Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Байгалмаа шагнал гардуулав | News.MN

Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Байгалмаа шагнал гардуулав

Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Байгалмаа шагнал гардуулав

Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Байгалмаа шагнал гардуулав

Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Байгалмаа  2019 онд боловсрол, нийгэм, эрүүл мэнд, шинжлэх ухаан технологийн салбарт байгууллага хамт олноо ажил хөдөлмөрөөрөө манлайлан ажилласан хүмүүст шагнал гардууллаа.

Тодруулбал, тэрбээр өөрийн сонгогдсон Хан-Уул дүүргийн I, XV, XVIII, XIX хорооны иргэд, ажилтан, албан хаагчдад нийслэлийн Засаг даргын нэрэмжит шагнал, Улаанбаатар хотын “Хүндэт тэмдэг”, “Нийслэлийн тэргүүний ажилтан”, “Жуух бичиг”  нийслэлийн ИТХ-ын “Хүндэт тэмдэг”, “Хүндэт өргөмжлөл” нийслэл хот байгуулагдсаны 380 жилийн ойн медалиар тус тус шагнасныг гардуулан өгсөн юм.
Шагналыг Хан-Уул дүүргийн 115 дугаар сургуулийн гадаад хэлний багш У.Хонгорзул, 67 дугаар цэцэрлэгийн багш С.Цолмон, XIX хорооны ахмад настан Л.Долгор, 52 дугаар сургуульийн жижүүр Ж.Баатар, XVIII хорооны хэсгийн ахлагч Ш.Цэвэлмаа, ШУТИС-ийн Коосэн математикийн багш Ч.Баасанжав, Монгол Коосэн тэнхмийн эрхлэгч С.Төмөрхүлэг, 53 дугаар цэцэрлэгийн нягтлан бодогч Л.Болормаа, арга зүйч Р.Баасанхүү нарын 16 хүнд гардууллаа.
Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж