Дуучин Б.Амархүү уучлалт хүсэв

Хуучирсан мэдээ: 2019.12.28-нд нийтлэгдсэн

Дуучин Б.Амархүү уучлалт хүсэв

Дуучин Б.Амархүү уучлалт хүсэв

Буриад Улсын Гавьяат Жүжигчин, дуучин Б.Амархүү хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн хэрэгт холбогдон саатуулагдан шалгагдаж, анхан шатны шүүхээс хоёр жилийн хорих ял сонссон.

Давж заалдах шатны шүүх Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Амархүүд оногдуулсан хоёр жил хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан Нийслэлийн Прокурорын газарт буцаахаар магадлал гаргасан юм. Мөн шүүгдэгч Б.Амархүүд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн билээ.

Дуучин Б.Амархүү өнгөрсөн Баасан гариг (2019.12.27)-ийн орой Экстра онлайн ярилцлагад орж, монголчуудаасаа уучлал хүсэв. Тэрбээр хэлэхдээ “Олон хүн надаас тайлбар сонсохыг хүсч байна. Надад итгэдэг хүмүүсийг урт хугацаанд санааг нь зовоосонд уучлаарай. 2006 оны Народный артист тэмцээнээс хойш ард түмнийхээ итгэлийг алдахгүйг хичээж, уран бүтээл хийж байсан.

Хэрэгт холбогдоод та бүхний сэтгэлийг зовоосон байх. Би энэ хугацаанд олон зүйлийг даван тууллаа. Хамгийн түрүүнд ээж, аав, гэр бүлээсээ уучлал гуймаар байна. Мөн миний дууг сонсдог дэмжигчдээсээ уучлал гуймаар байна. Ахиж би ийм хэрэгт огт холбогдохгүй. Цаашдаа олон уран бүтээл хийнэ.

Намайг өмөөрч, шүүмжилж байсан хүмүүстээ баярлалаа. Хүү нь буруу зүйл хийхэд ахмадууд нь хайрлаж загнадаг шиг намайг ухааруулж байгаа хэмээн ойлгож байгаа. Монголчуудаасаа уучлал хүсмээр байна. Итгэлийг тань хэзээ ч алдахгүй гэж тангараглаж байна.

Тэнд ороод бусад залуучуудаа хараад маш их зүйл ойлгосон. Гурван сарын хугацаа тийм урт байдаг гэж би хэзээ ч төсөөлж байгаагүй. Манай Монголын шорон залуужсан байна гэж санагдсан. Энэ хорт зүйлээс болоод амьдралдаа алдсан олон залуус байсан. Монгол улсаа хөгжүүлэх залуучууд хоригдоод байж байгаа нь харамсалтай санагдсан.

Монгол Улсынхаа залуучуудыг аврах уриалга гаргахыг урлаг соёлынхоо найз нөхдөөс хүсч байна. Би алдаж байж ухаардгийг ойлголоо” гэв.

 

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
БурууБуруу
27
ТэнэглэлТэнэглэл
16
ЗөвЗөв
5
ХөөрхөнХөөрхөн
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж