Ж.Чинбүрэн: Багш нартаа баярлалаа | News.MN

Ж.Чинбүрэн: Багш нартаа баярлалаа

Ж.Чинбүрэн: Багш нартаа баярлалаа

Ж.Чинбүрэн: Багш нартаа баярлалаа

Нэмэлт:

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хавдар судлалын үндэсний төв/ХСҮТ/-ийн захирал Жигжидсүрэнгийн Чинбүрэнд гавьяат эмч, Улсын гуравдугаар эмнэлгийн зөвлөх эмч Чимэдцэеэгийн Пунцагт Ардын эмч цол хүртээв. Ч.Пунцаг нь эрүүл мэндийн салбарт 50 гаруй жил зүтгэсэн бол Ж.Чинбүрэн нь хорт хавдар гэх аюулт өвчнөөс хүн амыг хамгаалах, аюулт өвчнөөс нь ангижруулах энхийн манаанд цаг наргүй хөдөлмөрлөж яваа эмч нарын төлөөлөл юм.

Төрийн энэхүү хүндтэй шагнал гардсаныхаа дараа ХСҮТ-ийн захирал Ж.Чинбүрэн “Элэг нэгт монголчуудынхаа дэмжлэгээр төрийнхөө хайр ивээлийг хүртэж төрийн эрхэм дээд шагнал авсандаа туйлын баяртай байна. Намайг төрүүлж өсгөсөн аав, ээж, ах дүү нар, хань ижил, үр хүүхдүүддээ мөн миний мэргэжлийн чиг баримжааг олгож луужин болсон багш нартаа баярлалаа. Хавдар судлалын үндэсний төв дэлхийн анагаах ухааны ололтыг ард иргэддээ хүргэж өвчин зовлонгүй байлгахын төлөө зүтгэж буй зүтгэлийг минь надаар төлөөлүүлэн үнэлж байгаад баяртай байна. Нийт салбарынхаа хамт олонд шинэ оны мэнд хүргэе. Ард иргэддээ сайн сайхныг дэвшүүлье. 2019 онд бид нэлээн үр бүтээлтэй ажилласан. Тодруулбал, Эрүүл мэндийн тухай хуульд хорт хавдар гэдэг өвчнийг эрт илрүүлэх заалт оруулж өгсөн нь ирээдүйд Монгол хүн энэ муухай өвчнөөр өвдөхгүй байх хамгийн том алхам юм” хэмээлээ.

Ардын эмч цол хүртсэн Ч.Пунцаг "Энэ их сайхан гайхамшигтай түүхт өдөр төрийнхөө хүндтэй шагналыг авсандаа их баяртай байна. Эрүүл мэндийн салбарт 54 жил зүтгэж явна. Энэ хооронд үндэсний эмч мэргэжилтэн бэлтгэхэд, өвдөж шаналсан хүмүүсийг эдгээх, эрдэмтэн судлаачдыг бэлтгэх зэрэг дэв ахиулах гээд олон ажлыг хийж явжээ. Шагналаа авсны дараа ахин залуужиж, илүү их юм бүтээх юмсан даа гэж бодож байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

Мөн Ерөнхийлөгчийн зарлигаар дараах эрхэмүүд шагнал хүртлээ.

Гавьяат эмч цолоор

  • Улсын нэгдүгээр төв эмнэлгийн зүрх судасны эмгэг судлалын тасгийн эрхлэгч Батсүхийн Батболд
  • “Монос фарм трейд” ХХК-ийн зөвлөх Лувсангийн Гэрэлчимэг
  • Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн эхогийн эмч Будгианы Дэлгэрхангай,

Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор

  • “Дүнхэр хангай” ХХК-ийн зөвлөх инженер Самдангийн Эрдэнэбал,
  • “Дархан нэхий” ХХК-ийн захирал Эрдэнэдалайн Батсайхан,

Гавьяат агрономич цолоор

  • “Чагтай” ХХК-ийн захирал Жалсрайн Баярмагнай

Гавьяат багш цолоор

  • “Ховд” их сургуулийн хэл уран зохиолын багш Бавалын Даваадорж
  • Ерөнхий боловсролын “Гэрэлт ирээдүй” сургуулийн сургалтын менежер Ламжавын Олзвой
  • Сүхбаатар аймгийн боловсрол соёл урлагийн газрын ахмад ажилтан Осорын Сумьяагарав,
  • Удирдлагын академийн дэд захирал Дамирангийн Цэдэв,
  • Эрдмийн өргөө цогцолбор сургуулийн захирал Зоригтын Байгалмаа

Гавьяат барилгачин цолоор

  • “Эм си пи си жи ар” ХХК-ийн захирал Жанарын Батсайхан,
  • “Даваат” ХХК-ийн захирал Хыстаубайн Баян,
  • “Ордос” ХХК-ийн захирал Лхамсүрэнгийн Төмөр,

Гавьяат дасгалжуулагч цолоор

  • Монголын шатрын холбооны дасгалжуулагч багш Жамбалдоогийн Лхагва

Гавьяат жүжигчин цолоор

  • Үндэсний урлагийн их театрын ахмад хөгжимчин Жигдээгийн Цэцэгмаа

Гавьяат хуульч цолоор

  • Үндсэн хуулийн цэцийн орон тооны бус зөвлөх Чойжуурын Дашням

Гавьяат эдийн засагч цолоор

  • Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын ахмад ажилтан Донидын Алтангэрэл нарыг шагналаа.

Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор

  • Дорнод аймгийн Улаан загалмайн хорооны дарга Бямбаагийн Ганболд
  • Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Нийслэлийн аврах 105 дугаар бригадын аврагч, ахлах ахлагч Халтарын Цогбадрах,
  • Үйлдвэрчний эвлэлийн байгууллагын ахмад ажилтан Даваацэрэнгийн Эрдэнэбат,

Хөдөө аж ахуйн гавьяат ажилтан цолоор

  • Дорноговь аймгийн Хатанбулаг сумын өндөр настан Цэвэлийн Дэмид,
  • Булган аймгийн Тэшиг сумын “Илэнхэн” ХХК-ийн зөвлөх Дамдинсүрэнгийн Цэен-Ойдов

Шударга журам медалиар

    • Нийслэлийн Түргэн тусламжийн төвийн дуудлагын жолооч Тавхийн Гүнтэвсүрэн
    • Нийслэлийн Түргэн тусламжийн төвийн их эмч Эрдэнэчулууны Одгэрэл нарыг шагнав.

Д.Гэрэл, С.Баатаржав нарт Бригадын генерал цол олголоо

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жилийн ой өнөөдөр /2019.12.29/ тохиож байна.

Энэхүү онцгой өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Тагнуулын ерөнхий газрын дарга, хурандаа Доржпаламын Гэрэл, Цагдаагийн ерөнхий газрын дарга, хурандаа Сайннямбуугийн Баатаржав, Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа Мангалсүрэнгийн Энх-Амар нарт Бригадын генерал цол хүртээлээ.

 

Гэрэл зургийг Н.БАТМӨНХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
4
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

64 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-12-29 182.160.0.8

Нөгөө ганц галд явж үзээгүй онцгойгийн дарга нар нь шагнуулдаг шиг юм болж.

Avatar

Зочин 2019-12-29 122.201.22.147

Chinburen yugaan medheb nemergui. yugaan medheb massage medehgui. emch boly busdiiga bitgii gutaat toglo. oor togloh salbar zondoon. yugaan medheb. bitgii hiiy biteey baigaa zaluu emch nariiin doromyil Chinburen hudlaa emch yugaan medheb

Avatar

zochin 2019-12-29 66.181.167.194

Bugdend bayar hurgy.

Avatar

Эмч 2019-12-29 202.9.40.8

Чинбүрэн эмч бараг гэр бүл болгоны асуудал болоод байгаа элэгний хавдрыг эмчилэх, мэс ажилбар хийх шинэ аргуудыг монголд нэвтрүүлсэн, олон эмч нарт сэтгэл харамгүй зааж сургасан сайн эмч хүн. Хавдрын эсрэг тууштай тэмцэгч, сайн зохион байгуулагч хүн гэдгийг сая мэдэрсэн. Нүдээ олосн шагнал болжээ. ТАНД БАЯР ХҮРГЭЕ!!

Avatar

зочин 2019-12-29 122.201.19.99

Я.Эрдэнэ-очир эмчид гавьяатын өгөөчэээ төрин нүд сохор юмааа Пунцаг багшдаа баяр хүргэе

Avatar

Хаха 2019-12-29 66.181.185.39

Monos-in luvsangiin gerelchimeg

Avatar

иргэн 2019-12-29 76.107.165.63

Эв түнжинтэйгээр БҮДҮҮН МАНАН жонхуу, ухна хоёрын удирдлага дор урагшлахаар шийдлээ дээ. Шударга ёс ч лөөлөө боллоо, халамж гэсэн авилгачдын үндсэн зэвсгээ ашиглаж эхэллээ. Бүх төрлийн халамж, урамшуулал, хөнгөлөлт нэмэгдэж эхэллээ. Тархины тураалт монголчуудыг бэртэгчин үзлийг дэврээхээр МАНы балиар авилгач авгай Оюунхорол "ЯНАГ ИТГЭЛИЙН ЗЭЭЛ" гэж барьцаагүй зээлийн хөтөлбөр сонгуульд зориулан батлуулах гэж байна.

Avatar

Bat 2019-12-29 174.241.6.153

Hudlaa genaraluud

Avatar

Ганаа 2019-12-29 83.97.157.201

Zarim hvmvvs en eniig shagnsh estoi, teriig shagnah estoi gej bicheed bh wm. Ene Huldvvtulga bid naryn ner aldar, odon medaliud durtai ovjin ashiglaj bgaag ta nar olj harah gvi bna uu? Shagnal avch bgaa hvmvvsiig harahaar uruvduud bh wm. Naad shagnal chini doromjlol, tohuurhal, avilgalyn hereglej, vne tsenee aldsan paalantai tumur bolchihood bgaag harahgvi bna uu? Odoo odon zvvj yavahaas ichmeer wm. Urid ni tolgoi, bolovsrol muutai ni tsergees halagdahdaa generalyn murdus, onts buudagch 1,2,

Avatar

Зочин 2019-12-29 83.97.157.201

Shvherchnii temdeg, uur wu ch bilee baahan temdeg zvvsen halagddag sanaand orood bh wm. Odoo ene odon medaliar hvn hudaldaj avdgaa bolimoor wm. Songuuli daa beldeed bna sh dee, naad buh chini

Avatar

Яагаад 2019-12-29 103.26.194.232

Я.ЭрдэнэОчир эмч гавъяат авах байсан юмдаа эхлээд

Avatar

Ганаа 2019-12-29 83.97.157.201

Наад Эрдэнэ-очир эмч тань ухаантай хун болохоороо амьтны доог тохуу болж элдэв тэмдэг энгэртээ санжигнуулж явахгуйгээ мэдэх байлгуй дээ. Монголд шалбааг болгон рашаан, лам болгон хувилгаан, энгэртээ тэмдэг унжуулаагуй гуйлгачин ч угуй тэнэгуудийн орон болж бнаа. Одонтой хумуус, баатар, гавъяатуудын тоогоор сайн болдог бид ч номер 1 бх сан.

Avatar

зочин 2019-12-29 192.82.77.75

Төрийн дээд шагнал авсан бүх хүмүүстээ баяр хүргэе. ХСҮТ -ийн үйлчилгээний чанар сүүлийн үед маш их муудсан. Ойрын 2 хүн маань үйлчлүүлээд нэг нь хагалгааны ширээн дээр нас барсан. Нэг нь оношоо тодруулж чадахгүй байсаар хүндэрч гадаад явж оношлогдсон боловч цаг хугацаа алдсан харамсалтай хэрэг болсон. Чинбүрэн дарга үйлчилгээний чанарт анхаарал тавих хэрэгтэй. Хэдийгээр хавдар хэцүү өвчин боловч хүнд нэс нэмж шуурхай чанартай бас сэтгэлтэй үйлчилж байвал баярлах байна.

Avatar

Зочин 2019-12-29 64.119.18.93

цаад хүнээсээ хамаарнашдээ үхэх сэхэх нь. үнэхээр биеийн байдал маш муу бол зүгээр юу ч хийхгүй алдаж байснаас хагалгаа хийгээд үзэх хэрэгтэй

Avatar

100 ДАХ ХАГАЛГАА 2019-12-29 202.9.46.35

ХАРИН БҮР ГАЙХСЫМАА.ЭНИЙГ Л ЭЛЭГ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ГЭЖ РЕКЛАМДААД ЯВДАГ БОЛОХООР НЬ ПӨӨХ ЯМАР МУНДАГ ЭМЧ ВЭ ГЭЖ БОДООЛ. ТЭГСЭН УРЖНАН 1-Р ЭМНЭЛЭГИЙН МЭС ЗАСАЛЫН ТАСАГТ ХҮН ЭРГЭХЭЭР ОЧСОН ЧИНЬ (4-Р ДАВХАР БАЙХАА)ТАСГИЙНХАА ДЭЭР ТОМ ДААВУУН ПЛАКАТАН ДЭЭР ЭЛЭГ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ХЭД ДЭХ ГЭЛЭЭ ХАГАЛГАА ЯВАГДАЖ БАЙНА ГЭЦЭН БАЙХААР НЬ ГАЙХАСХИЙГЭЭД ПӨӨХ 1-Р ЭМНЭЛЭГТ ХИЙДЭГ ЮМ БАЙНАШТЭ ГЭЖ БОДОГДООД. ТЭГЭЭД АНЗААРААД БАЙСАН ЧИНЬ ЭНЭ НӨХӨР БАЙНГА ШОУДААСТАЙ. НӨГӨӨ НЭГИЙН МУНДАГУУД УРДАХ АЖЛАА ХИЙГЭЭД ЗАВ

Avatar

Зочин 2019-12-29 202.9.46.35

НӨГӨӨ НЭГИЙН МУНДАГУУД УРДАХ АЖЛАА ХИЙГЭЭД ЗАВГҮЙ ТЭГЭЖ ӨӨРСДИЙГӨӨ ДӨВИЙЛГӨЖ ЯВАХ ЭМЧ НАР Ч БИШ ЮМ БИЛЭЭ. ИЙМ Л УЧИРТАЙ ЮМ БИЛЭЭ. ОДОО БОЛ ОЙЛГОСООН

Avatar

Хх 2019-12-29 66.181.161.54

Чинбүрэн элэг солихдоо 4 хүн цааш харуулсан.2 хүн нь донор эв эрүүл хүмүүс байсан.Сохор төр

Avatar

Эмч 2019-12-29 122.201.22.39

Ярих хэлэх үг гэж бий. Худлаа бүхнийг харлуулахаа зогсоо… үнэн юм бол хууль хяналтын байгууллагад ханд гэж зөвлөе.

Avatar

Хулгар 2019-12-29 12.205.207.2

Угаасаа хуулийн байгууллага,.хэвлэл мэдээлэлд хандана хүний амь хямдхан биш… ЧИНБҮРЭН өөрөө энэ коммент ш уншаарай…

Avatar

Зочин 2019-12-29 202.9.46.35

яг зөв , ялы нь үүрүүлэх хэрэгтэй тэхгүй бол маш олон хүнийг хохироодог юм билээ дараа дараагийн

Avatar

Zochin 2019-12-29 139.5.218.69

Puntsag bagshid eryyl mendiin sistem dayaraa bayrlaj bagarhaj bnaa,ene hynd durgyi hyn neg ch bhgyi ee,battai helie,tiim l ih hair tatsan hyndlel hyleesen buural daa! Estoi zuv estoi goe shagnal! Bayr hyrhie!

Avatar

Хүү 2019-12-29 66.181.178.53

Чинбүрэн эмчид шагнал хүртээсэн нь үнэхээр нүдээ олжээ. АМЖИЛТ

Avatar

Хулгар 2019-12-29 12.205.207.2

Чинбүрэн 2 донор алсан.
Эв.эрүүл 2 хүнийг алсан хүн шүү дээ. Баттулгаа..
Энийг нягталсангүй дээ чи сохор байж болно.төр сохор байж болохгүй

Avatar

Zochin 2019-12-29 202.9.46.13

Puntsag emchid bayarxvrgie

Chinburen arai boloogui ee

Erdene-ochirt ogkx baisan um

Avatar

Зочин 2019-12-29 122.201.21.136

Цаг уурын гавьяат ажилтан гэж байдаггүй юм уу. Сүүлийн үед цаг уурчид алдахаа больсон.

Avatar

Зочин 2019-12-29 202.126.89.113

Багш, эмчийг шагнах нь зев, гэхдээ эзнийг олох хэрэгтэй! Шинийг санаачлагч, анхдагч эрдэмтэд гэж мартагдсан булэг бнаа! ШУА бол манан юм.

Avatar

Зочин 2019-12-29 202.126.89.232

Яг унен

Avatar

зочин 2019-12-29 150.129.142.111

УЛСТӨРИЙН ГУРВАН ГЕНЕРАЛААС БУСДАД НЬ БАЯР ХҮРГЭЕ. ЧИНБҮРЭН ЭМЧИД ОНЦГОЙЛОН БАЯР ХҮРГЭЕ. АМЖИЛТ.

Avatar

Зочин 2019-12-29 139.5.219.31

Чинбүрэн эмчид баяр хүргэж,улам их амжилт хүсье. Энэ залууд ёстой эзнээ олсон шагналыг төр олж өглөө.

Avatar

Зочин 2019-12-29 178.255.168.199

МОНГОЛ ГЭДЭГ ЭНЭ УЛС ТЭР ЧИГЭЭРЭЭ ГАЛЗУУГИЙН БОЛЬНИЙЦ!!!!!!!!!

Avatar

Зочин 2019-12-29 89.176.169.27

Яааг голыг нь олж хэлэв

Avatar

zochin 2019-12-29 103.26.195.234

Mongoliin tudiigui Delkhiin tuukhen dekh ankhnii 70 nastai general turluu duu khuurkhii, Turiin alba, tusgai alba khaakh nasnii deed khyazgaar 65 geed khuulichilsan uls l daa ug ni, Ontsgoi baidliin darga, ded darga nar l general bolokh bolomjtoi bolokhoos bish ajliin khesgiin akhlagch enkh amart khurandaa ni ikhdeed baisiin, odoo yakhav zikagiin khoriig, yamar ch baisan bugded ni bayar khurgie, khuulia l deedlekh kheregtei, dakhij iim khuuli bus zuil bigii boloosoi doo

Avatar

Zochin 2019-12-29 139.5.218.69

Puntsag bagshd ugulgyi yah ve,goe! Chinbyren ineegeed shagnal avch bsanaas Erdene-ochoriigoo zytgyylehgyi dee,udahgyi ahaa bi gaviyat bolchihloo yanaa geed ichne dee,neg tiim zyil 1 embeleg deer elbegeegiin yed garsiin shyy… neg baagii gaviyat bolchihdog margaash ni ah naraa uuchlaarai bi gaviyat bolchihloo geed orood irsiin gene lee,udalgyi ajlaasaa garsan daa huurhii

Avatar

zochin 2019-12-29 122.201.24.65

ESH , MONGOLCHUUD MINI YASAN CH MUUKHAY ATAARKHUU , KHOW JIW KHUUTSULDDUG AWGAY SHIG BOLCHIKHSON YUM BE DEE , YUM BOLGOND KHOSHUU DURJ MUULJ UULJ , BAYKH YUM , YAJ UYLS NI OLIGTOY BAYKH WE DEE

Avatar

Зочин 2019-12-29 89.176.169.27

Хуцаад бай.

Avatar

Хавдарын эмнэлгээс Эрдэнэ-Очир эмч л гавьяат авах хүн 2019-12-29 192.82.75.13

Чинбүрэнгээс түрүүлж гавьяат авах эмч бол Я.Эрдэнэ-очир. Яагаад байр нь солигдоод байна ???????????????

Avatar

Зочин 2019-12-29 202.126.88.40

Улстөрийг жонхууруулж хог болгох амархан болсон цаг юм.Төрийн албыг бас өөр замаар удирдах л чаддаг ажил нь.Гол хийх ажлаа хийж чадахгүй болохоор шоудсан сүржигнэсэн улс юм даа.

Avatar

Zochin 2019-12-29 202.126.88.176

Эрдэнэ-Очир эмчид шууд Ардын эмч өгөөрэй.

Avatar

Зочин 2019-12-29 182.160.38.109

ЗА

Avatar

Зочин 2019-12-29 58.140.202.122

Эмчлүүлж эдгэсэн олон хүний өмнөөс алтан гартай ачтай буянтай эмч хүн танд баяр хүргэж эрүүл энхиурт удаан наслахыг ерөөе ээ

Avatar

Эх оронч 2019-12-29 124.158.126.165

Гэрэлд дэслэгч гэнэрал өгчихгүйдээ

Avatar

чинбүрэн 2019-12-29 185.220.101.76

хийдэг ажил нь албан тушаал, нэр төр хөөдөг ийм л хүмүүс шагнагдах юм даа. эмч бол ёстой биш шүү, аж ахуйч хүн ч биш. б**с долоож бол чадах байх. зальтай. нэр хүндийн төлөө хэнийг ч түлхэнэ юу ч хэлнэ.

Avatar

Зочин 2019-12-29 202.9.46.35

ёстой ёстой. харц нь өлөн, албан тушаал хөөсөн ийм ясны удмын хүмүүс одоо болимоор юм. яах вэ хорвоо бөөрөнхий юм үнэнээрээ гарах биз дээ.

Avatar

Зочин 2019-12-29 103.229.121.248

MALTAWA, TASHGUTAWA

Avatar

Зочин 2019-12-29 103.229.121.248

BOKO HANATAWA, TATSUNETE

Avatar

Зочин 2019-12-29 77.93.205.2

Ёрын бугуудын цаг үед ингэж ч амьдрах гэж хаашаа л харна худал хуурмаг хоосон нэр төр гавьяа шагнал хүн төрлөхтнөөс ичээч

Avatar

Зочин 2019-12-29 202.9.46.35

Чинбүрэн худлаа эмч шүү дээ. Манай ээжийн элэгний 60 хувийг цөстэй нь хамт авч хаячихаад сүүлд нь энэ элэгний биш цусны хорт хавдар бсан бна гэж хэлээд 1-р эмнэлэгийн цусны тасаг төврүү шилжүүлж байлаа. Тэгээд бас хавдарын эмнэлэг дээрээ өвчтөн үзэхгүй LUX MED гээд хувийн эмнэлэг дээрээ төлбөртэй үздэг. Хүний амьдралаар бол үнэндээ тоглодог юм бнлээ.

Avatar

монгол 2019-12-29 192.82.76.101

Энэ үнэн бол эвгүй юм байна шүү. Сайн магадалж байгууштай.

Avatar

өб 2019-12-29 66.181.180.160

би л лав энэ хүнд яасан ч үзүүлэхгүй угийн мэднэ.

Avatar

Зочин 2019-12-29 64.119.19.10

Хурц,Гэрэл хоёр яг адилхан ажиллаж байна.Гэрэл саяхан алтны хууль бус ажлаа илрэнгүүт Хятадын засгийн газраас худалдаа,бизнес дэмжихээр монголд ѳгсѳн авилгын мэдээлэл надад байгаа шүү гэж хальт цухуйлгаад л шагнуулж байна.Тэгхээр бид яг хэнээс нь яаж шудрага ёс нэхэх билээ. МАНАН

Avatar

монгол 2019-12-29 192.82.76.101

Генерал цол шагнал биш шүү дээ. Цэргийн албан тушаалын хэрэм. Шагнал гэж андуурч байна, та.

Avatar

Монгол 2019-12-29 192.82.76.101

Уучлаарай, хэргэм гэж залруулж уншина уу

Avatar

Зочин 2019-12-29 89.176.169.27

Шагналаас том. Хэргэм гэдэг бол Монгол энэ тэрээ гуай.

Avatar

Зочин 2019-12-29 83.97.157.201

100 yamaand 1060 uhna gedeg bolood bnaa. Uvguchvvl maani 100 yamaand 60 uhna gedeg sen. Odoo bol 1060 uhna

Avatar

Баатар 2019-12-29 202.126.88.184

Хүрэлсүх,Баттулга нарын бий болгосон ШИНЭ МАНАН-ын генералууд гэж ойлголлоо

Avatar

General 2019-12-29 98.253.30.34

Boon general, gavyat uud bolohiin biz dee manaihan. Odoo ene huuhduudiig iynd alag uzhev ogmoor iym. Gavyat oytan, gavyat suragch geh met ijil tegsh zugeer iym bishuu.

Avatar

Зочин 2019-12-29 59.153.115.21

bat-uuld ogchihgui dee. baatartaigaa hamt zuuh yumgui yavaa yum hoorhii

Avatar

Зочин 2019-12-29 83.97.157.201

Ha ha ha. Yaag vnen

Avatar

Иргэн 2019-12-29 122.201.24.125

Zuv uu. Ene hund ajliig hiij bgaa humuust uguh zuv shuu. Zugeer suuj avch bgaa bish.

Avatar

Зочин 2019-12-29 139.5.218.41

Төмөо замын хэрэг замхруул намайг хамгаалж яваарай гээд генерал цолоор шагнав

Avatar

ӨЙ 2019-12-29 124.158.107.71

ХӨӨРХИЙ ДӨӨ НААД УГААЛСАН ТОЛГОЙГОО ЯАНА ДАА ХӨӨРХИЙ. ИДЭХ ХООЛГҮЙ ХОЛЫН ЮМАНД ХУЦАЖ СУУГАА НОХОЙ АДИЛ ЮМ УУ ДАА

Avatar

Umhii tuvd tairdas janhuu battulga ogtsor! 2019-12-29 66.181.179.238

Janhuugiin baad idegch umhii ork chi harin tarhia ugaalgasan bna. Janhuu tun udahgui ogtsorch shorond suuh bno!

Avatar

Сталин 2019-12-29 66.181.161.60

10 хүнд ч генерал цол олгож болно.ямар шалгуураар яагаад хүртсэн яалтгүй авах ёстой бол хамаа алга.төлбөр төлж аваад байгаа юм биш биз.

Avatar

Зочин 2019-12-29 103.212.118.46

Баяр хүргэе. Монгол улсынхаа төлөө хатуугаас халшралгүй, халуун амиа өгөхөд ч бэлэн байж олон түмнийхээ аюулгүй амгалан аж төрөх нөхцлийг баталгаатай хангах үйлсэд зүтгэж төрийн албыг түвшин залгуулсных нь төлөө. олгож байгаа цол шүү дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж