Олимпийн наадам, ДАШТ-ий хүрэл медальт, Монгол Улсын Гавьяат тамирчин Д.Оюунболд агсны дурсгалд зориулсан тэмцээнийг түүний шавь, найз нөхөд нь санаачлан, МЧБХ, Сэлэнгэ аймгийн Биеийн тамир, спортын газар, бөхийн “Хангай” клуб хамтран зохион байгуулахаар болжээ. Тэмцээн Сэлэнгэ аймгийн төвд болно.
ТЭМЦЭЭНИЙ ЗААВАР, ХӨТӨЛБӨРИЙГ ТАНИЛЦУУЛЪЯ.
Нэг. Зорилго
Гавьяат тамирчин Д. Оюунболд агсны тив дэлхий, олимпийн дэвжээнд гаргасан амжилтыг алдаршуулж Гэрэлт хөшөөний нээлтийн ёслолд зориулж чөлөөт бөхийн шилдэг тамирчдын ур чадварыг нэмэгдүүлэх, залгамж халааг бэлтгэх, тэмцээний туршлага суулгах, дасгалжуулагчийн ур чадварыг үнэлэхэд тэмцээний зорилго оршино.
Хоёр. Тэмцээн явагдах хугацаа
Тэмцээн 2015 оны аравдугаар сарын 23-24-ний өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Биеийн тамир, спортын газрын Спортын ордонд 2 дэвжээн дээр явагдана.
Гурав. Тэмцээний зохион байгуулалт
Тэмцээнийг МЧБХ, Сэлэнгэ аймгийн Биеийн тамир, спортын газар, бөхийн “Хангай” клуб хамтран зохион байгуулна. Тэмцээнийг МЧБХ-ноос томилогдсон шүүгчид ДБНХ-ны дүрмийн дагуу шүүн явуулна.
Дөрөв. Оролцох жин, насны хязгаар
Тэмцээн эрэгтэй 57, 61, 65, 74 кг, эмэгтэй 53, 69 кг-ын жингүүдээр явагдана, жингийн зөрүү 2 кг байж болно. Тэмцээнд 1998 оноос өмнө төрсөн бөхчүүдийг оролцуулна.
Тамирчдын жин үзэлт аравдугаар сарын 23-ны өдрийн 16:30-17:00 цагуудын хооронд Сэлэнгэ аймгийн Биеийн тамир, спортын газрын Спортын ордонд болно, бүх жинг нэгэн дор үзнэ.
Тав. Мэдүүлэг хүлээн авах хугацаа, тeхникийн зөвлөгөөн
Багийн мэдүүлгийг аравдугаар сарын 23-ны өдөр 10:00-15:00 цагийн хооронд Сэлэнгэ аймгийн Биеийн тамир, спортын газрын №305 өрөөнд хүлээн авна.
Зургаа. Тэмцээнд оролцох зардал, мандат олголт
Багууд ирж очих, байр, хоолны зардлаа өөрсдөө хариуцна.
Тэмцээнд оролцох тамирчид дараах материал бүрдүүлнэ.
- Тэмцээний хураамж 6 000 төгрөг
- Иргэний үнэмлэх
- 3×4 хэмжээтэй зураг /тухайн жилд авахуулсан зураг/
- Холбогдох бичиг баримтуудыг үндэслэн тэмцээнд оролцох мандат олгоно.
- Тухайн байгууллагын тамга, тэмдэггүй мэдүүлгийг хүлээн авахгүй,
Долоо. Шагнал
Жин тус бүрт эхний 3 байр эзэлсэн тамирчдыг алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар урамшуулна. Жин тус бүрийн шувтаргын барилдаанд шалгарсан 2 бөхийн дасгалжуулагч тус бүрийг 100.000 төгрөгөөр урамшуулна.
- Нэгдүгээр байр 1.000.000₮
- Хоёрдугаар байр 800.000₮
- Гуравдугаар байр 500.000₮
- Гуравдугаар байр 500.000₮
ТЭМЦЭЭНИЙ ХӨТӨЛБӨР
2015 оны аравдугаар сарын 23, Баасан гариг
10:00-15:00 Багийн мэдүүлэг хүлээн авч мандат олгоно.
15:30-16:00 Тeхникийн зөвлөгөөн.
16:30-17:00 Жин үзэлт, сугалаа: /Эрэгтэй: 57 кг,61 кг,65 кг,74 кг, эмэгтэй 53 кг, 69 кг/
2015 оны аравдугаар сарын 24, Бямба гариг
08:00-14:00 Тойргийн болон дагах барилдаан.
- Эрэгтэй: 57 кг, 61 кг, 65 кг, 74 кг.
- Эмэгтэй: 53 кг, 69 кг
14:00-15:00 Гэрэлт хөшөөний нээлтийн ёслол
15:00-17:00 Шигшээ барилдаан
17:00-18:00 Шагнал гардуулах ёслолын ажиллагаа
Зохион байгуулах хороотой холбогдох утас: 99250181, 96661155
Б.ЭНХ