Оюутан ахуйгаасаа хэд хэдэн дэлгэцийн бүтээлд дүрээ мөнхөлж, урлагийн ертөнцөд хөл тавьсан жүжигчин О.Цэнгэл хэсэг хугацаанд гадаадад амьдарч байгаад энэ жилээс уран бүтээлдээ эргэн орсон билээ.
Ганц бие болоод багагүй хугацаа өнгөрүүлсэн түүнийг саяхнаас найз залуутай болсон гэх мэдээлэл цацагдах болжээ.
Энэ нь жүжигчин бүсгүйн фейсбүүк хуудсандаа нийтэлсэн зурагнаас үүдэлтэй аж.
Тэрээр жүжигчин Батушка буюу Т.Баттулгатай хамтдаа авахуулсан зургаа "Бүх хайрын түүх сайхан. Гэхдээ биднийх хамгийн онцгой нь" гэсэн тодотголтойгоор нийтэлжээ.
Хосуудын үерхэл жинхэнэ амьдрал уу эсвэл ээлжит уран бүтээлийнх нь нэг хэсэг үү гэдэг нь удахгүй тодорхой болох биз ээ.
Т.АНУ