2019 оны жуулчдын аялсан хамгийн шилдэг улсууд

Хуучирсан мэдээ: 2019.12.28-нд нийтлэгдсэн

2019 оны жуулчдын аялсан хамгийн шилдэг улсууд

2019 оны жуулчдын аялсан хамгийн шилдэг улсууд

World Economic Forum (WEF)-ийн зүгээс 2015 оноос эхлэн жуулчдын аялсан хамгийн шилдэг улсуудыг жагсааж эхэлсэн билээ. Нийт 140 гаруй улсыг жагсаасан уг жагсалтын эхний 10 байрт багтсан улсуудыг таньд сонирхуулъя.

  1. Швейцарь

Швейцарь улс 2017 оноос хойш дэлхийн топ-10 шилдэг жуулчдыг татсан улсуудын жагсаалтаас гараагүй явна. Газар нутгийн хэмжээгээр жижиг ч эдийн засгийн зах зээл, худалдааны тал дээр дэлхийн томоохон гүрэн Швейцарь улс мөн дэлхийн хамгийн тааламжтай ажиллаж, амьдарч болох улсаар тодорсон байна.

  1. Канад

WEF нь Хойд Америкийн орнуудаас Канад улсад цэвэр аюулгүй байдал, хүрээлэн буй орчны тав тух, агаарын тээврийн зохион байгуулалт тал дээр хамгийн өндөр оноо өглөө. Канад улс нь 2019 оны эхний зургаан сарын байдлаар хамгийн их америк жуулчин өөртөө татсан улс болжээ.

  1. Итали

Өнгөрсөн жилтэй адил наймдугаар байранд Итали улс бичигдлээ. Итали улсад жуулчдын хамгийн очих дуртай газраар Ром болон Флоренц хотууд шалгарчээ. Дэлхийн соёл урлаг, уран барилгын охь болсон энэхүү улсад зочлох жуулчдын тоо ирэх жилүүдэд нэмэгдэх нь гарцаагүй.

  1. Австрали

Асар том газар нутаг, онгон зэлүүд байгаль, ан амьтны өлгий болсон Австрали улсад жуулчид дуртай байна. Өнгөрсөн тавдугаар сард америкчуудын дунд явуулсан санал асуулгаар Австрали улс очиж үзэх мөрөөдлийнх нь улсаар тодорчээ.

  1. Их Британи

Их Британи энэ жил нэг байр ухарлаа. Тус улсын энэ ухралтад Европын холбоо нөлөө үзүүлсэн нь дамжиггүй.

  1. АНУ

АНУ энэ жил Их Британий тавдугаар байрыг булаалаа. Дэлхийн хамгийн шилдэг 10 амралтын газрууд дунд АНУ-ын Йосемити үндэсний парк, Гранд Каньон болон Хавайн Мауй зэрэг багтжээ.

  1. Япон

2018 онд Япон улсад 31 сая жуулчин аялсан бол энэ жил энэ тоо 10%-иар нэмэгдлээ. Зөвхөн Токио хотод гэхэд 12.93 сая жуулчин аялжээ. Дараа жил олимп болох тул энэ тоо илүү их өснө гэж таамаглаж байна.

  1. Герман

WEF-ийн жагсаалтын топ-3 байрнаас 2017 оноос хойш Герман улс буусангүй. Жуулчид Германы Берлин, Мюнхен хотууд болон өмнөд Германы “Хар ой”-д ихээр очдог байна.

  1. Франц

Хайр дурлалын орон Франц улс 90 сая гаруй жуулчин хүлээн авчээ. Тэдний 19 сая нь Парис хотыг үзсэн байна. Парис хот нь энэ жилийн дэлхийн мөрөөдлийн хотоор шалгарчээ. Францын Аялал жуулчлалын яам дараа жил 100 сая жуулчин хүлээн авна гэж таамаглаж байна.

  1. Испани

2019 оны жуулчдын хувьд хамгийн шилдэг улс нь Испани байлаа. Тансаг байгаль, соёлын өвийг тээсэн Испани улсын Гранада хотын Алхамбра, Сан Себастианы далайн эрэг зэрэг нь жуулчдын сэтгэлийг ихээр татжээ. 2020 онд ч гэсэн Испани улсыг тус жагсаалтад тэргүүлнэ гэж үзэж байна.

Б.МӨНГӨНТАМИР
Эх сурвалж: CNBC.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж