“The Hu” хамтлагийн клип дэлхийн шилдэг аравт багтлаа

Хуучирсан мэдээ: 2019.12.28-нд нийтлэгдсэн

“The Hu” хамтлагийн клип дэлхийн шилдэг аравт багтлаа

“The Hu” хамтлагийн клип дэлхийн шилдэг аравт багтлаа

Соёл, урлагаар дамжуулан дэлхий дахинаа Монгол Улсаа сурталчлан таниулж буй "The Hu" хамтлаг энэ жил шагналын арвин хуртай байна. Шинэ оны босгон дээр Америкийн “Revolver” сэтгүүлийн газраас 2019 оны дэлхийн шилдэг арван клипийг тодруулахад Монгол Улсын “The Hu” хамтлагийн “The Great Chinggis Khaan” клип багтжээ.

Хамтлагийн талаар тус сэтгүүлийн газар бичихдээ “Монголын “The Hu” рок хамтлаг олон сайхан клипээрээ алдаршсан. Ялангуяа “The Great Chinggis Khaan” клип нь олон хүнд хүрсэн. Тэдний эрэлхэг дайчин байдал, эрч хүч рок хөгжмийн ертөнцийг байлдан дагуулж байна” гэж бичсэн нь олныг анхаарлыг улам татаж байна" гэжээ.

Уг уран бүтээл нь Монголын их гүрнийг үндэслэгч Чингис хааны тухай дуу юм. Зураг авалтыг Их хааны төрсөн нутаг Бурхан халдунд 30 хэмийн хүйтэнд хийсэн байна.

Тус хамтлаг нь 2018 оны сүүлээр анхны уран бүтээлээ олон нийтэд хүргэснээс хойш ийнхүү асар богино хугацаанд амжилтад хүрч чадсан билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
78
ЗөвЗөв
7
ГайхмаарГайхмаар
3
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж