
Бразилийн хөлбөмбөгийн шигшээ баг дэлхийн аваргын дараа 33 дахь дасгалжуулагчаа томилсон. Дунгагийн орыг “Коринтианс” клубын дасгалжуулагч Мано Менезэс залгамжилсан юм. Өдгөө 48 настай энэ эрхэм өмнө нь зөвхөн нутгийнхаа багуудыг дасгалжуулж байгаад анх удаа таван одтой багийг дасгалжуулахаар болсон билээ. Ажлаа хүлээж аваад долоо ч хоноогүй байгаа Менезэс шинэ дуулианыг тариад амжлаа. Njth сарын 10-нд АНУ-ын багтай хийх нөхөрсөг тоглолтод оролцох шигшээ багийн бүрэлдэхүүнийг тэрdээр зарласан байна. Шигшээгийн 24 тоглогчийн бүрэлдэхүүнд Кака, Роналдиньо, Луис Фабиано, Жулио Сезар, Майкон, Жуан, Мело гээд оддын нэр багтсангүй. 2010 оны дэлхийн аваргын бүрэлдэхүүнээс ердөө Робиньо, Рамирес, Дани Алвеш, Тиаго Силва гэсэн дөрвөн тоглогч шинэ бүрэлдэхүүнд багтжээ. Харин оронд нь Менезэс дандаа залуучуудыг дуудсан байна. “Сантос”-ын шинэ од Неймараас авахуулаад урьд нь шигшээд дуудагдаж байгаагүй 11 тоглогч, тэр дундаа 21-ээс доош насны долоон тоглогч шигшээгийн бүрэлдэхүүнд багтсан байна. Премьер лигээс “Манчестер “Юнайтед”-ын хамгаалагч Рафаэль да Силва, “Ливерпуль”-ийн Лукас Лейва нар дуудагдсан бол Италиас гурав, Испаниас гурав, Португалиас хоёр, Герман болон Францын лигээс тус бүр нэг тоглогчийг шигшээгийн бүрэлдэхүүнд дуудсан байна.
Бразилийн шигшээ баг:
Хаалгач: Жефферсон (Ботафого, Бразил), Ренан (Авай, Бразил), Виктор (Гремио, Бразил)
Хамгаалагч: Андрэс Сантос (Фенербахче, Турк), Дани Алвеш (Барсэлона, Испани), Давид Луйз (Бэнфика, Португаль), Энрике (Расинг Сантандер, Испани), Марсело (Реал Мадрид, Испани), Рафаэль да Силва (Манчестэр Юнайтэд, Англи), Ревэр (Атлетико Минэйро, Бразил), Тиаго Силва (АС Милан, Итали),
Хагас хамгаалагч: Карлос Эдуардо (Хоффэнхайм, Герман), Эдерсон (Лион, Франц), Эрнанэс (Сао Паоло), Жусилэй (Коринтианс, Бразил), Лукас Лэйва (Ливэрпүүл, Англи), Паоло Энрике Гансо (Сантос, Бразил), Рамирес (Бэнфика, Португаль), Сандро (Интэрнасиональ),
Довтлогч: Андрэ (Сантос, Бразил), Нэймар (Сантос, Бразил), Алешандре Пато (АС Милан, Итали), Робиньо (Сантос, Бразил), Диего Тардэлли (Атлэтико Минэйро, Бразил)
Score Studio