Нийслэлийн өмчит, Монгол-Солонгосын хамтарсан “Улаанбаатар смарт карт” компани орлогыг дутуу хуваарилж байна гэх асуудлаар өчигдрөөс эхлэн хувийн хэвшлийн нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг компаниуд ажил хаялт зарласан. Нийтийн тээврийн салбарт үүсээд байгаа асуудлыг өнөөдөр Нийслэлийн удирдах зөвлөл авч хэлэлцэж байна. Хуралдаанаар Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөрөөр ахлуулсан нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Улаанбаатар хотын цагдаагийн газар хамтарсан ажлын хэсэг гаргаж, ажил хаясан компаниудад шалгалт оруулахаар боллоо. Нийслэлийн удирдах зөвлөлийн хуралдаанаар ажил хаясан компаниудыг шантааж хийх зорилгоор ажил хаясан гэж үзэж байгаа аж. Ажил хаялтад нийтдээ 17 компани нэгдсэн байна.
Д.УУДАМ