Холливуудын нэрт жүжигчин, “Маск” киногоор нь монголчууд илүүтэй мэдэх Жим Керригийн найз бүсгүй Катрина Уэйт өнгөрсөн сарын 28-нд амиа хорлосон. Тэрээр хар тамхи хэтрүүлэн хэрэглэсэн байсан ба гадны нөлөөгүй гэдгийг шинжээчид тогтоосон юм.
Катрина амиа хорлохоосоо өмнөх өдөр найз залуудаа захиа бичиж, шуудангаар илгээсэн байсан нь Жим Керрид иржээ.
Уг захиаг Катринагийн ээж твиттертээ нийтлэж, олон нийтэд хүргэжээ.
Захианд “Хонгор минь намайг уучлаарай. Би явлаа. Чинийхээ дэргэд байхыг чин сэтгэлээсээ хүссэн ч энэ дэлхий миний байх ёстой газар биш бололтой. Би чамтай гэрлэж, хүүхэдтэй болохыг хүссэн ч зориг минь дутлаа. Миний ардаас уйлах хэрэггүй. Бурхан намайг хүссэн учир би явлаа” гэж бичсэн байжээ.
Т.АНУ