Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж алба хаагчдад орон сууц гардууллаа | News.MN

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж алба хаагчдад орон сууц гардууллаа

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж алба хаагчдад орон сууц гардууллаа

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж алба хаагчдад орон сууц гардууллаа

Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж өнөөдөр /2019.12.27/ Цагдаагийн ерөнхий газрын төв байрны алба хаагчидтай уулзалт зохион байгууллаа.

Тус уулзалтанд Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч С.Баатаржав, Тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал, Дэд дарга, цагдаагийн хурандаа Ж.Болд болон даргын зөвлөлийн гишүүд, төв байрны алба хаагч нар оролцсон юм.

Уулзалтын үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж 2019 онд улсын төсвөөр Цагдаа, дотоодын цэргийн байгууллагад хийсэн бүтээн байгуулалтын ажлын талаар товч мэдээлэл өгч алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх үүднээс 5 алба хаагчид “Цагдаа-Амгалан 2” хотхонд байр бэлэглэлээ.

Гурван өрөө байрны батламжийг найман хүүхэдтэй Дотоодын цэргийн 805 дугаар ангид эргүүлчин, ахлагч Базаррагчаагийн Гүррагчаад гардуулан өгсөн бол нэг өрөө байрны батламжийг ЦЕГ-ын Автобаазад цагдаа жолооч ажилтай, цагдаагийн ахлах ахлагч Чинзоригийн Чинбат, тус газрын цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч Гантөмөрийн Баттулга, ЦЕГ-ын Хангалт үйлчилгээний төвийн сантехникч Бадамын Буянжаргал, ЦЕГ-ын үйлчлэгч Нямсүрэнгийн Хандмаа, Хангалт үйлчилгээний төвийн үйлчлэгч Лхамжавын Баярмаа нар гардан авлаа.

Шинэ оны босгон дээр шинэ байраар шагнуулсан алба хаагчид даа баяр хүргэж ажлын амжилтыг хүсье.

ЭХ СУРВАЛЖ: ЦЕГ
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-12-27 202.9.41.18

Зөв дөө. Бага албан тушаалын хүмүүст өгсөн байна. Нэг мөсөн өгсөн байлгүй дээ.

Avatar

Зочин 2019-12-27 43.242.243.246

Улсын төсвийн хөрөнгөөр барьсан байр тухайн хүний хувийн өмч болох ёсгүй! Харин Цагдаагийн байгууллагад алба хааж байх хугацаандаа уг байранд амьдрах ёстой!!! Өөрөөр хэлбэл, төрийн байгууллагын өмч юм. Нямка уг ажилтанд хувьд нь бүрмөсөн "бэлэглэлээ" гэж ойлгуулсан юм биш биз?

Avatar

зочин 2019-12-27 59.153.115.74

БОЛЖ ДЭЭ. ОЛОН МУУСАЙН ХҮҮХДҮҮДТЭЙ НЭГ Ч ГЭСЭН АЛБА ХААГЧ
ОРОХ ОРОНТОЙ БОЛЖ. ҮҮНЭЭС ИЛҮҮ БУЯН ГЭЖ ХАА БАЙХАВ.

Avatar

Irgen 2019-12-27 70.181.123.238

Huuli heregjyylehiin orond songuuli bodson huuramch amitaniig Odom bushuuhan zailuulj shyyhed ugh heregtei.mongol turd ihgai tarisan huuramch baggie ne ilchleh heregtei,,,manangiin tagnuul,,,,

Avatar

зочин 2019-12-27 192.82.71.92

нэг мосон хоөр ороо г огчихгүйдээ

Avatar

Zochin 2019-12-27 80.187.97.60

Za ashgui dee. Yostoi saihan medee baina. Ta buhendee shine gertee eruul enh, urt udaan amidarahiig husiee

Avatar

овоо доо, хөөрхий муусайн ахлагч нараас нэг нь ч гэсэн байртай болж байна. 2019-12-27 202.126.89.165

Хүчний байгууллагууд дотроос БХЯ, ЗХЖШ-аас бусад яам агентлагууд байраа дандаа алба хаагчиддаа өгөх юм. БХЯ, ЗХЖШ-ын генрал хурандаа нар дандаа өөрсдөө орчихно. Сайханбаяр генералаас өгсүүлээд нил хулгайч луйварчид. Өөрсдөө байртай атлаа ичих ч үгүй албаны байрнаас аваад тэрүүндээ өөрийн хамаарал бүхий этгээдүүдийг оруулна.Эсвэл гадны хүнд түрээслүүлж ашиг олно. одоо ч ичих үгүй хямд үнээр хувьчлуулахаар хөөцөлдөж байгаа. Адгийн шаарнууд.у.Хүрэлсүхээ чи нөгөө сэлмээрээ курсийнхээ Сайханбаярыг ца

Avatar

Уу 2019-12-27 79.98.213.82

баярлалаа яг хүнээ олж байр өгсөн байна энэ байраар шагнуулж байгаа алба хаагчид бол арын алба гэдэг том ажлыг нугалж бидний үүргээ гүйцэтгэх боломжийг хангаж байлаг юм эа нартаа шинэ ондоо эрүүл энх сайн сайхан байхын ерөөл дэвшүүлье

Avatar

ЗАНДАЛЧИН 2019-12-27 66.181.181.48

ХУУЛИА ЗАСАХЫН ОРОНД ХУЛГАЙГАА ХИЙГЭЭД Л ТЭНЖ ЯВАХ ШИВ ДЭЭ? ЭНЭ ЗАЛЬНЫ ХӨРӨНГӨ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж