Ерөнхийлөгчийн нэрэмжит барилдаанд харцага Б.Бат-Өлзий түрүүллээ | News.MN

Ерөнхийлөгчийн нэрэмжит барилдаанд харцага Б.Бат-Өлзий түрүүллээ

Ерөнхийлөгчийн нэрэмжит барилдаанд харцага Б.Бат-Өлзий түрүүллээ

Ерөнхийлөгчийн нэрэмжит барилдаанд харцага Б.Бат-Өлзий түрүүллээ

Нэмэлт:

Монголчууд үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жилийн ойн өдөрт зориулсан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх шигшмэл, чансаа өндөр 128 бөхийн барилдаанд Ховд аймгийн Зэрэг сумын харьяат “Алдар” спортын хороо, Зэвсэгт хүчний 350-р ангийн бөх, улсын харцага Б.Бат-Өлзий түрүүлж, Өмнөговь аймгийн Ханхонгор сумын харьяат, “Алдар” спортын хороо, Говийн хүчтэн бөхийн дэвжээний бөх улсын начин Ц.Одбаяр үзүүрлэлээ.

Ерөнхийлөгчийн нэрэмжит цом гардуулах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд уншиж сонордуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын харцага Б.Бат-Өлзийд Ерөнхийлөгчийн нэрэмжит цомыг гардуулан өгөв.

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны ойн өдөрт зориулсан Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх барилдаанд:

  • 2011 онд Улсын аварга С.Мөнхбат түрүүлж, Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын эзэн болж байв.
  • 2012 оны барилдаанд Улсын заан М.Өсөхбаяр түрүүлж, Улсын гарьд Д.Рагчаа үзүүрлэв.
  • 2013 оны цомын төлөөх барилдаанд Улсын начин Б.Пүрэвсайхан түрүүлж, Улсын аварга Г.Эрхэмбаяр үзүүрлэж байв.
  • 2014 оны барилдаанд Улсын аварга С.Мөнхбат түрүүлж, Ерөнхийлөгчийн нэрэмжит цомыг хоёр дахь удаагаа гардсан юм. Энэ барилдаанд Улсын харцага Т.Өсөх-Ирээдүй үзүүрлэв.
  • 2015 оны барилдаанд Улсын харцага Б.Пүрэвсайхан түрүүлж, Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын эзнээр хоёр дахь удаагаа тодорсон юм. Тэрбээр Ерөнхийлөгчийн цомын төлөөх 2013 оны барилдаанд Улсын начин цолтой түрүүлж байв. Тус барилдаанд Улсын заан Ч.Санжаадамба үзүүрлэсэн юм.
  • 2016 оны барилдаанд Монгол Улсын арслан Р.Пүрэвдагва түрүүлж, Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын эзэн болж байв. Уг барилдаанд Монгол Улсын аварга Ч.Санжаадамба үзүүрлэж байлаа.
  • 2017 оны барилдаанд Увс аймгийн Тэс сумын харьяат, Үндэсний Батлан хамгаалахын их сургууль, “Увс нуур” бөхийн дэвжээний бөх, Монгол Улсын харцага Төрөөгийн Баасанхүү түрүүлж, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, Сүлд спортын хорооны бөх, Монгол Улсын заан Нэгдэлийн Жаргалбаяр үзүүрлэж байв.
  • 2018 оны барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харьяат, Ховд бөхийн дэвжээ, Нийслэлийн Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Зорчигч тээврийн нэтгэл компани, “Од” группийн бөх Монгол Улсын харцага Оргихын Хангай түрүүлж, Увс аймгийн Ховд сумын харьяат, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын хэлтэс, “Хемон” констракшн ХХК-ийн бөх, Монгол Улсын аварга Намсрайжавын Батсуурь үзүүрлэсэн байдаг.

Эх сурвалж: President.mn

Өнөөдрийн барилдаанд чансаа өндөр 128 бөх барилдана

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жилийн ойн өдөр өнөөдөр тохиож байна. Монголчууд үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны ойд зориулсан Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр, шигшмэл 128 бөхийн барилдаан Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 100 жилийн ойгоор 2011 онд анх зохион байгуулагдаж байв.

Сонирхуулахад, Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх барилдаанд 2016 оны барилдаанд Монгол Улсын арслан Р.Пүрэвдагва түрүүлж, Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын эзэн болж байв. Уг барилдаанд Монгол Улсын аварга Ч.Санжаадамба үзүүрлэж байлаа. 2017 оны барилдаанд Увс аймгийн Тэс сумын харьяат, Үндэсний Батлан хамгаалахын их сургууль, “Увс нуур” бөхийн дэвжээний бөх, Монгол Улсын харцага Төрөөгийн Баасанхүү түрүүлж, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, Сүлд спортын хорооны бөх, Монгол Улсын заан Нэгдэлийн Жаргалбаяр үзүүрлэж байв. 2018 оны барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харьяат, Ховд бөхийн дэвжээ, Нийслэлийн Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Зорчигч тээврийн нэтгэл компани, “Од” группийн бөх Монгол Улсын харцага Оргихын Хангай түрүүлж, Увс аймгийн Ховд сумын харьяат, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын хэлтэс, “Хемон” констракшн ХХК-ийн бөх, Монгол Улсын аварга Намсрайжавын Батсуурь үзүүрлэж байжээ.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-12-29 202.21.118.6

6 davaa 1 unaatai turuulsen. sumo shig

Avatar

Зочин 2019-12-29 59.153.115.21

chamd hurteelgui zaa

Avatar

зочин 2019-12-29 66.181.181.158

1 n dawaang unsan suu.

Avatar

Зочин 2019-12-29 202.126.89.243

Zaanaas deesh barildaagui yumub bugd 1 2 davaand unaad uguv uu dopingtoi buhig hamgaalj bga 1st neremjit barildaand barildahgui eserguucel ilerhiilev uu

Avatar

Зочин 2019-12-29 103.26.195.5

Допинг Оюунболд нь барилдаагуй юм уу, барилдах эрхийг нь хасаагуй, цол зэргийг нь ч хураагаагуй л байгаа биз дээ, хэнтийнхэн саяхан оны шилдэг бандаашаар энэ допингчиноо тодрууллаа гэж дуулдсан

Avatar

Сонирхогч 2019-12-29 202.70.34.70

ХЭДЭН АЙМГИЙН АРСЛАНГУУД УЛСЫН ЦОЛОНД ХҮРЧ ЧАДАЛГҮЙ ХӨГШРӨХ НЬ ДЭЭ. ТАНГАД, ХОСБАЯР, ЭРДЭНЭСАЙХАН, САЙХАНЖАРГАЛ… ГЭЭД. ГАНТУЛГА, ТОГТОХЖАРГАЛ, МӨНХБАЯР, ОТГОНБААТАРУУД, СҮХБАТ… ГЭЭД ХЭДЭН САЙХАН ЗАЛУУС ЦОЛОНД ХҮРЧ ЧАДСАНГҮЙ. АЙМГИЙН АРСЛАН БОЛООД ЗАВСАРЛАЛГҮЙ ДАЙРААД Л ХҮРЭХГҮЙ БОЛ ТЭГЭЭД Л ТОГТЧИХ ЮМ ДАА.

Avatar

Зоч 2019-12-29 202.126.89.104

Том цолтой бөхчүүд яагаад барилдахдаа болсон юм.Аварга, арслан, газрууд бүгд гэмтээгүй байлтай

Avatar

Zochin 2019-12-29 103.57.92.189

Ene hir huls shunal bolson uuhun bumbugnyydiig yzej bgaa bol hohi chini dee…hymyys yzehee bolison bna shyy

Avatar

Зочин 2019-12-29 117.111.14.226

х**

Avatar

Зочин 2019-12-29 117.111.14.226

Х У Ц

Avatar

Зочин 2019-12-29 66.181.183.166

Нэгийн даваанд уначихаад түрүүлдэг ???? Монгол бөхөд л ийм юм байх даа

Avatar

Хэнчбиш 2019-12-29 98.244.106.112

Хөлиййн цэцээр аххмад цолтоой бөхчүүдийг бус олон улсын зэрэгтэй шүүгчдийг ажиллуулж туршаад үзвэл яах бол

Avatar

Бишрэлт гүн 2019-12-29 202.9.41.18

Бат-Өлзий түрүүлнэ. Энэ гарцаагүй үнэн юмаа хайрхан

Avatar

хэхэ 2019-12-29 122.201.24.68

1 ийн даваанд бөгсөөрөө газар сууж унасан бөх Бат өлзий барилдаад байгаа юмуу. Залуу бөхөө дарамтлаад дахин барилдаад. Ерөнхийлөгчийн бөх юмаа даа янз нь. Ноёны бөх унадаггүй гэдэг шиг. Цогзолдорж гэж донгио сая бас Гантулгыг давсан гээд баых юм. Хөлийн цэц нараа сайжруул. Дэлгэцээр удаашруулаад байхад хэн түрүүлж унасаныг ялгаж хардаггүй сохор хөлийн цэцүүд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж