Федерер дасгалжуулагчаа сонголоо

Хуучирсан мэдээ: 2010.07.28-нд нийтлэгдсэн

Федерер дасгалжуулагчаа сонголоо

Өнөө цагийн талбайн теннисний өнгө төрхийг тодорхойлж буй Швейцарийн теннисчин Рожер Федерер дэлхийн элитүүдтэй хамтран ажиллаж байсан Паул Анноконийг өөрийн дасгалжуулагчаар сонгон, хамтран ажиллахаар болсон байна. Нэгдсэн улсын дасгалжуулагч Паул Аннокони талбайн теннисний ертөнцөд нэр хүндтэй нэгэн. Тэрбээр агуу Пете Сампрас, Марат Сафин, Тим Хэнман зэрэг ододтай хамтран ажиллаж байсан бөгөөд өдөө Британийн теннисний Лаун холбоонд харьяалагдаж байгаа юм. Харин цаашид “Их дуулга”-ын 16 удаагийн эзэн Рожер Федерерийг дасгалжуулах юм. Энэ жил Швейцарь теннисчин амжилт гэхээр зүйл гаргалгүй байсаар дэлхийн чансааны гуравдугаарт эрэмблэгдэх болсон нь 2003 оноос хойшхи хамгийн муу үзүүлэлт болж байгаа билээ. Тэрбээр Австралид түрүүлснээс хойш илт уруудан, Францын нээлттэй тэмцээний шөвгийн наймд Робин Содерлингт хожигдсоноор 2004 оноос хойш анх удаа “Их дуулга”-ын хагас шигшээд шалгарч чадаагүй бол  энэ жил “Уимбльдон”-ы шөвгийн наймд Томаш Бердихт хожигдож, 2002 оноос хойшхи хамгийн муу амжилтаа үзүүлэн дэлхийн чансааны гурав руу буурсан билээ.
“Швейцарь цаг” хочит Рожер Федерер “Их дуулга”-ын цувралын нэг “Уимбльдон”-д зургаан удаа, Америкийн нээлттэй тэмцээнд таван удаа,  Роллан Гаррост нэг удаа, Австралид дөрвөн удаа түрүүлээд байгаа билээ. Хэсэг хугацаанд завсарласан 28 настай теннисчин ирэх сарын 9-нд Торонтогийн тэмцээнд оролцох юм байна.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж