Торгуулиа төлөөгүй жолооч нарыг шүүхэд өгнө

Хуучирсан мэдээ: 2019.12.29-нд нийтлэгдсэн

Торгуулиа төлөөгүй жолооч нарыг шүүхэд өгнө

Торгуулиа төлөөгүй жолооч нарыг шүүхэд өгнө

Цагдаагийн байгууллагаас гаргасан судалгаагаар бэлэн бус торгууль төлөлт 2019 оны байдлаар 78 хувьтай байгаа аж. Дээрх асуудлаар Тээврийн цагдаагийн  албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Э.Энхболд "Энэ онд  ТЦА-наас нийт 2 сая зөрчил илрүүлж, 1.7 саяд нь торгуулийн шийтгэл ногдуулсан. Монгол Улс гурван сая хүн амтай. Гэтэл ийм их торгууль оногдуулснаас үзэхэд зарим жолооч удаа дараа зөрчил гаргадаг нь харагдаж байна" гэж байв. Мөн зөрчил гаргасан жолооч болон ослын үед буруутай хүнд хуулийн дагуу ногдуулсан бэлэн бус торгууль гээд нийт 50 орчим тэрбум төгрөг болжээ.

Тэгвэл өндөр торгуультай жолоочийн талаарх мэдээллийг хүргэе. Бусдын автомашин жолоодож яваад зөрчил гаргасан тохиолдолд тухайн жолооч болон автомашин хоёрт тус тусдаа торгууль бичигддэг аж. 2019 оны байдлаар 100-аас дээш удаагийн торгуультай нийт 86 жолооч бүртгэлтэй байна. Харин 200-аас дээш торгуультай жолооч гурав, бусад нь 101-ээс дээш 174 удаагийнх хүртэл торгуультай байгаа юм.

100-аас дээш удаагийн торгуультай нийт 351 автомашин байна. Үүнээс 300-аас дээш торгуультай хоёр, 200-аас дээш торгуультай ес, 101-231 хүртэл торгуультай нийт 340 автомашин байна.

Олон удаагийн торгуулиа төлөөгүй жолооч нарт Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар "Зөрчлийн үр дагаврыг арилгах тухай эрх бүхий албан тушаалтны даалгаврыг зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд биелүүлээгүй, эсхүл энэ арга хэмжээний зардлыг тогтоосон хугацаанд төлөөгүй бол шүүхэд хүсэлт гаргаж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар албадан гүйцэтгүүлнэ" гэсэн зохицуулалт бий. Тус хуулийн дагуу Тээврийн цагдаагийн албанаас торгуулиа төлөөгүй жолооч нарт арга хэмжээ авч ажиллаж байгаа аж.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
85
ТэнэглэлТэнэглэл
76
БурууБуруу
16
ХахаХаха
9
ЗөвЗөв
9
ГайхмаарГайхмаар
6
ХарамсалтайХарамсалтай
5
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж