Цас орж, ихэнх нутгаар хүйтний эрч чангарна

Хуучирсан мэдээ: 2019.12.28-нд нийтлэгдсэн

Цас орж, ихэнх нутгаар хүйтний эрч чангарна

Цас орж, ихэнх нутгаар хүйтний эрч чангарна

Өнөөдөр нийслэлд үүлшинэ. Шөнөдөө ялимгүй цастай. Өдөртөө цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж, секундэд 7-12 метр хүрнэ. Шөнөдөө Яармаг-Сонгино орчмоор 26-28 градус, бусад хэсгээр 20-22 градус, өдөртөө хүйтэрч, 17-19 градус хүйтэн байна.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөө шөнө баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, маргааш өдөр ихэнх нутгаар, 29-нд нутгийн зүүн хагаст, 29-нөөс 30-нд шилжих шөнө зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарахыг онцгойлон анхааруулж байна.

2019 оны 12 дугаар сарын 27-ны 20:00 цагаас 12 дугаар сарын 28-ны 20:00 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр, цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, Алтайн уулархаг нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч шөнөдөө Увс нуурын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 28-33 градус, Алтай өвөр говиор 9-14 градус, бусад нутгаар 17-22 градус, өдөртөө Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 19-24 градус, Увс нуур болон Их нууруудын хотгор, Хүрэнбэлчир орчим, Алтай, Хангайн уулархаг нутгаар 15-20 градус, Алтай өвөр говиор 4-9 градус, бусад нутгаар 10-15 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.  Хүйтэрч шөнөдөө Дархадын хотгор, Эг, Үүр, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 26-31 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа голын хөндийгөөр шөнөдөө 21-26 градус, бусад нутгаар 17-22 градус, өдөртөө Дархадын хотгороор 20-25 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 16-21 градус, бусад нутгаар 12-17 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө Хэнтэйн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 25-30 градус, бусад нутгаар 18-23 градус, өдөртөө хүйтэрч 15-20 градус, бусад нутгаар 11-16 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн цас, өдөртөө цас орж, цасан шуурга шуурна. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, өдөртөө түр зуур секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 25-27 градус, өдөртөө 16-18 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэгээр, өдөртөө ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, шөнөдөө Арц-Богдын өвөр хоолойгоор, өдөртөө ихэнх нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 9-14 градус, бусад нутгаар 16-21 градус, өдөртөө хүйтэрч Дундговийн нутаг, Дорноговийн хойд хэсгээр 8-13 градус, бусад нутгаар 4-9 градус хүйтэн байна.

Эх сурвалж: ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж