Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг аян эхэллээ

Хуучирсан мэдээ: 2015.10.08-нд нийтлэгдсэн

Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг аян эхэллээ

Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг нийслэлийн дүүрэг, албан байгууллагууд нэгдэхээр болжээ. Улаанбаатар хотын цагдаагийн газраас санаачлан “Бүтэн хайрыг гэр бүлдээ” аяныг өнөөдрөөс хэрэгжүүлэхээр болсон байна. Үүнд нийслэлд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн байгууллага, бизнес, үзвэр үйлчилгээ, хүнс, нийгмийн холбоод, урлаг, нийгмийн салбарынхан оролцох юм байна.

Гол нь эмэгтэйчүүд, хүүхдүүдийн хувьд гэр бүлийн хүчирхийлэлд өртөж буйгаа мэддэггүйд асуудал оршдог аж. Тиймээс аяны хүрээнд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэж буй шалтгаан, нөхцөлийг тодорхойлж урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах юм байна. Мөн гэр бүлийн дундах хэвшмэл ойлголтыг өөрчилж, нөлөөллийн арга хэмжээг авахаар төлөвлөжээ.

Нийслэлийн хэмжээнд хүчирхийлэл ихээр бүртгэгдсэн 33 хороог сонгон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчийн зан үйлийг өөрчлөх сургалтанд хамруулах юм байна. Үүнээс гадна гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн иргэдийг хамтарсан багийн хяналтанд авч, эрх зүйн туслалцаа, үйлчилгээ үзүүлэхээр болжээ.  

Б.ЗАЯА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж