“Галзуу Макс”-ын шинэ ангийг хийнэ

Хуучирсан мэдээ: 2015.10.08-нд нийтлэгдсэн

“Галзуу Макс”-ын шинэ ангийг хийнэ

Мэргэжилтнүүдээс хамгийн өндөр үнэлгээ авч, үзэгчдийг байлдан дагуулж чадсан кино бол “Mad Max: Fury Road” буюу “Галзуу Макс-Хилэнт зам” кино юм. Тэгвэл энэхүү киноны удаах хоёр ангийг нэгэн зэрэг хийхээр уран бүтээлчид нь ярьж эхэлсэн байна.

Тодруулбал, найруулагч Жорж Миллер өөрийн киноны үргэлжлэлийг  хийх талаар “Warner Bros” кино компанитай тохиролцолд хүрж чаджээ. Түүгээр ч барахгүй бүр гурамсан бүтээл болгож хийхээр болсон талаар мэдээлэл цацагдаж байгаа юм.

“Галзуу Макс”-ын гол дүрийг бүтээсэн  жүжигчин Том Харди хэдийнэ удаах кинонд тоглохоор гэрээ хийсэн аж. Харин өөр нэг гол дүрийг бүтээсэн жүжигчин  Чарьлз Терон киноны удаах ангиудад тоглох эсэх талаар мэдээлэл гараагүй байна.

Н.БОЛД

Эх сурвалж: www.mminfo.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж