Айсан царай:
Нүд нь аймаар том болгон, амаа хий ангайна. Гай болж утсаар найзтайгаа ярихдаа түүнийг гэр бүлээрээ ирж хамт амьдар гээд хэлчихсэн юм биш дээ.

4.Хоржоонтой  инээд:
Нүдээ жартайлган, худлаа инээнэ.  Найзуудтайгаа пиво уухаар гарахдаа эхнэртээ орой 9 цагаас өмнө ирнэ гэж хэлэхэд тэр ийм царай гаргадаг.

5. Инээх аядах:
Уруулаа хөдөлгөлгүй, төв царай гарган инээх аядана. Та даргыгаа гэртээ урьсан үед л  эхнэрийнхээ ийм царайг нь олж харна.
6. Дооглосон, тохуутай царай:
Уруулаа жимийн, инээдээ барьж ядан, өөр тийш харна. Та буудлын өрөөгөө цонхтой сайхан өрөөгөөр солиулахын тулд ресепшиныг хахуульдах гэж оролдсон юм биш биз.
7. Эелдэг найрсаг загнах:
Хөмсгөө өргөн, уруул нь үл мэдэг чичирхийлнэ. Тэр нэг юм амлачихаад дараа нь тэрийгээ өөрчлөх гэж оролдох үедээ ингэж  сайхан загнадаг.

8. Царайчлах
Духаа үрчийлгэн, уруулаа хазан, нүдэндээ нулимс цийлэгнүүлнэ.
Тэр дахин өөр зүйл амалж, түрийчийн амлалтаа өөрчлөхийг хүснэ.

9. Яах гээд байгаа нь мэдэгдэхгүй ууртай царай:
Багтартлаа уурласан ч  хүрэл царай гаргахыг хичээх нь юу юугүй дэлбэрэх гэж байгаа мэт харагддаг. Тэр таныг дотуур өмдөө буруу харуулаад өмсчихсөнийг харчихаж.  Гэхдээ түүний толгойд юу эргэлдэж байгааг чөтгөр л мэдэх байх.
10. Мэгдсэн царай:
Нүдээ байдгаараа томруулан, амаа үл мэдэг ангалзуулна. Танд өөр эмэгтэйн нэртэй шивээс байгаа юм биш.
11. Үзэн ядсан царай:
Яг л баг зүүсэн мэт нүүрнийх нь нэг ч булчин хөдлөхгүй. Түүнд хийсэн хоол нь амнаас унах нь гэж  хэзээ ч битгий хэл.
12.  Даруухан царай:
Амаа жимийн, нэг хөмсгөө үл мэдэг өргөсөн байдалтай харна.  Үүний учрыг  одоо ч тайлаагүй байгаа юм.

Бэлтгэсэн Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж