УИХ-ын гишүүд баярын бялуу, гурил, будаа, мөнгө тарааж явна

Хуучирсан мэдээ: 2019.12.28-нд нийтлэгдсэн

УИХ-ын гишүүд баярын бялуу, гурил, будаа, мөнгө тарааж явна

УИХ-ын гишүүд баярын бялуу, гурил, будаа, мөнгө тарааж явна

УИХ-ын гишүүд баяр болохоор иргэд, сонгогчдоо илүүтэй санаж эхэлдэг. Бэлэг, сэлтээ ачиж аваад баруун, солгойгүй цацаж өгнө. Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан гэхэд өөрийн зурагтай сэтгүүл, уут чихэр, мөнгөн болон шаазан аягыг сонгогчдодоо өгч байна.

Энэ мэтчилэн гишүүд баярын бялуу, гурил, будаа, мөнгө тарааж явна. Тухайлбал, УИХ-ын гишүүн, төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн Увсад шинэ жилийн азтан нэрийдлээр 100 мянган төгрөг тарааж, "Тэргүүний өрх" шалгаруулан 500 мянган төгрөгөөр шагнажээ. Өөр нэгэн гишүүн тойргийнхоо эмээ нарт шинэ жилийн баярыг тохиолдуулан шилэн трико бэлэглэсэн мэдээлэл ч байгаа юм.

Сонгогчдын саналд нөлөөлөх гэсэн эдгээр бэлэг удахгүй цагаан сарын үеэр бүр хүчээ авна. Өөрийн зурагтай календариас эхлээд гурил, будаа, данх, аяга, бидон сав, бакал гутал гээд утгаа алдана. Гэтэл гадаадын улс орнуудад ийм үйлдэл гаргавал гэмт хэрэгт тооцдог байна. ХБНГУ-д л гэхэд иргэдийн саналыг худалдаж авсан парламентын гишүүндээ 3-5 жилийн хорих ял оноодог аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж