Сагсан бөмбөгийн ертөнцийн тод гялалзаж буй оддын нэг Даллас Маврекс багийн Лука Дончич олон сарын турш пүүзний чөлөөт агент байсны эцэст Жордан брэндтэй гэрээ байгууллаа. Тэрбээр“Жордан гэр бүлийн нэг хэсэг болсондоо баяртай байна. Ялангуяа надад болон тэдэнд үнэхээр гайхалтай цаг мөч тохиож байна” хэмээжээ.
Энэ жил 20 настай Лука Дончич өмнө нь Испаний Реал Мадрид клубт тоглож байхдаа Найки брэндтэй хоёр жилийн хугацаатай гэрээтэй байв. Жордан брэндийн хувьд түүнээс өмнө Зион Уиллиамсонтой таван жилийн, 75 сая ам.долларын гэрээ үзэглэсэн билээ.
Б.МӨНГӨНТАМИР
Холбоотой мэдээ