"Харанга", "Баянмонгол" Төрийн соёрхол хүртлээ | News.MN

"Харанга", "Баянмонгол" Төрийн соёрхол хүртлээ

"Харанга", "Баянмонгол" Төрийн соёрхол хүртлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар зохиолч, яруу найрагч Санжаажавын Оюун, “Харанга” хамтлагийн уран бүтээлчид  Төрийн соёрхол хүртлээ. Төрийн шагнал хүртээх тухай зарлигт

“…Монгол Улсад орчин үеийн хөгжмийн рок урсгалын үндсийг тавин, түгээн дэлгэрүүлж, ард түмний сэтгэл зүрхэнд хоногшсон:

  1. Ц.Чулуунбатын ая, Г.Батхүүгийн үг “Толин хул”,
  2. Ц.Энхманлайн үг, ая “Амьдрал”,
  3. Ц.Чулуунбатын ая, Б.Явуухулангийн шүлэг “Зөвхөн Монголдоо”,
  4. Ц.Чулуунбатын ая, С.Оюуны үг “Үгүйлэн санана ”,
  5. Я.Одсүрэнгийн ая, Ц.Энхманлайн үг “Энэ бол дурлал биш” дуу зохиож Монгол Улсын орчин үеийн хөгжмийн урлагт онцгой хувь нэмэр оруулсан “Харанга” хамтлагийн гишүүн Цэндсүрэнгийн Энхманлай, Цэрэндоржийн Чулуунбат, Хатанбаатарын Лхагвасүрэн, Яринпилийн Одсүрэн, Нэмэхийн Пүрэвдаш, зохиолч, яруу найрагч Санжаажавын Оюун нарт Монгол Улсын Төрийн шагнал хүртээсүгэй” гэжээ.

Монголын хөгжмийн ертөнцийн домог “Харанга” хамтлаг ийнхүү 30 жилийнхээ ойгоор төрдөө дахин үнэлүүлж байна. Баярт мөчөөс нь хуваалцсанаа хүргэе.

"Харанга" хамтлагийн ахлагч, гоцлол гитарчин Ц.Энхманлай : Сэтгэгдэл өндөр байна. Энэ бол 30 жил хамтдаа зүтгэснийг үнэлсэн хэрэг. Мэдээж эв эе ямар хүчтэйг харуулж байгаа. Бидэнд улам ихийг бүтээгээрэй гэсэн ташуур өгч байгаа юм болов уу гэж бодогдлоо. Ташуурыг хүлээж авлаа. Баярлалаа та бүхэнд ээ.

"Харанга" хамтлагийн гоцлол дуучин Х.Лхагвасүрэн: Сэтгэгдэл маш сайхан байна. Хойшдоо шинэ уран бүтээл хийхийн төлөө амьдрах юм байна гэж бодлоо.  Бүгдээрээ хамтдаа урт насалж удаан жаргацгаая.

"Харанга" хамтлагийн бөмбөрчин Н.Пүрэвдаш: Сэтгэл их өндөр байна. 20 наснаасаа найзалсан андуудтайгаа өдий ийм өндөрлөгт хүрсэнд бахархах сэтгэгдэл төрж байна. Биднийг сонсдог, дэмждэг монголчууддаа баярлалаа.

"Харанга" хамтлагийн хэмнэлт гитарчин Я.Одсүрэн: Харанга хамтлагийн маань түүхэн ой тохиож байна. Энэ шагнал бол орчин үеийн хөгжим рок попынхныг төлөөлүүлж "Харанга" хамтлагийнханд өгсөн шагнал гэж ойлгож байна. Биднийг сонсдог фенүүдэээ баярлалаа.

"Харанга" хамтлагийн гитарчин Ц.Чулуунбат: Ардчилсан хувьсгал ялснаас хойш "Харанга" хамтлагийн түүхэн гавьяа. Бидний дууг, сэтгэлийг хөглөж ийм сайхан дууг төрүүлдэг ард түмний минь шагнал гэж бодож байна. Өнөөдөр бидний дууг дуулдаг сонсогч нар байгаагүйсэн бол бид энэ дайд хүрэхгүй. Ард түмэндээ баярлалаа. Хүн мөрөөдөлтэй амьдардаг. Тийм учраас зөндөө их юм мөрөөдөж байна.

"Баянмонгол" чуулгын уран бүтээлчдэд Төрийн соёрхол хүртээлээ

Ерөнхийлөгчийн зарлигаар "Баянмонгол" чуулганы уран бүтээлчид өнөөдөр Төрийн соёрхол цол хүртлээ. Зарлигт  "Монгол Улсад орчин үеийн хөгжмийн эстрад, жазз урсгалын үндэс суурийг тавьж, түгээн дэлгэрүүлж, Монголын орчин үеийн хөгжмийн урлагийн сан хөмрөгт жинтэй хувь нэмэр оруулж, ард түмний сэтгэл зүрхэнд хоногшсон үеэс үед дуурсах бүтээлүүд бүхий 1981 онд гаргасан Баянмонгол пянз, 2019 онд гаргасан Баянмонгол-50 жил пянз туурвиж, эгнээнээс нь төрсөн олон арван авьяас билэгт уран бүтээлчид нь эстрад жазз хөгжмийн 50 жилийн түүхэнд, онцгой гавьяа байгуулсан улсын филармонийн Баянмонгол чуулгын үе үеийн уран бүтээлчдийн бүтээл туурвил, хөдөлмөр зүтгэлийг үнэлж, тус чуулгын төлөөлөл болох

  • Хөгжмийн зохиолч, гитарчин Самбуугийн Баатарсүх,
  • Хөгжмийн зохиолч, удирдаач Бадамдоржийн Ганбат,
  • Саксфон хөгжимчин Лхагважавын Сүхбаатар,
  • Дууны инженер Дондойн Гантөмөр,
  • Тромбон хөгжимчин Адъшаагийн Хишигдорж,
  • Удирдаач Бадамхандын Нямдорж,
  • Дуучин Хайдавын Төмөрбаатар,
  • Удирдаач Сугарын Саруул-Од нарт Монгол Улсын Төрийн шагнал хүртээсүгэй” гэжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга "Баянмонгол" чуулгын уран бүтээлчдэд Төрийн соёрхол хүртээснийхээ дараа үг хэлсэн юм. "Монголчууд аа, эрхэм уран бүтээлчид ээ. Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жилийн ойн өлзийт энэ өдөр 2019 оны Монгол Улсын Төрийн шагналыг гардууллаа.

Улсын филармонийн “Баянмонгол” чуулгын багц уран бүтээлүүдэд энэ шагналыг олгохоор шийдвэрлэсэн. 1969 оны долдугаар сарын 10-ны өдөр анхныхаа тоглолтыг хийснээс хойш Монгол Улсад орчин үеийн дуу, хөгжмийн урсгалуудыг хөгжүүлэх үндсийг тавьж, түгээн дэлгэрүүлж, “Сайн байна уу, Улаанбаатар минь”, “Хангайн магтуу”, “Аяны шувууд”, “Навчин дээрх шүүдэр”, “Зам дээр гээгдсэн цэцэг”, “Дөрвөн улирал, хоёр амраг”, “Сэтгэлийн жигүүр”, “Орь залуу нас” гээд ард түмний таашаалд хүрч, сэтгэл зүрхэнд хоногшсон олон арван бүтээлүүд хийсээр, 50 жил урлагт зүтгэж яваа билээ. Энэ чуулга нь орчин үеийн дуулах урлаг, хөгжмийн урлагийг салбарлуулан, олон арван шилдэг уран бүтээлчдийг төрүүлэн гаргасан авьяасын уурхай, эзэд юм.

Тус чуулгаас 1981 онд гаргасан “Баянмонгол” пянз, 2019 онд гаргасан “Баянмонгол-50 жил” пянзнуудад багтсан дуу, хөгжмийн бүтээлүүд, Улсын филармонийн “Баянмонгол” чуулгын үе үеийн уран бүтээлчдийн туурвил, хөдөлмөр зүтгэлийг үнэлж, тус чуулгын төлөөлөл болох хөгжмийн зохиолч, хөгжимчин, дуучдад энэ шагналыг олгож байна.

“Баянмонгол” чуулгын он цагийн шалгуурыг давсан, олон нийтийн таашаал, хүндлэлийг хүлээсэн багц уран бүтээлүүдэд Төрийн шагнал олгож байгааг коммунист үзэл суртлын хатуу шалгуураар өнгөрсөн нийгмийн үед Монголын орчин үеийн урлагийг үнэлэх үнэлэмжийг төрөөс бодлогоор дарж, орхигдуулж байсан алдааг залруулж байгаа гэж бас ойлгож болно.

Ингээд Баянмонгол чуулгын уран бүтээлүүдэд олгож буй Төрийн шагналыг тус чуулгын төлөөлөл болсон хөгжмийн зохиолч, гитарчин Самбуугийн Баатарсүх, хөгжмийн зохиолч, удирдаач Бадамдоржийн Ганбат, саксафон хөгжимчин Лхагважавын Сүхбаатар, дууны инженер Дондойн Гантөмөр, тромбон хөгжимчин Адъшаагийн Хишигдорж, удирдаач Бадамхандын Нямдорж, дуучин Хайдавын Төмөрбаатар, удирдаач Сугарын Саруул-Од нарт хүртээлээ.

Мөнх тэнгэрийн хүчин дор Монголын урлаг соёл, дуу хөгжим улам бүр яруусаж, цэцэглэн хөгжих болтугай” гэлээ.

 

“Харанга” хамтлагийнханд Төрийн соёрхол хүртээнэ

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жилийн ойн өдөр буюу өнөөдөр /2019.12.29/ морин цагт Монголын рок попын домог болсон “Харанга” хамтлаг бүрэн бүрэлдэхүүнээрээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн соёрхол хүртэхээр болжээ.

Хамтлагийн үнэнч фенүүд нь Сүхбаатарын талбайд 11.00 цагт цугларч, тэдэнд баяр хүргэх гэнэ. Тус хамтлагийн гитарчин Я.Одсүрэн, бөмбөрчин Н.Пүрэвдаш нар өнгөрөгч аравдугаар сарын 29-нд  Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, Монгол Улсын гавьяат жүжигчин цол тэмдгээр тус тус шагнуулсан билээ.

Тодруулбал, Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил, Ардын хувьсгалын 98 жил, Ардчилсан хувьсгалын 30 жил, Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 380 жил, Монгол Улсад геологийн салбар үүсэж хөгжсөний 80 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж Төрийн дээд цол, одон медалийг гардуулсан. Тэгвэл энэ удаа тэд хамтлагаараа Төрийн соёрхол хүртэх нь ээ.

Э.АРИУН, А.СҮРЭН

Гэрэл зургийг Н.БАТМӨНХ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
3
БурууБуруу
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

69 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-12-29 64.119.22.39

Эдний дундаас ганцхан Самбуугийн Баатарсүх л "Цэнхэр залаа" аяыг зохиосныхоо төлөө Төрийн шагнал авах ёстой ! Бусад нь ч биш ээ !!!!!!!

Avatar

Зочин 2019-12-29 124.158.107.35

Баянмонголын Оюунчимэг, Нандинцэцэг гм одуудад энэ шагналыг нөхөн олгох хэрэгтэй

Avatar

zochin 2019-12-29 103.14.36.226

Nohoi nar yasan ih hutsaj bnaa

Avatar

Jenkod 2019-12-29 174.241.6.153

Arai l tenegtej bna shyy

Avatar

зочин 2019-12-29 103.57.93.32

За тэр Хайдавын Төмөрбаатар төрийн соёрхолт.Болио. Ёстой шог юм.

Avatar

зочин 2019-12-29 192.82.73.140

Нээрээ ямар гавъа байгуулаад төрийн соёрхол авч байгаа юм болоо? Онгироо арихчин.

Avatar

Зочин 2019-12-29 66.181.188.65

Байлдах нь байтугай барилдаж ч үзээгүй Бат-Үүлд Улсын баатар цол өгсөн нь АН-ын Элбэгдорж ерөнхийлөгч. Уйлж байгаа дуулж байгаа нь ялгардаггүй Болдод Төрийн шагнал өгсөн нь Элбэгдорж, Балай балархай мэт дүрэмгүй загнадаг Сосорбарамд Төрийн шагнал өгсөн нь Элбэгдорж. тэгээд яах юм. Өнөөдөр Харангын энэ Төрийн шагналыг ёстой ойлгосонгүй. АН-ын Баттулга Ерөнхийлөгчөө Сонгууль ойртоод байгаа юм байна. ойлголоо.

Avatar

Зочин 2019-12-29 64.119.17.205

дэлхий мэдэх үү?

Avatar

Ард түмний шүүгч 2019-12-29 64.119.26.39

миний хувьд шагнал нүдээ олсон гэж бодож байна .эд нар олон жилийн турш биднийхээ чихийг мялааж явлаа дэлхийн чихийг ХҮ хамтлаг шиг гайхшируулахын үндэс ёзоор нь эд нар гэдэгтэй хэн ч маргахгүй бид 3хан саяуулаа шүү дээ гутрах хэрэггүй

Avatar

Зочин 2019-12-29 83.97.157.201

Bvh mongol ulsyn buh erunhiilugch uu geed l aldar tsolyg ni S. Erdene zasuul ni duudah wm bgaa biz dee

Avatar

Зочин 2019-12-29 45.56.183.34

Sport, urlagiinhan yu giiguuleed shagnal avdag um be

Avatar

Төрийн соёрхол эзнээ олсонгүй 2019-12-29 192.82.75.13

Харангад би дуртай сайхан хамтлаг. ГЭХДЭЭ Төрийн соёрхол авах хэмжээний биш. Монгол улсын Төрийн соёрхол шагнал утгаа алдаж байна. Ичмээр…

Avatar

Зочин 2019-12-29 192.82.75.210

Шагнал гэдэг улам үнэ цэнэгүй болж байна даа. Элбэгдоржийн үeд АН-н гишүүн л бол алтангадас кармалдаг байсан. Одоо бүр Хөдөлмөрийн гавьяаны одон кармалдаг болсон байна. Манай нутгийн архи ууж тэнэсэн хоёр нөхөр АН-х гээд улаан тугийн одон авч нутаг ус даяараа толгойгоо сэгсэрч шогширлооч саяхан. Намын биш улсын хэмжээнд сэтгэдэг eрөнхийлөгчтэй болохсон

Avatar

zochin 2019-12-29 202.126.89.244

shal teneg yum heden segsiisen har tamhichind ogch bhaar mundag emch bagsh injenervvd seheetend ogdon bol deer blaa mgl gej vnen hoshin shog shigee boljee yana daa yana

Avatar

Зочин 2019-12-29 150.129.140.89

ТӨРИЙН ШАГНАЛ ЕРДИЙН ШАГНАЛ БОЛЖЭЭ ХӨӨРХИЙ.

Avatar

MN 2019-12-29 202.131.243.186

БАЯР ХҮРГЭЕ!

Avatar

Зочин 2019-12-29 64.119.27.184

Хөдөлмөрийн баатар, Гавьят, Төрийн болон бусад шагналуудын болзол байна уу?
Тэр болзлыг хангасан улсууд өөрсдийгөө тодорхойлоод өгвөл зохилтой.

Avatar

Зочин 2019-12-29 182.160.1.38

Одоо "Хурд" хамтлагийнханд хэзээ гавьяат, төрийн шагнал өгөх вэ? Яг адилхан 30 жил нэг бүрэлдэхүүнтэй хамтлагаараа тоглож байгаа.

Avatar

Зочин 2019-12-29 150.129.140.89

ХУРД НЭГ БҮРЭЛДЭХҮҮНЭЭРЭЭ ЯВААГҮЙ ЭЭ НАРСАР ГЭЭД ГИТАРЧИНГАА ГАРГСАН .

Avatar

Зочин 2019-12-29 192.82.67.187

Урлаг, спортоор биш мэдлэгээр улс хегждег юм!!! Терелхеес егегдсен бие бялдар, дуу хоолойгоор нээг их цаашдаа явахгуйдээ,

Avatar

Зочин 2019-12-29 202.9.46.210

За за … Монголчуудыг , шагналтай Монгол , шагналгүй Монгол гэж хоёр хувааж болхоор болж байх шив .

Avatar

Зочин 2019-12-29 194.230.158.41

Yah argagui avah yostoi nudee olson shagnal bolloo. Amid domog shuu dee

Avatar

Зочин 2019-12-29 66.181.188.65

Ха ха Харангын Чулуунбат юу гэнэв ээ. Би Дахиад их юм мөрөөдөж байгаа гэнэ үү. Ардын жүжигчин мөрөөдөөд явчихлаа. Одоо болноо. Юманд өөрийн хэмжээ дамжаа гэж бий байх шүү. Харанга одоо болно. Олон юм ярилгүй нэг их үнэрхэж тунирхалгүй ард түмэндээ дуугаа дуулаад яв. Авсан шагнал чинь ахдаад ард түмэн чинь цаана чинь хараагаад сууж байна. Ардчилсан намынх гэж авч байгаа гэдгийг бид ойлгож байгаа. Хэдийгээр бид нэг нам ч арай л дэндлээ наад шагналууд чинь Чуукаа минь

Avatar

Зочин 2019-12-29 194.230.158.41

Yanhaniii zulbadasaaa uhlee yuu. Sheees chine goojood bna uu

Avatar

Зочин 2019-12-29 202.9.40.185

194·230·15··· Suck my d*ck

Avatar

Зочин 2019-12-29 194.230.158.41

Yostoi mundag. Bayarlalaa eronhiilogchoo

Avatar

Зочин 2019-12-29 122.201.24.192

Zuvhun Mongoldoo duunii shulgiig Yavuuhulan bichsen.Turiin 2 dahi shagnaliig nuhun olgoh uu.Hamlagt ni bish duunuudad ugch bgaa yum bish u.gants duunii shuleg bicheed turiin shagnal avdag bolson uu. Ineedtei yum ih hiih yuma Ene bolovsrolgui hun

Avatar

Зочин 2019-12-29 59.153.114.76

хар тамхичингуудаа шагнаад л суллаад л удахгүй АНУ-ын харуудын хороолол шиг болох нь л дээ энэ Монгол улс

Avatar

Зочин 2019-12-29 194.230.158.41

Zohioliin duu sonsdog debileee chi ataarhaj uhlee yu.

Avatar

Тамхичид 2019-12-29 66.181.161.59

Хар тамхичид авдаг шагнул гэхээр шалаар нэг хөглөрсөн үнэлэмжтэй болжээ. Амархүү гэж хар тамхичинг бас шүүхээс суллаад. Хар тамхичингууд зайлаарай гэж бичүүлээд л

Avatar

Har tamhichid 2019-12-29 64.119.19.174

Har tamhichidad ugdug shagnal bolsiimuu

Avatar

Зочин 2019-12-29 194.230.158.41

Zohioliin duu hin huduunii orkooo uhleee yuuu

Avatar

Зочин 2019-12-29 122.201.24.192

Oyun arai uuriiguu turiin shagnal avlaa gj enduureed bgaa yum bish bz de.

Avatar

Зочин 2019-12-29 122.201.24.123

САНАНА ДАА ДУУНЫ ҮГ БАЙГААГҮЙ БОЛ ЭНЭ ДУУ ТӨРЫН СОЁРХОЛ АВААД БАЙЖ БАЙХ УУ ? ОЮУНГУАЙН ШҮЛЭГ САНАНА ДАА БИЛЭЭЛ .

Avatar

Зочин 2019-12-29 122.201.24.123

САНАНА ДАА ДУУНЫ ҮГИЙГ ОЮУНГУАЙ БИЧЭЭД ХӨГЖМИЙГ НЬ ЧУКА ЗОХИОГООД ЭНЭ УРАН БҮТЭЭЛ ТӨРИЙН ШАГНАЛ АВЛАА , БАЯР ХҮРГЭЕ .

Avatar

Зочин 2019-12-29 182.160.33.136

юун ташуур

Avatar

Зочин 2019-12-29 203.91.115.43

Шагнал ч нэр хүндгүй болж дээ. Эд төрийн соёрхол хүртэх юу хийсэн билээ. Цагийн аяс даахгүй л бүтээлүүд байдаг. 30 жил дууллаа гэж төрийн албаны албан тушаалын шагнал шиг л олгож дээ хөөрхий.

Avatar

Зочин 2019-12-29 194.230.158.41

Ataarhaj uhlee yu huduunii orkoo

Avatar

Төрийн соёрхолтууд биш биш 2019-12-29 192.82.75.13

Харанга сайн хамтлаг зөвхөн Монголдоо. Төрийн соёрхолтнууд яавч биш.

Avatar

Zochin 2019-12-29 192.82.69.210

Gadaadad gartsgui, eh orondo zaluuchuudad mash muu ulger duurial, har tamhi, olon ehner, ulig bolson buteel ………

Avatar

Зочин 2019-12-29 182.160.1.235

Энэ хэдэн өвгөчүүл удахгүй Жанхуугийн сонгуульд нь сагсалзах байх даа. Бүгдэд нь гавьяат өгөө биз дээ. Төрийн толгойд адгийн шаарууд гарчихсан гэж Баабар ах үнэн хэлжээ.

Avatar

Irgen 2019-12-29 192.82.68.252

Ene mudak durakuudad iim shagnal ugch baidag .jenkogiin melmii muudaj dee…

Avatar

иргэн 2019-12-29 202.179.26.2

СУИС төгсөөд Соёлын тэргүүн, нялх Гавьяатан, өнөө цагт энгэрийн тэмдэг болсон Алтан гадастан, гавьяагүй Улсын баатар, ур чадваргүй Генерал цолтон, түмэн нь үнэлдэггүй Төрийн шагналтан, эзэндээ очдоггүй Чингисийн Одон гээд Шагнал Одон медалиуд ч утгаа алдлаа дөө

Avatar

Доиой 2019-12-29 103.229.123.160

Их зөв харьцуулжээ

Avatar

Зочин 2019-12-29 64.119.20.219

Бодох л асуудал.

Avatar

altai 2019-12-29 64.119.25.206

Ёорийн бугуудын цаг үед ингэж ч амьдрах гэж хаашаа л харна худал хуурмаг хоосон нэр төр гавьяа шагнал хүн төрлөхтнөөс ичээч

Avatar

ТҮЙ ЧЁРТ БОЛИОЧЭЭ !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!! 2019-12-29 192.82.75.13

ЭДНИЙ ОРОНД 1-Р ЭМНЭЛГИЙН ЭЛЭГ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАЖ ОЛОН ИГЭНИЙ АМЬ НАСЫГ АВАРЧ БАЙГАА МЭС ЗАСЛЫН БАГЫН ХАМТ ОЛОНД ӨГӨӨЧ ЭЭ
Харанга улс орны хөгжилд юу ч хийгээгүй. ЗА БОЛЬДОО. ГУТЧИХЛАА.

Avatar

irgen 2019-12-29 64.119.25.206

Түй чорт

Avatar

Зочин 2019-12-29 192.82.69.54

Ээ хөөрхий, хэлэх үг алга даа
Эрдэм мэдлэг, шинжлэх ухаан хаана байна
Харангынхан одоо залууст зөв үлгэр дууриалал үзүүлээрэй

Avatar

Зочин 2019-12-29 182.160.2.28

Амархүүг болохоор гавьяат өгөхгүй шоронд явуулна. Харангын Лхагва болохоор бүгдийг нь авдаг ямар учиртай юм бэ? Ёстой нөгөө жонхүүруулж байна гэдэг л боллоо.

Avatar

Зочин 2019-12-29 182.160.2.28

Жэнко хэтэрхий дэмийрэх юм. Оюун ухааны салбарыг огт ойлгохгүй юм. Оюун ухааны академийн Хатанбаатарт наад шагналаа өгөөчээ. Сүржигнэсэн алинаа алдсан хар тамхичинтай хамтлагт өгч яанаа.

Avatar

инээдтэй 2019-12-29 103.229.121.130

ЕРӨНХИЙЛӨГЧ иргэдийн бичсэн сэтгэлийн үгсийг уншвал зүгээрсэн. МЭДЭЭЖ хүн бүрд таалагдах албагүй. ГЭХДЭЭ таны шагнал урамшуулал утгаа алдаж байна. ҮҮНИЙ оронд хавдар судлалын ЧИНБҮРЭН мэтийн хийсэн ажилтай хүнд төрийн шагналаа өгсөн бол зүгээрсэн.

Avatar

Зочин 2019-12-29 202.9.46.35

шуналын тулам чинбүрэн больчихоо

Avatar

Зочин 2019-12-29 202.126.88.40

Дандаа компаний захирлууд нэг юмний дарга шагнал хөөцөлддөг гарууд авдаг.Цаад өгдөгүүд нь төлбөрийн чадвартайнуудад зарах сонирхолтой.

Avatar

Зочин 2019-12-29 202.126.88.40

Урлагт 20 жил ажилласан гавьяатгүй хүн үлдсэнгүй.

Avatar

МАЛЫШ ЭНХТҮВШИН: 2019-12-29 202.9.46.35

монгол улсыг одон медаль удирдаж байгаа

Avatar

Зочин 2019-12-29 117.111.3.251

Хуцоо ху жаагийн шээс

Avatar

Зочин 2019-12-29 43.250.126.130

Гацаа Баттулга шагналуудыг бол жинэнэ утгаар нь бантан болгож байна. Бөх юм уу эсвэл хамтлаг дуучид, өөрт таалагдсан танил тал нутаг нугын хүмүүсдээ л шагнал олгож байна.

Avatar

Зочин 2019-12-29 66.181.187.238

Энэ хэдэн сармагчингууд болиосой.

Avatar

Зочин 2019-12-29 202.9.46.206

Төрийн шагнал бол насаараа хийж бүтээсэнд гэхээсээ тодорхой бүтээлд өгдөг шагнал. Тухайн жилдээ гарсан, үнэхээр тухайн салбарт томоохон тэсрэлт хийсэн, улсын хэмжээнд төдийгүй олон улсад анзаарагдсан, заавал урлаг соёлын гэхгүй, шинжлэх ухааны нээлт, бүтээн байгуулалт гэх мэт дорвитой зүйлд өгөх ёстой. Харангынхан энэ жил 30 жилийн ойн концерт л тоглосноос биш, шинэ бүтээл юу ч гаргаагүй шдээ. Энэ шагналын утга алдагдлаа. Харангынхан бүгд гавьяат болсон. Болоо юм биш үү?

Avatar

Зочин 2019-12-29 59.153.115.21

Daraa jil ed nart hodolmoriin baatar ogoh yum baigaa biz

Avatar

Зочин 2019-12-29 66.181.184.129

Mongol bankini Demberel ulsiin baluitiin nootsgui boltol kasino togloson unen shuu

Avatar

зочин 2019-12-29 64.119.16.125

ингээл элийрээд эхлэх юм даа, шагналаа гэж

Avatar

Зочин 2019-12-29 66.181.184.129

Mongol bankini said Batsuh, Demberel, Molomyamts gadaad baliutiin noots hulgaid aldagdahad mash ih uureg guitsetgesen bur hamtran oroltsood hubaay absn baih magadlal mash ih baina. Gadaad dansnii uldegdeliig India bankind uguud haysan ulsiin omch horongod huniirhu huiten setgeler handsan hereg. Getel hariutslaga tootsohgui ajilaa hiiseer baihuu

Avatar

Зочин 2019-12-29 66.181.191.165

Харангынхан наад мөнгөнөөс чинь авсан юм уу?

Avatar

Зочин 2019-12-29 66.181.185.56

Оносонгүй дээ

Avatar

Зочин 2019-12-29 192.82.74.107

Туйлширч өгөх юм дөө

Avatar

Дорж 2019-12-29 150.129.142.119

Гуншаа болд энэ шагналыг авсан байхад Хаоангад агөх нь туйлын зөв аливаа юм эрэмбээрээ сонсогч үзэгч түмний хүртээл байх ёстой, нарийн даа бол Энэ хамтлаг ялангуяа Энхманлай бол Монголын рок попын загалмайлсан эцэг амьд домог мөн.

Avatar

Монгол хүн 2019-12-29 64.119.17.39

Ах нартаа улам амжилт хүсье

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж