Өдөрт 300 гаруй хүн эрүүлжүүлэгдэж байна | News.MN

Өдөрт 300 гаруй хүн эрүүлжүүлэгдэж байна

Өдөрт 300 гаруй хүн эрүүлжүүлэгдэж байна

Өдөрт 300 гаруй хүн эрүүлжүүлэгдэж байна

Баярын өдрүүдэд архидан согтуурсны улмаас эрүүлжүүлэгдсэн иргэдийн тоо өсчээ. Энэ асуудлаар Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Л.Амармөрөнгөөс тодруулахад “Шинэ жил” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Нийслэлийн дүүрэг дэх цагдаагийн зургаан газрын 14 хэлтсээс давхардсан тоогоор 304 офицер, 281 цагдаа, нийт 585 алба хаагч арванхоёрдугаар сарын 10- 23-ны хооронд хяналт, шалгалт хийж, нийт 3690 иргэн, 6254 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт тавьж, 530 зөрчил илрүүллээ.

 Арванхоёрдугаар сард согтууруулах ундааны хэрэглээ Улаанбаатар хотын хэмжээнд маш их нэмэгдсэн. Эрүүлжүүлэх байранд энгийн өдрүүдэд 200-205 хүн эрүүлжүүлэгддэг байсан бол шинэ жилийн баяр дөхөхөөр өдөрт 300 гаруй хүн эрүүлжүүлэгдэж байна. Мөн энэ сард халаасны хулгайн 86 гэмт хэрэг бүртгэгдсэн. Иймд зах худалдааны төвөөр баярын ширээний хүнсээ бэлтгэхээр явахдаа анхаарал болгоомжтой, сонор сэрэмжтэй үйлчлүүлэхийг иргэддээ Цагдаагийн байгууллагаас онцгойлон анхааруулж байна” гэлээ.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2019-12-29 64.119.23.1

энэ жилийн албан газруудын ёолк хэт их баярхсан хавтгай архидалттай болж байна,дарга нар нь сүүлийн ёолк гээд ажилчдаас дарамталж мөнгө татаж цаана хэдэн төгрөг үлдэж байгааг мэдэхгүй ёолкдож байхад хүмүүс эрүүжүүлэхэд орох нь дарга тэдний тойрон хүрээлэгчид цүнх баригчдын хийж байгаа ажил,нийслэлийн нэгэн албан газар хөдөө хөхөрч явдаг ажилчдын цалин сард 500000Т, сард 1 удаа өгдөг,ёолк бэлэг гээд 150000Т-ийг татахаар сар гаруй яаж амьдрахыг гадаадад төгссөн хоосон толгойт ойлгохгүй

Avatar

Хүрэлээ 2019-12-29 66.181.178.53

Архиа сайн ууцгааж, засаг төр, цагдаагийн байгууллагыг мөнгөөр хангая …

Avatar

зочин 2019-12-29 202.9.46.210

Ажилгүйчүүд ихсэж байгаагын илрэл шдээ .

Avatar

Зочин 2019-12-29 150.129.140.191

uheh gej baigaa ym shig uuhaa l bolichih

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж