"Владимир Путин бүх сиричүүдийг алахыг хүсч байна"

Хуучирсан мэдээ: 2019.12.28-нд нийтлэгдсэн

"Владимир Путин бүх сиричүүдийг алахыг хүсч байна"

"Владимир Путин бүх сиричүүдийг алахыг хүсч байна"

Сирийн 230 мянга гаруй иргэн гэр орноо орхин дүрвэж байгааг Нэгдсэн үндэстний байгууллагаас мэдээллээ. Энэ нь ОХУ Сирийн баруун хойд зүгээс босогчдын эсрэг өгч буй агаарын болон их бууны цохилтоос болж байна хэмээн мэдэгдэв.

НҮБ-ын Хүмүүнлэгийн хэрэг зохицуулах хорооны мэдэгдэлд, арванхоёрдугаар сарын 12, 25-нд олныг хамарсан их нүүдэл болсон тухай мэдэгдэв. Тэдний ихэнх нь Маарат аль-Нуман хотоос дүрвэн Турк-Сири улсуудын хилийн ойролцоох Идлиб аймгийн Идлиб хотод очсон тухай НҮБ-ээс мэдээллээ. Мөн Маарат аль-Нуман хот болон хотын ойролцоох бүс нутгууд “бараг” хоосорчээ.

Тэлманас хотоос гэр бүлтэйгээ хилийн бүс рүү дүрвэж буй Абу-аль Мажд Нассер хэлэхдээ "ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин түүний эсрэг боссон бүх сиричүүдийг алахыг хүсэж байна” хэмээжээ.

Москва болон Дамаск хоёр энгийн иргэдийг бөмбөгдөхгүй байх хэлэлцээ дээр санал зөрөлдсөн. Тэд зөвхөн Жихадист босогчидтой тулалдаж байгаа гэжээ.

Б.МӨНГӨНТАМИР
Эх сурвалж:REUTERS.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
БурууБуруу
5
ЗөвЗөв
4
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж