ФОТО: Үлгэрийн баатрууд амилсан Харшийн сүлд модны наадам

Хуучирсан мэдээ: 2019.12.28-нд нийтлэгдсэн

ФОТО: Үлгэрийн баатрууд амилсан Харшийн сүлд модны наадам

ФОТО: Үлгэрийн баатрууд амилсан Харшийн сүлд модны наадам

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Хүүхдийн ордонтой хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Харшийн сүлд модны наадам” боллоо. Энэ жил тус наадамд зорилтот бүлгийн 500 гаруй хүүхэд оролцсон бөгөөд ирсэн бүх хүүхдэд Нийслэлийн Засаг даргын гарын бэлгийг гардуулан өгч, нэг өдрийг хүүхэд багачуудын дуу хуур, баяр хөөр дунд гэнэтийн бэлгүүдээр дүүрэн өнгөрүүлэв.

Харшийн сүлд модны наадмын нээлтэд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Мандуул, НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Эрдэнэжаргал, Монголын Хүүхдийн ордны захирал Б.Цэнгэлмаа болон бусад холбогдох албаны хүмүүс, хүүхэд багачууд оролцлоо.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Харшийн сүлд модны наадмыг нээж, “Сурлага хөдөлмөрөөрөө манлайлж, авьяас билгээрээ тэргүүлэн, анги хамт олон, сургуулийн хүүхэд багачуудаа үлгэрлэн дагуулдаг хүүхэд бүрийн зорин ирэх дуртай “Харшийн шинэ жил”-ийн баярт хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт хүүхэд багачууд та бүхэндээ чин сэтгэлийн угаас халуун баяр хүргэе.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас жил бүр улс орны хойч ирээдүй болсон хүүхэд багачуудаа урамшуулах, тэднийхээ авьяас билэг, сурлага хөдөлмөрийг дэмжих зорилгоор энэхүү арга хэмжээг тасралтгүй зохион байгуулж ирсэн. Ирээдүйдээ та бүхэн эх орноо жолоодож, эрдэм авьяасаараа дэлхийд гайхагдаж, улсынхаа нийслэл Улаанбаатар хотоо хөгжүүлж, ур ухаан, оюун бодлоо чилээн, олон түмнийхээ итгэлийг даасан манлайлагч, хөдөлмөрч хүмүүс болно гэдэгт итгэлтэй байна” хэмээн хэлэв.

Харшийн сүлд модны наадамд Монголын Хүүхдийн ордны драм, бүжиг, дуулаачийн дугуйлангийн хүүхдүүд оролцож, урлагийн номер, жүжигчилсэн тоглолтыг үзүүлэн, хүүхэд багачуудад толилууллаа. Тоглолтын үеэр үлгэрийн баатрууд амилж, өвлийн өвгөн, цасан охидтойгоо зочилж, хүүхэд багачууд баяр хөөр дүүрэн байв.

Монгол Улсад Харшийн сүлд модны наадмыг анх 1958 онд зохион байгуулж, өдгөө 61 дэх жилдээ тасралтгүй зохион байгуулагдаж буй юм.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж