Энэ
оны улсын төсөвт хэлтэй амтай суулгасан гишүүдийн тойрогтоо зарцуулах
нэг тэрбум төгрөг эхнээсээ зарцуулагдаад эхэлжээ. УИХ-ын гишүүн
С.Эрдэнэ тойргийнхоо орлого багатай иргэд, орон гэргүйчүүдэд гар
тарааж, гишүүн Д.Очирбат өрхийн эмнэлгүүддээ дуудлагын машин авч өгч,
Д.Энхбат гишүүн Баянгол дүүргийн Засаг дарга Л.Амгалангийн төсөвт
шилжүүлж гээд янз бүрээр л зарцуулж байгаа сурагтай. Харин УИХ-ын
гишүүн Х.Тэмүүжин нэг тэрбум төгрөгөөрөө тойрогтоо төрөх эмнэлэг
байгуулахаар болжээ. Төрөх эмнэлэг бусад эмнэлгүүдийг бодвол тоног
төхөөрөмж бага шаарддаг, нэг дүүргийн хэмжээнд 20-30 ортой нэг эмнэлэг
байхад хангалттай хэдий ч бүхэл бүтэн эмнэлгийг нэг тэрбум төгрөгөөр
барих боломжгүй нь ойлгомжтой. Одоо ажиллаж байгаа төрөх эмнэлгүүдийн
дайны нэг эмнэлэг барихад дор хаяж 5-6 тэрбум төгрөг шаардлагатай.
Харин 20-30 ортой нэг эмнэлэг байгуулах хэижээний багтаамжтай, хотын
төвд байршилтай барилгыг худалдаж аваад эмнэлгийн тоног төхөөрөмж
суулгахад 1,3 тэрбум орчим төгрөгт багтах тооцоо гарч байгаа аж.
Тиймээс шинэ төрөх эмнэлэг байгуулахад шаардагдах үлдсэн 300 сая орчим
төгрөгийг нэг тойргоос сонгогдсон гишүүдээсээ цуглуулах, эсвэл дүүргийн
төсөв захиран зарцуулагчид хандах хэрэгтэй болжээ.
Б.ЗАЯА