Нисэх онгоцны ослоос нэг хүн амьд гарчээ

Хуучирсан мэдээ: 2019.12.29-нд нийтлэгдсэн

Нисэх онгоцны ослоос нэг хүн амьд гарчээ

Нисэх онгоцны ослоос нэг хүн амьд гарчээ

АНУ-ын Луизиана муж улсын Лафайет хотноо “Walmart” дэлгүүрийн хажууд жижиг нисэх онгоц осолдсоноос таван хүн амь үрэгджээ. Азаар нисэх онгоцны ослоос нэг хүн амьд гарсан байна.

Нисэх онгоц унахдаа автомашин мөргөсөн ба жолооч нь гэмтэж, газар байсан өөр хоёр хүн гэмтжээ. Нисэх онгоц орон нутгийн цагаар өнөө өглөө /2019.12.29/ 09.00 цагт хөөрсөн боловч ийнхүү сүйрчээ.

Ослын дараа “Walmart” дэлгүүрээс хүмүүсийг яаралтай гаргаж, аврах ажиллагаа явуулсан байна. Хохирогчдын нэг нь спортын сэтгүүлч Карли Анн МакКорд байсныг нөхөр нь “Associated Press” агентлагт мэдээлжээ.

Эх сурвалж: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж