АНУ тамхи худалдаж авах насны доод хязгаарыг 21 болголоо

Хуучирсан мэдээ: 2019.12.30-нд нийтлэгдсэн

АНУ тамхи худалдаж авах насны доод хязгаарыг 21 болголоо

АНУ тамхи худалдаж авах насны доод хязгаарыг 21 болголоо

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн долоо хоногт тус улсын нутаг дэвсгэрт тамхи худалдан авах насны доод хязгаарыг 21 болгон нэмсэн шинэ хуулийн төсөлд гарын үсэг зуран баталгаажуулжээ.

Уг хууль Баасан гаригаас /2019.12.27/ эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлж байгаа тухай тус улсын Хүнс, эмийн албанаас /FDA/ мэдэгдсэн байна. Шинэ хуульд утаат болон утаагүй электрон бүх төрлийн тамхийг хамруулжээ.

Уг хууль батлагдахаас өмнө тус улсын зарим мужууд тамхи худалдан авах насыг аль хэдийн 21 болгон тогтоогоод байсан юм. Калифорни, Коннектикат, Иллинойс, Мэриланд, Охио, Нью Жерси зэрэг 19 мужийн 500 орчим хотод уг журам үйлчилж байжээ. Харин одоо АНУ улс даяар 21-ээс доош насны хүнд тамхины төрлийн бүтээгдэхүүн худалдаалахыг хориглож байна. Сүүлийн үед тус улсад электрон тамхинаас үүдсэн уушгины өвчлөл, нас баралт маш их нэмэгдэж, энэ талаар асуудал хурцаар хөндөгдөж байсан юм.

Эх сурвалж: CNN

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж