Анатомийн хичээлийг “хачирхалтайгаар” заасан багш интернетийг шуугиулав

Хуучирсан мэдээ: 2019.12.30-нд нийтлэгдсэн

Анатомийн хичээлийг “хачирхалтайгаар” заасан багш интернетийг шуугиулав

Анатомийн хичээлийг “хачирхалтайгаар” заасан багш интернетийг шуугиулав

Хүний биеийн бүтцийг яг бодит мэт дүрсэлсэн хувцас өмсөн гуравдугаар ангийн сурагчдадаа анатомийн хичээл заасан багшийн зураг цахим сүлжээнд ихээхэн хандалт авчээ. Энэ бол 15 жил багшилж байгаа 43 настай Испани багш Вероника Дуг юм.

Түүний нөхөр Майкл анх анатомийн хичээл зааж буй эхнэрийнхээ зургийг твиттертээ нийтэлсэн бөгөөд Вероника багшийн хөгжилтэй бөгөөд маш үр дүнтэй заах арга барил, ажилдаа чин сэтгэлээсээ хандаж буй хандлага олон хүмүүст хүрч, 65 мянган хүнд таалагдаж, 13 мянган хүн түүнийг магтан жиргэжээ.

Майкл энэ сарын 16-ны өдөр өөрийн твиттертээ эхнэрийнхээ талаар “Ийм гайхалтай санаа бодож олсон эмэгтэй миний эхнэр гэж бодохоор би их бахархаж байна. Өнөөдөр тэр сурагчдадаа хүний биеийн бүтцийн хичээлийг бодитоор зааж чадлаа. Хүүхдүүдэд их сонирхолтой санагдсан байх. Мундаг байлаа Вероника!” хэмээн жиргэсэн байна.

Вероника нийгмийн шинжлэх ухаан, урлаг судлал, англи, испани хэлний хичээл заадаг бөгөөд нэг удаа интернет ухаж байгаад “Aliexpress” онлайн дэлгүүрээс энэхүү усны хувцасыг олж хараад хүүхдүүдэд анатомийн хичээлийг сонирхолтойгоор заах санаагаа олжээ. Тэрбээр энэ тухайгаа “Би ямар ч хичээлийг хүүхдүүдийг уйдаахгүй, аль болох сонирхолтой аргаар заахыг хичээдэг. Багш нарыг хүмүүс зүгээр л бэлэн ном материалаас хараад хичээлээ заадаг. Зүгээр сууж байгаад цалин авдаг гэж ойлгодог буруу ойлголтыг залруулахыг хүсдэг” хэмээн ярьсан байна.

ЭХ СУРВАЛЖ: NEW YORK POST

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
82
ЗөвЗөв
12
ХөөрхөнХөөрхөн
9
ХахаХаха
9
ГайхмаарГайхмаар
7
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж