ОХУ-д шинэ оноо угтахаар долоон сая жуулчин иржээ

Хуучирсан мэдээ: 2019.12.28-нд нийтлэгдсэн

ОХУ-д шинэ оноо угтахаар долоон сая жуулчин иржээ

ОХУ-д шинэ оноо угтахаар долоон сая жуулчин иржээ

Шинэ жил бол оросуудын хувьд хамгийн том баяр. Тиймээс оросууд уг баяраар олон хоног амарч, өргөн дэлгэр тэмдэглэдэг. Үүнийг дагаад шинэ жилийн баяраар ОХУ-ыг зорих жуулчдын тоо жилээс жилд нэмэгдсээр байна. Судалгаанаас үзэхэд, өнгөрсөн оны шинэ жилийн баяраар ОХУ-д ирсэн жуулчдын тоо долоон саяд хүрчээ. Энэ нь өмнөх үеэс арван хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм. Жуулчдын хамгийн их очдог Оросын таван хотоор Москва, Санкт-Петербург, Сочи, Казань, Их Устюг шалгарчээ.

Шинэ жилийн баяраар оросууд гэрээ чимж байгаа юм шиг хотоо чимдэг. Яг л үлгэрийн хотод ирсэн мэт санагдана. Он солигдох мөчид гудамжаар яваа хүмүүс нэгнээ танихгүй ч тэвэрч, баяр хүргэнэ. Хот тэр аяараа баярын уур амьсгалд найган бүжнэ. Музей, үзвэр үйлчилгээний газрууд билетээ хямдруулж, үзэх гэсэн иргэдийн уртаас урт дараалалд дарагдана. Зөвхөн музей үзэхээр тус улсад 860 мянган жуулчин ирдэг байна.

Энэ жил оросууд баярын үеэр найм хоног амарна. Энэ бол гэр бүлээрээ аялж, зугаалахад хангалттай хугацаа. Оросууд ялангуяа шинэ жилийн үеэр дотоодын аялал ихээр хийдэг байна. Ихэвчлэн том хотууд болох Москва, Санкт-Петербургээс гадна дулаан уур амьсгалтай Сочи, Краснодар зэрэг бүсүүд рүү явж амардаг. Онгоц, галт тэрэгний билетийн захиалга аль хэдийн дуусчээ.

Оросын аялал жуулчлалын компаниас 2000 аялагчийн дунд нэгэн сонирхолтой судалгаа хийсэн байна. Судалгаанд оролцогчдын 92 хувь нь өнгөрсөн жил он солигдох мөчид гэртээ байсан бол 3,7 хувь нь галт тэрэг, 3 хувь нь онгоцонд явж байжээ. Харин 1,3 хувь нь шинэ оноо автобус, машиндаа гаргасан гэсэн хариу өгчээ. Харин манай улсад энэ талын судалгаа одоогоор хийгдээгүй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж