"Архинаас гарах чин хүслийг нь анагаахын шинжлэх ухаантай хослуулдаг" | News.MN

"Архинаас гарах чин хүслийг нь анагаахын шинжлэх ухаантай хослуулдаг"

"Архинаас гарах чин хүслийг нь анагаахын шинжлэх ухаантай хослуулдаг"

"Архинаас гарах чин хүслийг нь анагаахын шинжлэх ухаантай хослуулдаг"

ОХУ-ын Москва хотын Наркологич, сэтгэл мэдрэлийн их эмч, сэтгэл судлалын доктор Воронцов Александр Леонидовичтой цөөн хором ярилцлаа. Тэрбээр Москвагийн анагаах ухааны академийн Анагаах ухааны факультетыг 1982 онд төгсч, Москвагийн Нийгмийн болон шүүх эмнэлгийн сэтгэл судлалын улсын эрдэм шинжилгээний төвд гурван жил дадлага хийн, Сербскийн нэрэмжит донтох диспансерийн долдугаар төвд наркологичоор ажиллажээ. Москва хотын засгийн газрын харьяа Эрүүл мэндийн газраас эмнэлгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй болж, 1999 оноос хойш ОХУ-д алдартай Сэтгэлзүйн эмчилгээний төвд сэтгэцийн эмч, наркологич, сэтгэл мэдрэлийн эмчийн тэргүүлэх мэргэжилтнээр өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа юм.

СПИРТ ХҮНИЙ ТАРХИНД 14 ХОНОГ ХАДГАЛАГДДАГ

-Та манай улсад анх хэдэн онд ямар зорилгоор ирж байв?

-Монголд 2011 онд “Гоё амьдрал” эмнэлгийн урилгаар анх ирж байлаа. Өдгөө энэхүү төвд найм дахь жилдээ ирж ажиллаж байна. Намайг анх ирэхэд Монголын амьдрал, хөгжил тийм ч сайнгүй байсан бол одоо хотын өнгө үзэмж, хүмүүсийн хандлага, харилцаа гээд бүх зүйл өөрчлөгдөж, сайн сайхан болж байгааг харж байна. Гэвч нэг л зүйл урьдын хэвээрээ, бүр дэндүү их залуужиж, тоо нь нэмэгдэн, хавтгайрсан байдалтай намайг угтан авдаг. Энэ бол монголчуудын архины зохисгүй хэрэглээ. Жил бүр ирэхэд танай улсын иргэдийн архинд донтох өвчлөл улам залуужиж байгааг харахад үнэхээр харамсалтай санагддаг. Жил бүр ирж олон зуун хүнийг эмчлээд, эрүүл саруул, аз жаргалтай амьдралынх нь зүг рүү чиглүүлж өгөөд буцдаг. Дараа жил нь ирэхэд тэд бүгд архи дахиж амсаагүй, амьдрал ахуй нь дээшилсэн, надад “Баярлалаа” гэж хэлэх гээд хүлээгээд сууж байдаг. Би тэр хүмүүстэй уулзах бүрдээ өөрсдөөр нь бахархах сэтгэгдэл төрдөг. “Эмчлүүлье, эмч ээ” гээд хүлээгээд суух хүн олон. Энэ хүмүүс дунд хийж бүтээх ид үедээ байгаа залуучууд цөөнгүй. Сүүлийн үед эрс нэмэгдэх шинжтэй харагдаж байна. Энэ бол эмзэглэх маг том асуудлын нэг шүү.

-Өнгөрсөн хугацаанд хэчнээн монгол хүн архинаас гарсан бэ?

-Мэдээж хэрэг аливаа ажил баримттай, нотолгоотой, судалгаатай байх ёстой. Миний хувьд Орос, Чех, Герман зэрэг улсын нийт 50 орчим мянган хүнийг архи, тамхи зэрэг аливаа зүйлд хэт их донтох өвчнөөс нь салган эмчилсэн. Монгол Улсад найм дахь жилдээ ирж ажиллахдаа олон зуун хүнийг архинаас гаргах эмчилгээндээ хамруулан эмчилсэн байна. Миний эмчилгээнд орсон нийт хүмүүсийн 94 хувь нь өдийг хүртэл архи, тамхинаас хол, хөндийрсөн гэсэн судалгааг манай эмнэлгийн хамт олон мэргэжлийн судалгааны байгууллагуудтай хамтран гаргасан байна лээ. Эмчлүүлсэн хүний тоо чухал биш. Харин эмчилгээний үр дүн л чухал гэж би боддог. Монгол Улсын Эрүүл мэндийн салбарын үе үеийн удирдлагуудтай уулзаж, тэдний талархлыг сонсож байлаа. Аймаг, сумын хүндэт тэмдгээр ч шагнуулж, олон хүнээс талархлын үгс сонсож байсан. Энэ бүгд өөрсдийнхөө амьдралаас архи хэмээх муу зуршлаа зайлуулж, аз жаргалтай гоё амьдралаа олж авсан миний өвчтөнүүдийн баярласан сэтгэгдэл байх. Би тэр бүгдэд баяртай байдаг. Нөгөөтэйгүүр миний хийсэн эмчилгээнүүд үр дүнтэй, тухайн өвчтөнд маш хүчтэй нөлөө үзүүлдэг тул би амжилтад хүрч ажилладаг гэж боддог.

-Эмчилгээний тань арга барил, онцлог гэвэл?

-Миний эмчилгээний гол онцлог бол архины хамааралд орчихсон хэдий ч архинаас чин хүслээрээ гаръя гэсэн бодолтой хүмүүсийг би эмчилдэг. Өөрөөр хэлбэл, надаар эмчлүүлэх гэж байгаа хүн архинаас гарах чин хүсэлтэй л байх шаардлагатай гэсэн үг. Мөн миний эмчилгээ тухайн өвчтөнд ямар нэгэн эм, тариа хэрэглэхгүйгээр өвчнийг нь эмчилдгээрээ онцлог. Өөрөөр хэлбэл тухайн өвчтөний сэтгэц, оюун бодол, далд ухамсарт нь сэтгэл заслын аргаар нөлөөлөх зарчмаар эмчилгээ явагдана гэсэн үг. Нөгөөтэйгүүр бусад наркологийн эмчилгээнүүдээс миний энэхүү эмчилгээ тухайн архинд донтсон хүний далд ухамсарт нь нөлөөлж, архи уух дур хүслийг огт байхгүй болгодгоороо онцлогтой юм. Мэдээж аливаа өвчин тухайн хүн болон эмчилгээ хийж байгаа эмчийн ур чадвар, арга барилаас ихээхэн хамааралтай. Харилцан идэвх зүтгэл гаргаж байж аливаа аюулт өвчнөөсөө салж чадна шүү дээ. Тиймээс архинаас гарах хувь хүний чин хүслийг анагаахын шинжлэх ухаантай хослуулан эмчилгээ хийснээр сархад санаанд тань огт орохгүй гэдгийг би баттай хэлэх байна. Энэ олон жил надаар эмчлүүлж, эрүүл саруул болсон нийт өвчтөнүүдийнхээ нэрийн өмнөөс болон өөрийн хуримтлуулсан туршлага, мэдлэгээрээ би үүнийг баттай болоод хариуцлагатай хэлж чадна. Өөр нэг давуу тал бол эмчилгээ хийхэд цаг хугацаа маш бага зарцуулагдана. Та хагас сар архи уухгүй, архинаас гаръя гэсэн чин хүсэлтэй байж надаар эмчлүүлэх юм бол дээд тал нь арван жилийн баталгааг би танд гаргаж өгч чадна.

-Далд ухамсарт нөлөөлж, архи уух хүслийг үгүй болгоно гэлээ. Энэ талаар жаахан тодруулахгүй юу?

-Архинд донтсон өвчтөнд эмчилгээ хийхдээ түрүүн хэлсэнчлэн “Та үнэхээр архинаас гармаар байна уу” гэж би асуудаг. Тухайн хүн архинаас гарах чин хүсэлтэй байвал миний эмчилгээний үр дүнд санаа зовох хэрэггүй юм. Тухайн өвчтөн эмчлүүлэхээс өмнө 14 хоног архи болон исгэлэн төрлийн хүнсний бүтээгдэхүүн огт хэрэглэхгүй байх шаардлагатай. Учир нь спирт хүний тархинд 14 хоног хадгалагддаг. Тиймээс би зөвхөн эрүүл саруул тархи толгойг эмчлэх ёстойг өвчтөнүүддээ байнга онцолж хэлдэг. Хүн төрж, өсөж бойжихоос эхлээд хүрээлэн буй орчноосоо асар олон мэдээллийг тархиндаа цуглуулж, тэдгээрт дасан зохицож амьдардаг. Жоохон хүүхдэд архи уух ч гэдэг юм уу тамхи татчихъя гэсэн хүсэл, бодол тархинд нь байдаггүй. Яг ийм жоохон хүүхдийнх шиг бодлыг тухайн архинд донтсон хүмүүсийн тархинд буюу далд ухамсарт нь суулгаж өгнө гэсэн үг. Ингэхээр тухайн хүний хажууд архи, тамхи байлаа ч гэлээ түүнийг хэрэглэх ямар ч хүсэлгүй, сонирхолгүй нэг үгээр хэлбэл тоохоо болино гэсэн үг юм.

-Ховсдох эмчилгээтэй төстэй юү?

-Сэтгэл заслын аргаар тухайн хүний сэтгэхүйд гипноз буюу ховсдох эмчилгээ хийж, далд ухамсарт нь нөлөөлснөөр тэрхүү архи уух хүслийг үгүй болгодог. Өөрөөр хэлбэл тархинд нь байнга ирээд байгаа тэрхүү архи уух хүслийн мэдээллийг кодолж, тодорхой хугацаанд мартуулна гэсэн үг л дээ. Энэхүү хугацааг тухайн өвчтөн өөрөө сонгон эмчлүүлж болох юм. Ийм маягаар эмчилгээ хийлгэсний дараа тухайн хүнд архи уух хүсэл төрдөггүй, спиртийн төрлийн зүйлд сөргөөр хандаж, сэтгэл зүй санаа бодол нь тэр дороо өөрчлөгдөж эхэлдэг. Миний эмчилгээний үр дүн бол тухайн хүн архи болон бусад хэт их донтсон зүйлээ өмнө нь хэзээ ч хэрэглэж байгаагүй юм шиг тэрийгээ юу ч биш юм шиг ер тоохоо болино. Тийм болохоор таны хажууд хэдэн шил архи байсан ч гэлээ таны ойр орчимд ямар ч тэмдэглэлт баяр ёслол болсон ч бай, мөн таны сэтгэлийг баярлуулах, гуних үйл явдал болсон ч гэлээ тэр бүх үед архи уух шалтгаан болоод дур хүсэл танд огт төрөхгүй юм. Монголчууд та бүхэн архигүй, айдасгүй, гоё амьдралын төлөө надтай, бидэнтэй нэгдээрэй гэж уриалж байна.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж