Голомт банк “Western union” гуйвуулгынхаа шимтгэлийг хөнгөллөө

Хуучирсан мэдээ: 2015.10.08-нд нийтлэгдсэн

Голомт банк “Western union” гуйвуулгынхаа шимтгэлийг хөнгөллөө

Голомт банкны хамт олон дэлхийн 200 гаруй улсад 500.000 гаруй салбар сүлжээтэй “Western Union” мөнгөн гуйвуулгын үйлчилгээг Монголд анхлан  нэвтрүүлснээр, иргэд харилцагчиддаа гадаад мөнгөн гуйвуулгыг түргэн шуурхай, найдвартай хийх боломжийг олгосон билээ.

Өмнө нь иргэд гадаадын аль нэг улс руу мөнгө илгээх, хүлээн авахдаа банк хаах цагтай уралддаг байсан бол эдүгээ хүссэн цагтаа хүссэн газраасаа Интернэт банкаа ашиглан шилжүүлэг хийдэг болсон юм.

Голомт банкны хамт олон “Western Union” үйлчилгээг ашигладаг нийт харилцагчиддаа зориулан иргэдийн хамгийн ихээр мөнгө илгээдэг ОХУ, Филиппин,  БНХАУ болон АНУ руу хийгдэх гүйлгээнийхээ шимтгэлийг 2015 оны 10-р сарыг дуустал 15% хөнгөлж байна.

Ингэснээр эрхэм харилцагч та өөрийн Интернэт банкаа ашиглан хэдхэн хормын дотор мөнгө илгээж, хүлээн авахаас гадна давхар хөнгөлөлт эдлэх боломжтой боллоо.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж