ТЦА: Хол замд зорчихдоо анхаараарай

Хуучирсан мэдээ: 2019.12.29-нд нийтлэгдсэн

ТЦА: Хол замд зорчихдоо анхаараарай

ТЦА: Хол замд зорчихдоо анхаараарай

Цаг уур орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээллээр өнөөдөр /2019.12.29/ нутгийн зүүн хагаст, цас орж, цасан шуурга шуурна.

Салхи 29-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсч, хүйтний эрч чангарах төлөвтэй байна. Иймд зам даваа гүвээ хаагдаж, халтиргаа гулгаа үүсч болзошгүйг тул иргэд, жолооч та бүхэн цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагахыг зөвлөж байна. Мөн тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, бензин, шатахууны нөөц, дулаан хувцастай зорчихыг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөж байна.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж