Амралтын хөтөч: Кремлийн сүлд модны наадам эргэн ирлээ

Хуучирсан мэдээ: 2019.12.28-нд нийтлэгдсэн

Амралтын хөтөч: Кремлийн сүлд модны наадам эргэн ирлээ

“Ньюс” агентлаг 2019.12.28-ны Бямба гаригийн үзвэрийн товч мэдээллийг хүргэж байна.

"ЦӨМӨӨХЭЙ АМИЛАХ ЦАГ"-ААР УУЛЗЪЯ

П.И.Чайковскийн хөгжим, МУГЖ Д.Алтанхуягийн найруулгаар "Цөмөөхэй балет" 6 дах жилдээ тоглогдож байна. Ид шидийн оронд Цөмөөхэй болон Клара охины адал явдлыг хэрхэн өрнөхийг сонирхоорой. Дэлгэрэнгүй мэдээллийг 77070808, 80810808, 8018808 утас болон Facebook: @MongolianballetInstagram: @Mongolian_National_Ballet-аас авч болох юм.

Хэзээ: 12:00 цагт

Хаана: Улсын дуурь бүжгийн эрдмийн театр

Тасалбарын үнэ: 20 мянга, 50 мянга, 60 мянга, 80 мянга, 100 мянга, 140 мянга


ДУРСАМЖ ДҮҮРЭН НЭГ ӨДРИЙГ ГЭР БҮЛТЭЙГЭЭ ХАМТ ӨНГӨРҮҮЛЭЭРЭЙ!

“Бүтээлч Бамбүү” төвийнхөн "My first Christmas with Santa" сэдэвт New Year Special event-ээ дахин нэг өдөр нэмж тэмдэглэхээр шийдсэн байна. Бүртгүүлж амжаагүй хүмүүс энэ удаа амжиж эрт бүртгэлээ баталгаажуулаарай! Тус төвийн хөтөлбөрт эрүүл, амтат жигнэмгийг бяцхан багачууддаа өөрсдийн гараар чимэглэж, гацуур модны чимэглэл бяцхан гараараа урлан, дурсамжаар дүүрэн нэг өдрийг гэр бүлтэйгээ хамт өнгөрүүлэх боломж олгож буй юм.

Хэзээ: 11:00 цагт
Хаана: Бүтээлч Бамбүү – Чойжин Сүитс
Тасалбарын үнэ: 70 мянга (эцэг эх үнэгүй)


ҮЗЭСГЭЛЭНТ ГҮНЖ БА ЖОНОН

Корпорейт Хотел анд Конвеншн Цэнтр нь 4 дэx жилдээ уламжлалт хүүхдийн шинэ жилийг энэ өдөр хоёр удаа зохион байгуулах гэж байна. Уг арга хэмжээ нь 3 хэсгээс бүрджээ. Үүнд:

Угтах хэсэг

12:00-12:30 1-р үзвэр
16:00-16:30 2-р үзвэр

Угталтын хэсэг (Үлгэрийн баатруудтай хамт зураг авахуулж, хөгжөөнт тоглоом тоглож, хөнгөн амттан болон уух зүйлсээр дайлна. Мөн олон сюрприз та болон таны хүүхдийг хүлээж байна).

Жүжиг үзэх

12:30-13:40 1-р үзвэр
16:30-17:40 2-р үзвэр

Оранж Энтэртайнмент болон Корпорейт Конвеншн Центр хамтран Үзэсгэлэнт гүнж ба Жонон цоо шинэ жүжгийг толилуулж байна. Найруулагч М.Лхагва

Бэлэг тараах

13:40-14:00 1-р үзвэр
17:40-18:00 2-р үзвэр

Ирсэн хүүхэд бүр чанартай, маш гоё бэлэг авах болно. Дэлгэрэнгүй мэдээллийг: 70002030, 99111355, 99108649, 80104092 утаснуудаас аваарай.

Хэзээ: 2019.12.28 12:00, 16:00 цагт
Хаана: Corporate Convention Centre
Тасалбарын үнэ: 50 мянга (бэлэгтэй)


МАУГЛИЙН ГАЙХАМШИГТ АДАЛ ЯВДАЛ ЭРГЭН ИРЛЭЭ

Ширэнгийн зоригт хүү "Маугли"-ийн гайхамшигт адал явдал эргэн ирлээ. Их хотын үзэсгэлэнт Маралаа охин Маугли болон түүний үнэнч анд хөгжилтэй Балу, ухаалаг шаламгай Багира, сүр хүчит Шерихан, аварга зальт могой Каа зэрэг ойн олон амьтантай хэрхэн нүүр тулж, үйл явдал цааш хэрхэн өрнөх бол? Хүүхдийн тасалбарыг 14 ба түүнээс доош насны хүүхэд авах юм байна. Хүүхдийн тасалбар авахдаа та сонгосон суудлын жагсаалт дээрх ҮНИЙН ТӨРӨЛ гэснийг солих юм.

Хэзээ: 2019.12.28 12:00, 15:00 цагт
Хаана: Sky Resort "ХҮН" театр
Тасалбарын үнэ: 15 мянга, 20 мянга


КРЕМЛИЙН СҮЛД МОДНЫ НААДАМ БОЛНО


Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төвд (РЦНК) зохион явуулдаг “Кремлийн сүлд модны наадам” нь хүүхэд бүрийн хүсэл мөрөөдөл болсон гайхамшигтай арга хэмжээ бөгөөд 30 жилийн дараа дахин зохион байгуулагдаж буйгаараа онцлог. Энэхүү арга хэмжээний найруулагчаар 2001-2013 оныг хүртэл Москва дахь Кремлийн сүлд модны наадмыг найруулан тавьсан Валерий Шевченко ажиллах ба сүлд модны наадамд 150 гаруй уран бүтээлч оролцох юм.

Кремлийн сүлд модны наадам Оросын шинжлэх ухаан, соёлын төв (РЦНК)-д 392 хүний суудалтай танхимд 12 сарын 22-ноос 29-ний өдрүүдэд нийт 13 удаа зохион байгуулагдах ба тасалбарыг www.ticket.mn болон РЦНК-д байрлах Тасалбар Борлуулах цэгээр худалдaалж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг 80148400, 80641400 утсаар лавлана уу.

Хэзээ: 15:00 цагт
Хаана: РЦНК
Тасалбарын үнэ: 55 мянга

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж