“Эрдэнэт үйлдвэр” төсөвт 936.5 тэрбумын орлого төвлөрүүлэв | News.MN

“Эрдэнэт үйлдвэр” төсөвт 936.5 тэрбумын орлого төвлөрүүлэв

“Эрдэнэт үйлдвэр” төсөвт 936.5 тэрбумын орлого төвлөрүүлэв

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Эрдэнэт үйлдвэр”-т онц дэглэм тогтоосноос хойш тус үйлдвэрийн төсөвт төвлөрүүлдэг орлого нь огцом өсчээ. Тодруулбал, улс, орон нутгийн төсөвт 2016 онд 184, 2017 онд 580, 2018 онд 655 тэрбум төгрөг төвлөрүүлсэн бол 2019 онд 936.5 тэрбум төгрөг төвлөрүүлсэн нь "Эрдэнэт үйлдвэр"-ийн түүхэнд хамгийн их орлого төвлөрүүлсэн, үндэсний баялаг бүтээсэн жил болж байна.

Энэ нь 2016 оноос 5 дахин, 2017 оноос 1.6 дахин, 2018 оноос 1.4 дахин өндөр үзүүлэлт юм. Мөн гаалийн төлбөр хураамж, цахилгаан эрчим хүчний төлбөрт 206.7 тэрбум төгрөг төвлөрүүлжээ. Өөрөөр хэлбэл "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ нь 2019 оны үр дүнгээр улс орон нутгийн төсвийн төлбөрт болон гааль, цахилгааны төлбөрт нийтдээ 1.143.2 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна.

Тус үйлдвэрийн хамт олон 2020 оны үйлдвэрийнхээ зорилтот түвшин, төлөвлөгөөг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын энэ оны 12 сарын 10-ны өдрийн хуралдаанаар батлуулжээ. Өөрөөр хэлбэл, ирэх жилийн төлөвлөгөөт зорилтоо өмнөх ондоо багтаан цэгцэлж эхлэх боломж бүрдсэн байна.

Өнгөрч буй 2019 онд Эрдэнэт үйлдвэрийнхэн түүхэндээ хамгийн их буюу 37 сая тонн хүдэр олборлож, 32 сая тонн хүдэр боловсруулах боломжтой болжээ. Улс, орон нутгийн төсөвт 900 гаруй тэрбум төгрөгийн орлого оруулсан нь “Эрдэнэт үйлдвэр”-т ажиллаж буй ажилтан бүр 140 сая орчим төгрөгийн үндэсний баялаг бүтээж байгааг илтгэж буй үзүүлэлт юм.

Н.БАТ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ИРГЭН 2019-12-28 202.126.89.97

эрдэнэтийн ыү?тээгдэхүүн доллараар зарагдана. нөгөө талаар ханш 1320 байхад 500 сая доллар, 2700 байхад 346 сая доллар улсад тушааж. Нэг үгээр буурчээ. Тэгэхдээ маш огцом буурч. Дэлхий олон улс эрдэнэтийн татварын орлогыг доллараар бичдэг ойлгодог болохоос төгрөгөөр үгүй шүү дээ. Одоо Ханшаа 3000 болго . Шууд наад 936 млрд төгрөг чинь автоматаар 1,2 их наяд төгрөг болно. 5400 болго 936 млрд чинд хоёр дахин автоматаар өснө шүү дээ. Ийм жижиг юм ойлгохгүй эсвэл мэдэн будилж

Avatar

ИРГЭН 2019-12-28 202.126.89.97

5 дахин том Оюу толгой хэдийг улсад өгсөн юм бол

Avatar

Suh 2019-12-28 139.5.219.78

Er ni hulgai hiihiig, avilga avah uguhiig, er oronch humuus udirdval mongol hurdan sergen mandana shuu dee

Avatar

Зочин 2019-12-28 202.21.108.209

49% ийг аваад ирсэн зоримог ухаалан залуусын буянг дааж амьдар попуудаа. Одоо х***а ахдаа хэдэн зоосыг нь тарааж өгөх гээд чичрээд байгаа шүү Оюук Та 2.

Avatar

Эрдэнэт 2019-12-28 202.126.88.154

БИтгий х** мал минь

Avatar

иргэн 2019-12-28 76.107.165.63

Ийм үйлдвэрийг хэдхэн жилийн өмнө ТАРВАГА нөөц нь дуусаж байгаа учраас хаалтын горимд шилжүүлнэ гээд хурал зохион байгуулуулж байсан даа. Юмыг үнэн холоос харж төлөвлөж хийдэг гэдэг нь мэдэгдэж байгаа шүү.

Avatar

зочин 2019-12-28 202.9.46.127

Тэр Рэдэнэт чинь миний хармаанд өчүүхэнч нэмэр болохгүй л юм даа ..

Avatar

Зочин 2019-12-28 103.9.90.3

Chinii harmaa bol chiniih hahaha

Avatar

зочин 2019-12-28 202.9.46.127

Нямдоржын хармаанд их л нэмэр болдог юм билээ шд …

Avatar

Зочин 2019-12-28 202.126.88.159

Дээрмээр авсан учраас татвар 100 хувь тѳрд очиж байна. Гэхдээ баярлах болоогүй. Нямка, Энхболдтонгууд шахаагаа хийгээд эхлэхээр нѳгѳѳ татвараар хуримталсан ганц трилион тѳгрѳг хаанаа ч хүрэхгүй болох вий. Ерѳнхийдѳѳ сайхан мэдээ байна. Гэхдээ засаг болгоомжтой л байх хэрэгтэй дээ. Хүний юмаар хүүдэгнэх заавал ардаа нэхэлтэй байдаг. Иргэд юунаасаа айх вэ. Дээрэмдсэн тѳр ѳѳрѳѳ л сэрэмжтэй бай.

Avatar

Мона лиза 2019-12-28 150.129.142.76

Дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ ханш сайн, тогтвортой байсан.валютын ханшны зөрүү гээд нөлөөлөх зүйл олон.угаасаа тогтвортой ажиллаад ирсэн уурхайчдын гавъяа.түүнээс биш онцгой дэглэм энэ тэр бүр падгүй хэрэг.харин онцгой дэгкэм нэрийн дор юу л болж байгаа бол? ?

Avatar

Зочин 2019-12-28 103.26.193.148

ЭЛБЭГ ХААНЫ ҮЕД ХЭДИЙГ ТӨСӨВТ ӨГДӨГ БАЙСАН ГЭЛЭЭ .

Avatar

Ах 2019-12-28 139.5.218.57

УГААСАА ЗҮГШИРЧИХСЭН ҮЙЛДВЭРИЙГ ГАВЪЯА БАЙГУУЛЧИХСАН ЮМ ШИГ ХУДЛАА ПОПРООД ЗАСГИЙН ИХЭНХ ЭРХ МЭДЛЭЭ ЖЕНКОД МЭДҮҮЛЧЭЭД …….ИНЖЕНЕРИЙН БОЛОН ЭДИЙН ЗАСГИЙН МЭДЛЭГГҮЙ ХҮН ЕРӨНХИЙ САЙД ХИЙХ ЗҮЙД НИЙЦЭХГҮЙ

Avatar

Зочин 2019-12-28 202.9.40.90

Одоо л үнэн зөв орлого төвлөрч бн. Урьд нь гадагшаа овшорт явч хдаг байждээ

Avatar

Зочин 2019-12-28 202.179.27.92

Хувийн хэвшлийг дээрэмдсэн та нар шангаа хүртэх болно.

Avatar

Зочин 2019-12-28 202.126.88.151

Ямар тэнэг мэдээ вэ.түүхий эдийн үнэ өслөө.нүүрс тээврийн төмөр замгүй,угаах үйлдвэргүй.эднийг хийвэл попрох мөнгөгүй болох тэнэгүүд.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж