Канзаст хүчтэй дэлбэрэлт болж, 15 хүн хүнд гэмтжээ

Хуучирсан мэдээ: 2019.12.28-нд нийтлэгдсэн

Канзаст хүчтэй дэлбэрэлт болж, 15 хүн хүнд гэмтжээ

Канзаст хүчтэй дэлбэрэлт болж, 15 хүн хүнд гэмтжээ

АНУ-ын Канзас мужийн Вичита хотын Текстрон нисэхийн талбайд өнгөрсөн Баасан гариг (2019.12.27)-т шингэн азот дэлбэрч, хамгийн багадаа 15 хүн дэлбэрэлтэд өртөн хүнд гэмтжээ. Орон нутгийн албаныхны мэдээлснээр, шархдсан хүмүүс нь шинэ нисэх онгоцны загварын хөгжүүлэлт дээр ажиллаж байсан аж.

Түргэн тусламжийн албаныхан 11 хүнийг орон нутгийн төв эмнэлэгт хүргэсэн бөгөөд тэдний нэг нь нилээн ноцтой гэмтэл авсныг тус эмнэлгийн ерөнхий эмч Доктор Жон Галлагер мэдээлжээ. Дээрх хүмүүс л зөвхөн амралтын өдрүүдэд ажиллах даалгавартай байсан тул өөр олон хүн тус газар байгаагүй аж.

Шинжээчдийн үзэж буйгаар, шатаж байсан шингэн азот нь түлшний савыг онон, түүнээс улбаалан азотын хий агаарт таран дэлбэрэлтийн хэмжээ нэмэгджээ. Дэлбэрэлт болсон байгууламж дотор SkyCourier гэх нисэх онгоцны шинэ хөгжүүлэлт хийгдэж байсан аж.

Б.МӨНГӨНТАМИР
Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж