Ирэх оны хоёрдугаар сараас иргэдийн шилжилт хөдөлгөөнийг зогсооно

Хуучирсан мэдээ: 2019.12.29-нд нийтлэгдсэн

Ирэх оны хоёрдугаар сараас иргэдийн шилжилт хөдөлгөөнийг зогсооно

Ирэх оны хоёрдугаар сараас иргэдийн шилжилт хөдөлгөөнийг зогсооно

Ирэх 2020 оны хоёрдугаар сард шилжилт хөдөлгөөнийг зогсооно. Тодруулбал, Сонгуулийн тухай хуулийн шинэ зохицуулалтаар ирэх хоёрдугаар сарын 1-нээс иргэдийн шилжилт хөдөлгөөнийг зогсоох ёстой болжээ.

Өмнөх сонгуулиудад хөдөө орон нутгийн хүн ам багатай тойргуудад томоохон суурин газраас олон хүн шилжин очиж санал өгдөг байсан нь сонгуулийн үр дүнд нөлөөлдөг байдал гарч байсан нь нууц биш. Өөрөөр хэлбэл, “царцааны нүүдлийг” Сонгуулийн тухай шинэ хуулиар хаажээ.

Дээрх асуудлаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Б.Баасандорж “Сонголт шилжилтийн хүрээнд нийтдээ долоон субъект байгаа. Сонгуулийн үйл ажиллагаанд оролцож байгаа төрийн байгууллагын ажилтнууд, сонгуульд нэр дэвшиж байгаа нэр дэвшигч түүний шадар туслах менежер нь сонгуулийн шилжилт хөдөлгөөний хүрээнд шилжилт хийлгэнэ. Өөр ямар ч сонголт шилжилт байхгүй шүү гэдгийг долоон субъектийн хүрээнд хуульчлаад өгсөн. Тэгэхээр сонголт, шилжилтийн асуудлыг маш сайн хуульчилж өгсөн учраас “царцаа” гэдэг асуудал байхгүй болно” гэлээ.

Дашрамд, Улсын бүртгэлийн байгууллага сонгуулийн өмнө сонгогчдын нэрсийн жагсаалтыг гаргах ажлыг хариуцаж байгаа юм байна.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж