Армийн спортын VI наадам БНСУ-д амжилттай үргэлжилж байна. Зэвсэгт хүчний "Алдар" спорт хорооны тамирчид тус наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцож байгаа юм. Монголын баг тамирчид хамгийн сүүлийн байдлаар байт харвааны төрөлд эрэгтэй, эмэгтэй холимог багийн тамирчид алтан медаль хүртсэн амжилт үзүүлээд байна.
Тамирчдын гаргаад буй бусад амжилтаас дурдвал,
ЖҮДО БӨХ
- Багийн тэмцээнд мөнгөн медаль
- А.Батсуурь мөнгөн медаль
- Х.Цогтгэрэл хүрэл медаль
ЧӨЛӨӨТ БӨХ
- Д.Хүдэрбулга мөнгөн медаль
- Г.Мандахнаран хүрэл медаль
- О.Үйтүмэн хүрэл медаль тус тус хүртээд байна.
Монголын баг тамирчдыг Батлан хамгаалахын дэд сайд сайд А.Баттөр, "Алдар" спорт хорооны дарга, хурандаа Г.Өсөхбаяр нар ахалж буй. Энэ удаагийн тэмцээнд Монгол Улсын Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны тамирчид болох "Бээжин-2008" зуны олимпийн их наадмын мөнгөн медальт, Дэлхийн цэргийн аварга шалгаруулах тэмцээний багийн алт, мөнгөн медальт, Монголын Улсын Хөдөлмөрийн Баатар, Гавьяат тамирчин, хошууч О.Гүндэгмаа тэргүүтэй нарын 70 гаруй тамирчин оролцож байна.
Эх сурвалж: БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМ