Австралид гарсан өргөн хэмжээний түймрийг унтраахад сайн дураараа оролцсон иргэддээ нөхөн төлбөр олгохоор болсныг засгийн газраас нь мэдээлжээ. Түймрийг унтраалцахаар олон хоног ажлаа тасалсан хувийн хэвшлийн ажилчдын цалинг Австралийн засгийн газраас нөхөн олгох аж. Австралийн Шинэ Өмнөд Уэльс мужид 7000 гаруй хүн сайн дураараа түймэртэй тэмцэж байна. Жижиг дунд бизнес эсвэл хувиараа хөдөлмөр эрхлэгч сайн дурын иргэд 10 хоногийн турш түймрийн голомтод ажилласан бол өдрийн 300 австрали.доллароор цалин бодож, өргөдөл гаргах боломжтой аж.
Өмнө нь энэ арванхоёрдугаар сарын эхээр сайн дурын хоёр эрэгтэй түймрийн голомт руу автомашинтайгаа явж байхад дээрээс нь шатаж буй мод унаснаас амь үрэгджээ.
Австрали даяар одоогоор 100 орчим түймэр асч буйгаас хамгийн том нь Сидней хотын ойролцоо дүрэлзэж байна. Эдгээр түймрийн улмаас Австралид агаарын температур хэт халж, зарим газар Цельсийн 40 хэм хүрч байна.
Эх сурвалж: ВВС