“Би багш” төслийн ерөнхий ивээн тэтгэгчээр Ард санхүүгийн нэгдэл ажиллажээ | News.MN

“Би багш” төслийн ерөнхий ивээн тэтгэгчээр Ард санхүүгийн нэгдэл ажиллажээ

“Би багш” төслийн ерөнхий ивээн тэтгэгчээр Ард санхүүгийн нэгдэл ажиллажээ

“Би багш” төслийн ерөнхий ивээн тэтгэгчээр Ард санхүүгийн нэгдэл ажиллажээ

Монгол Улсад боловсролын салбар үүсэн байгуулагдсаны 95 жилийн түүхэн ой энэ онд тохиож, багш нарт чиглэсэн олон ажил хийгдэж буйн нэг нь Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын Яам (БСШУСЯ), “Боловсрол” телевизийн хамтран хэрэгжүүлж буй “Би багш” төсөл нэвтрүүлэг юм.

Дээрх төслийн хүрээнд орон даяар хоёр шатны шалгаруулалт зохион байгуулагдсан бөгөөд төслийн эхний шатанд багш нар “Миний хэрэгжүүлсэн бичил төсөл” ерөнхий сэдвээр хоёр минутын видео бичлэг хийж, аймаг, дүүрэг тус бүрт 3 багш, нийт 90 багш шалгаруулсан билээ.

Хоёрдугаар шатыг Завхан, Өвөрхангай, Орхон, Хэнтий аймаг, Улаанбаатар хот гэсэн таван бүсэд хуваарилан зохион байгуулж, мэргэжилтэн, уран бүтээлчдийн баг очиж шалгаруулснаас нэвтрүүлэгт оролцох шилдэг 30 багш нарыг тодруулсан юм.

“Би багш” төслийн хүрээнд нийт 24 дугаар нэвтрүүлэг бэлтгэн үзэгчдэд хүргэсэн бөгөөд дугаар бүрт багш нар тодорхой сэдвийн хүрээнд салбартаа манлайлагч эрхмүүдийн мастер класс сургалтад хамрагдаж, олон талын ур чадвар сорьсон сонирхолтой даалгавруудыг гүйцэтгэсэн.

Тус уралдаант нэвтрүүлгийн төгсгөлийн шатанд Ц.Наранчимэг, Ц.Аюуш, Л.Энхжаргал, Н.Бадамсүрэн нарын шилдэг дөрвөн  багш нар үлдсэн бөгөөд шүүгчдийн үнэлгээ, олон нийтийн санал асуулгаар шилдгийн шилдэг багшаар Сэлэнгэ аймгийн Мандал сум /хуучнаар Зүүн хараа хот/-ын Гуравдугаар сургуулийн бага ангийн багш Ц.Аюуш шалгарч, зуун сая төгрөгийн мөнгөн шагналын эзэн болсон билээ.

Мѳн тэрбээр АНЭУ-ын Дубай хотноо жил бүр зохион байгуулагддаг Дэлхийн багш нарын ур чадварын уралдаанд улсаа төлөөлөн оролцох эрхтэй болсон юм. Ялагчийн шагналыг БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, “Ард Санхүүгийн Нэгдэл” ХК-ийг төлөөлөн “Ард Даатгал” ХК-ийн Даатгал эрхэлсэн захирал Н.Эрдэнэтулга, Үйл ажиллагаа хариуцсан захирал Ж.Алтангүний, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг, Төрийн банкны гүйцэтгэх захирал Г.Дөлгөөн нар гардуулан өгсөн юм.

“Би багш” төсөл нэвтрүүлгийн ерөнхий ивээн тэтгэгчээр "Ард санхүүгийн нэгдэл" ХК ажилласан билээ.

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг: 

-БСШУСЯ-наас 2019 онд багшийн мэргэжил, нэр хүндийг нь өсгөх, ажлын ачааллыг нь бууруулах, нөгөө талаараа багш нарынхаа мэдлэг боловсрол, туршлагыг хооронд нь хуваалцуулах чиглэлээр нэлээд ажлууд зохион байгуулж ажиллаж байна. Энэ хүрээнд өнгөрсөн хоёрдугаар сард “Би Багш” шоуг зохион байгуулах санаачлага гаргасан.

Бидний энэ санаачлагыг дэмжиж, хамтарч ажиллахаар болсон “Боловсрол суваг” телевизийн хамт олонд юуны өмнө талархаж байна. Телевизийн шоу нь олон хүний хүч хөдөлмөр, хөрөнгө зардал гардаг, багийн ажил байдаг. Энэ том ажлыг авч гарч, энэ том ажлыг амжилттай зохион байгуулахад биднийг дэмжиж, хамтарч ажилласан “Эрдэнэс Тавантолгой” компанийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг, “Ард Санхүүгийн Нэгдэл”-ийн захирал Ч.Ганхуяг болон Г.Дөлгөөн захиралтай Төрийн банкны хамт олонд талархаж байгаагаа илэрхийлье.

“Би Багш” гэдэг шоу телевизээр явж эхэлснээс хойш манай багш нар “Үнэхээр бидний ажлын ачаалал, бид хичээлдээ яаж бэлтгэдэг, хичээлдээ бэлдэх гэж ямар их нерв, цаг заваа гаргадаг талаар, бидний ажлын хүнд хүчрийг олон нийтэд харуулсан сайхан нэвтрүүлэг боллоо.

ЕБС, цэцэрлэгийн нийт 47-48 мянган багш байдгаас тэднийг төлөөлж эцсийн шат хүртэл ирсэн дөрвөн багшдаа туйлын их талархаж байна. Та дөрөв маань Шилдгийн шилдэг байсан. Нэвтрүүлэгт эхнээс нь оролцсон 90 гаруй багш нартаа талархаж байна. Та бүхний гаргасан заах аргын энэ мэдлэг бусад багш нарт үлгэр дуурайлал болж, та бүхэнд мэдлэгээ хуваалцсан сайхан туршлага болсон гэдэгт би итгэж байна” гэв.

Нэвтрүүлгийн ерөнхий ивээн тэтгэгч, "Ард Санхүүгийн Нэгдэл" ХК-ийн төлөөлөл, "Ард Даатгал" ХК-ийн Даатгал эрхэлсэн захирал Н.Эрдэнэтулга:

-Багш гэдэг өөрийгөө зорж, өрөөлийг боловсролтой, ухаантай мэдлэгтэй болгож сийлж байдаг нандин сайхан алба юм. Энэ албыг ирээдүйд улам сайхан амжилттай явуулаарай гэж хүсэж байна. Энэ жил мөн “Ард Даатгал” ХК-ийн 25  жилийн ой болж байгаа бөгөөд энэ ойн хүрээнд бид боловсролын салбар, эрүүл мэндийн салбарт маш олон ажлууд хэрэгжүүллээ.

“Ард Санхүүгийн Нэгдэл”-ийн зүгээс нэвтрүүлэгт амжилттай оролцсон дөрвөн багшдаа тус бүрт нь 5 сая төгрөгийн хамгаалалт бүхий Ард Эрүүл мэндийн даатгал,Тэтгэврийн хуримтлалд 250,000 төгрөг байршуулж, мөн 100,000 төгрөгийн үнэлгээ бүхий Ард Койноор шагнаж батламж гардуулаад байна.

"Ард Санхүүгийн Нэгдэл" ХК-ийн Үйл ажиллагаа хариуцсан захирал Ж.Алтангүний:

Энэхүү “Би Багш” төслийг санаачлан хэрэгжүүлж байгаа БСШУСЯ болон Боловсрол телевизийн хамт олондоо “Ард Санхүүгийн Нэгдэл”-ийн удирдлагын баг болон нийт 10 мянга гаруй хувьцаа эзэмшигчдийнхээ өмнөөс томоос том баяр хүргье. Энэхүү төсөл цаашдаа үргэлжилж, олон багшийн багш хэмээх алдрыг өндөрт өргөж явахад туслалцаа дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Манай компанийн зүгээс болон нийт охин компаниудын зүгээс энэхүү арга хэмжээг цаашид ивээн тэтгэхэд таатай байх болно.

“Эрдэнэс Тавантолгой ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг:

Ер нь мэдлэг гэдэг бол агуу зүйл, мэдлэгийг түгээгч нь багш нар байдаг. Бид зөвхөн эрдэнэс олборлох биш оюуныг, оюуны уурхайг бий болгох дээр 2019 онд анхаарч нэлээдгүй ажил хийж байгаа.

Б.ЖАРГАЛ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж