Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хоёрдугаар улирлын амралт эхэлсэнтэй холбогдуулан эцэг, эхчүүд хүүхдээ гэрт нь үлдээхдээ зуух, пийшингийн зөв галлагааны зөвлөмжийг сайтар зааж, зөвлөн галын аюулгүй байдлыг нь хангахыг онцгойлон анхааруулж байна. Тодруулбал, энэ сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 11-р хороонд нэг айлын гурван хүүхэд угаартаж, 11 настай хүүхэд нас барсан харамсалтай хэрэг гарсан байна. Иймээс хүүхдийг угаарын хийн хордлогод өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор эцэг эх, асран хамгаалагч та бүхэнд дараах сэрэмжлүүлгийг хүргэе.
Э.АРИУН
Холбоотой мэдээ