Хүчирхийлэлд өртсөн охидын 20 хувь нь хойд эцэгтээ хүчиндүүлдэг

Хуучирсан мэдээ: 2019.12.28-нд нийтлэгдсэн

Хүчирхийлэлд өртсөн охидын 20 хувь нь хойд эцэгтээ хүчиндүүлдэг

Хүчирхийлэлд өртсөн охидын 20 хувь нь хойд эцэгтээ хүчиндүүлдэг

Охид хүчингийн гэмт хэрэгт өртөх байдал буурахгүй байна. Өнгөрсөн оны байдлаар 12-17 насны 1300 хүүхэд хүчингийн хэргийн хохирогч болжээ. Хуулийн байгууллагаас явуулсан судалгаагаар хохирогчдын 19,2 хувь нь хойд эцэгтээ, 15,2 хувь нь зүс таних нэгэнд, 14,4 хувь нь хөршийнхөө хүнд, үлдсэн хувь нь авга, үеэл болон хүргэн ахдаа хүчиндүүлжээ.

Өсвөр насны хүүхэд хүчингийн гэмт хэрэгт өртөж жирэмсэлсэн тохиолдолд ургийг бага долоо хоногтойд нь таслан зогсоохыг манай улсын хуулиар хүлээн зөвшөөрдөг. Гэвч охид жирэмсэн болсноо мэдэхгүй явсаар үр хөндүүлэх хугацаанаас хэтрүүлдэг байна. Ийм байдлаас болоод хүүхдийг нь төрүүлэхээс өөр аргагүй хүрч байна. Тухайлбал, саяхан 13 настай охин жирэмсэн болсноо мэдэхгүй явсаар хүүхдээ төрүүлжээ. Хүүхдээ төрүүлсний дараа өөрөө өсгөх боломжгүй учир хүнд үрчлүүлэхээр шийдсэн байна.

Энэ мэтчилэн охид хүчирхийлэлд өртөж буй асуудлыг байнга ярьдаг ч ямар нэгэн үр дүнд хүрэхгүй л байна. Ядаж УИХ-ын эмэгтэй гишүүд энэ асуудлыг анхааралдаа авч, дуу хоолойгоо өргөдөг болоосой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж