АНУ тамхи худалдаж авах насны доод хязгаарыг 21 болголоо | News.MN

АНУ тамхи худалдаж авах насны доод хязгаарыг 21 болголоо

АНУ тамхи худалдаж авах насны доод хязгаарыг 21 болголоо

АНУ тамхи худалдаж авах насны доод хязгаарыг 21 болголоо

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн долоо хоногт тус улсын нутаг дэвсгэрт тамхи худалдан авах насны доод хязгаарыг 21 болгон нэмсэн шинэ хуулийн төсөлд гарын үсэг зуран баталгаажуулжээ.

Уг хууль Баасан гаригаас /2019.12.27/ эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлж байгаа тухай тус улсын Хүнс, эмийн албанаас /FDA/ мэдэгдсэн байна. Шинэ хуульд утаат болон утаагүй электрон бүх төрлийн тамхийг хамруулжээ.

Уг хууль батлагдахаас өмнө тус улсын зарим мужууд тамхи худалдан авах насыг аль хэдийн 21 болгон тогтоогоод байсан юм. Калифорни, Коннектикат, Иллинойс, Мэриланд, Охио, Нью Жерси зэрэг 19 мужийн 500 орчим хотод уг журам үйлчилж байжээ. Харин одоо АНУ улс даяар 21-ээс доош насны хүнд тамхины төрлийн бүтээгдэхүүн худалдаалахыг хориглож байна. Сүүлийн үед тус улсад электрон тамхинаас үүдсэн уушгины өвчлөл, нас баралт маш их нэмэгдэж, энэ талаар асуудал хурцаар хөндөгдөж байсан юм.

Эх сурвалж: CNN

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-12-30 64.119.27.44

Өмнө нь насны хязгаар нь хэд байсын? Мэдээгээ тодорхой мэдээлэл сайтай бичиж байгаач ээ. Уншигчдад ямар асуулт гарч болох вэ? тэдгээрт хариулт өгөв үү гэдгээ бодох хэрэгтэй. Хэд байсныг хэд болгов% Яагаад? гэх мэт ассултууд өөртөө тавьж үзээд мэдээгээ оруулмаар юм даа.

Avatar

sain bna 2019-12-30 202.21.117.194

яаааг зөв манайд бас ийм болгомоор юм даа. Манайд хүүхдүүдэд чөлөөтэй зарж байна. новшийн юм бээ. Манайх муу юмыг маш сайн хуулбардаг ш дээ. зөв зүйлийг л сайн хуулах хэрэгтэй. Бас цаш алдалгүй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж