Сугалаанаас 161 сая фунт стерлинг хожсон эр нас баржээ

Хуучирсан мэдээ: 2019.12.28-нд нийтлэгдсэн

Сугалаанаас 161 сая фунт стерлинг хожсон эр нас баржээ

Сугалаанаас 161 сая фунт стерлинг хожсон эр нас баржээ

Хуучин эхнэртэйгээ хамт EuroMillions сугалааны 161 сая фунт стерлингийн азтан болсон Колин Вэйр 71 насандаа өөд болжээ. Колин Вэйр нь сэтгэл гутралд орсон байсан тухай хуульч нь ярьжээ. Колин нь өөрийн хуучин эхнэртэйгээ 38 жилийн турш ханилан хамтдаа 2011 онд азтан болсон байна. Гэвч энэ оны эхээр тэрбээр эхнээрээсээ салснаа баталжээ. Зураглаач мэргэжилтэй Колин Вэйр 2011 онд 161 сая фунт стерлингийн эзэн болсноор Шотландын баячуудын жагсаалтын 22 дугаар байранд бичигдэж байсан аж.

Тэрбээр шагналынхаа мөнгөөр хамгийн анх Шотландын спортын домог Артур Монтфордын ганц удаа өмссөн хүрмийг авч байжээ. Харин дараа нь 850 мянган фунтын үнэтэй дөрвөн унтлагын өрөөтэй, 23 акр газар бүхий цэцэрлэг, хүлэмжтэй эдлэн газар худалдан авсан байна. Мөн 2013 онд өөрийн буяны байгууллагыг нээж, Ларгс хотынхоо хөлбөмбөгийн холбоонд хандив өргөжээ. Үүгээр ч зогсохгүй бага наснаасаа эхлэн дэмжиж байсан Патрик Тистлэ хөлбөмбөгийн багийнхаа 55%-ийг худалдан авч, клубын дэмжигчдийн холбоонд эзэмшүүлсэн байна.

Б.МӨНГӨНТАМИР
Эх сурвалж: THE SUN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж