Буянт-Ухаа дахь “Чингис хаан” олон улсын нисэх буудалд 2019 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр Бээжин-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн зорчигч БНХАУ-ын иргэн C гар тээшиндээ их хэмжээний валютыг гаалийн байгууллагад мэдүүлэлгүй хил нэвтрүүлэх гэж байсныг илрүүлжээ. БНХАУ-ын иргэн C нь өнөөдрийн ханшаар нийт 425 гаруй сая төгрөгтэй тэнцэх хэмжээний валютыг хувийн хэрэглээний эд зүйлдээ нуусан байдалтайгаар хил нэвтрүүлэхийг завдсан байна. Энэ зөрчилд хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.
Э.АРИУН