Баярын өдрүүдэд архидан согтуурсны улмаас эрүүлжүүлэгдсэн иргэдийн тоо өсчээ. Энэ асуудлаар Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Л.Амармөрөнгөөс тодруулахад “Шинэ жил” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Нийслэлийн дүүрэг дэх цагдаагийн зургаан газрын 14 хэлтсээс давхардсан тоогоор 304 офицер, 281 цагдаа, нийт 585 алба хаагч арванхоёрдугаар сарын 10- 23-ны хооронд хяналт, шалгалт хийж, нийт 3690 иргэн, 6254 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт тавьж, 530 зөрчил илрүүллээ.
Арванхоёрдугаар сард согтууруулах ундааны хэрэглээ Улаанбаатар хотын хэмжээнд маш их нэмэгдсэн. Эрүүлжүүлэх байранд энгийн өдрүүдэд 200-205 хүн эрүүлжүүлэгддэг байсан бол шинэ жилийн баяр дөхөхөөр өдөрт 300 гаруй хүн эрүүлжүүлэгдэж байна. Мөн энэ сард халаасны хулгайн 86 гэмт хэрэг бүртгэгдсэн. Иймд зах худалдааны төвөөр баярын ширээний хүнсээ бэлтгэхээр явахдаа анхаарал болгоомжтой, сонор сэрэмжтэй үйлчлүүлэхийг иргэддээ Цагдаагийн байгууллагаас онцгойлон анхааруулж байна” гэлээ.
Э.АРИУН
Холбоотой мэдээ