Гавьяат эдийн засагч, академич, С.Нямзагд “Хангарди” одон хүртлээ | News.MN

Гавьяат эдийн засагч, академич, С.Нямзагд “Хангарди” одон хүртлээ

Гавьяат эдийн засагч, академич, С.Нямзагд “Хангарди” одон хүртлээ

Гавьяат эдийн засагч, академич, С.Нямзагд “Хангарди” одон хүртлээ
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэрээр Монгол Улсын Гавьяат эдийн засагч, академич, “Этүгэн” их сургуулийг үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга С.Нямзагдыг нийслэлийн дээд шагнал “Хангарди” одонгоор шагналаа. Шагналыг нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва өнөөдөр /2019.12.27/ гардуулан өгөв.
Гавьяат эдийн засагч, академич С.Нямзагд нь 1981 онд Монгол Улсад, 2003 онд ОХУ-д эдийн засгийн шинжлэх ухааны докторын зэрэг тус тус хамгаалсан бөгөөд 1998 онд профессор цол хүртжээ. Түүнчлэн 2003 онд Монгол Улсын шилдэг эдийн засагч, 2005 онд Монгол  Улсын гавъяат эдийн засагч цол хүртсэн байна.
Монгол Улсын Их Сургуульд багшаар 1973 онд ажлын гараагаа эхэлж, Засгийн газрын дэргэдэх Төрийн бодлого судлах төвийн захирал, УИХ-ын гишүүн, Төсөв санхүү, мөнгө зээлийн бодлогын байнгын хорооны гишүүн, Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийн ректороор ажиллаж байгаад 2007 оноос Удирдлага, эдийн засаг, сургалт, эрдэм шинжилгээний байгууллуудын консерциумын гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа юм.
Тэрбээр “Хөгжлийн эдийн засгийн асуудлууд”, “Монголын хөгжлийн загварууд”, “Залуучуудын мэргэжлийн чиг баримжаа”, “Эдийн засгийн сэтгэлгээ” зэрэг сэдвүүдээр лекц уншиж, томоохон суурь судалгаа хийн, эдийн засаг, татвар, гаалийн харилцааг зохицуулах олон хуулийн төслийг удирдан боловсруулжээ.
Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-12-27 202.21.127.167

Сөнөсөн социалист нийгмийн улаан коммунист эдийн засагч, дээр нь Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийг хулгайлж Этүгэн сургуулиа босгосон. Ашиг сонирхлын зөрчил, олны хөрөнгөөс хумслагчийн ил тод жишээ.

Avatar

zochin 2019-12-27 192.82.78.210

Shagnal goldoggui gar daa.ichij zovoh talaar asyygaad ch nemergui.

Avatar

зочин 2019-12-27 67.161.131.242

Гурван орос үг, хоёр англи үг мэдэхгүй ямарч боловсролгүй худалч хуурамч этгээдэдийг шагнаж байгаа хэрэг үү. Худалдаа үйлдвэрийн дээд сургуулийн бүх хөрөнгийг хулгай хийсэн этгээдийг урамшуулж байгаа хэрэг үү ХА ХА ХА .Этүгэн хэмээх сургуулийн хулгай луйврыг АТГ шалгах болоогүй юу

Avatar

ХҮДС 2019-12-27 64.119.25.243

ХҮДС-ийн газрыг зараад өөртөө хувийн сургууль байгууллаа гэж шагнав уу

Avatar

Зочин 2019-12-27 202.9.46.212

асар хоцрогдсон бүдүүлэг эрдэмтэн юм билээ шдээ ядаж байхад шагналын донтой

Avatar

зочин 2019-12-27 192.82.71.92

за яахавдээ нас нь ахиад шагналд дуртай болж яваа нь энэ биздээ жаахан атаач хүнийг оороосоо илүү гарчих вий гэсэн бодолтойл нохорлдоо энд тэндхийн юм баахан булаалдаал одоо нэг юм тогтож байгаал санаатай хүн л дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж