Сүүлийн жилүүдэд Кени улс хол зайн марафоны аваргуудын өлгий нутаг болж байна. Кенийн онгон, зэрлэг байгалиас олон олон олимп дэлхийн аварга төрсөн билээ. Тэдний дунд Елиуд Кипчогэ, Абел Кируй, Самуел Ванжиру, Эрик Вайнана, Дуглас Вакихури, Жеоффри Кируй зэрэг өнөө цагийн холын зайн гүйгчид багтаж байна. Та бүхэндээ Кенийн марафон гүйгчийн амьдралыг харуулсан зургуудыг хүргье.
Гэгээн Патрикийн ахлах сургууль бол Кени улсын баруун хэсэгт оршдог 1210 хүүхдийн гэр орон болсон газар юм. Тус сургууль нь нийслэл хотоосоо 350 гаруй км-т оршдог байна.
Өглөө бүр хүүхдүүд дотуур байрнаасаа хичээлийн байр руугаа явахдаа замын хажууд тарьсан олимп, дэлхийн аваргууд, дэлхийн дээд амжилтыг шинэчилсэн тамирчдын моддын хажуугаар явдаг. Энэ тоосгоны 19 настай Корнелиус Кембой хүүгийн зорилго нь сургуульдаа хүлээн зөвшөөрөгдөх юм. Тэрбээр 10 настайдаа сургуулийнхаа хоолоос залхан 2 км-ын цаана байдаг гэр лүүгээ гүйн ээжийнхээ хоолыг иддэг байжээ.
Хүү ингэж гүйхдээ зөвхөн талдаа 10 минут гүйдэг байсан аж. Тэрбээр “Сургуульд байхдаа хөөцөлдөж тоглоход намайг гүйцэж чадах хүүхэд байдаггүй байсан” хэмээн инээмсэглэн хэлэв. Кембой 10 нас хүртлээ зөвхөн хөгжилдөхийн тулд гүйдэг байжээ. Харин түүнээс хойш тэрбээр мэргэжлийн түвшинд бэлтгэл хийж эхэлсэг аж.
ХУРДАН ГҮЙХ ЧАДВАР ТҮҮНИЙ ЦУСАНД БАЙДАГ
Түүний хоёр том ах хоёулаа хурдан гүйдэг учир АНУ-ын их сургуулийн тэтгэлэг аван сурахаар явжээ. Кембой хүүгийн мөрөөдөл ах нар шигээ болох. “Арван жилийн дараа би өөрийгөө жинхэнэ ялагч болоод Кени улсынхаа тугийг мандуулснаар хармаар байна” гэж ярьжээ.
Кембой өглөө 05.30 цагт босч, өдөр бүр 45-60 минутаар хоёр удаа гүйдэг байна. Ингэж их гүйгээд ирэхэд хоол хүнс нь хангалттай шим тэжээл болдоггүй тухай ч мөн ярьсан байна. Тэрбээр хорт зуршлаас хол байж, зөвхөн гүйх, сурах хоёртоо гол анхаарлаа төвлөрүүлж байгаа ажээ.
Б.МӨНГӨНТАМИР
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ