Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас алба хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх зорилгоор “Шинэ жил-Мөсөн хотхон” уралдааныг зохион байгууллаа.
Алба хаагчдын урласан 12 бүтээлээс шилдэг гурван бүтээлийг шалгаруулсан байна.
Уралдааны тэргүүн байрт Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн дэслэгч Н.Баасанхүү захирагчтай I салааны “Монгол Баатар” бүтээл, дэд байрт Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн ахлах дэслэгч Б.Мөнгөншагай захирагчтай II салааны “Хулгана жил” бүтээл, гутгаар байрт Улсын нөөц хүмүүнлэгийн тусламжийн анги “Аз хийморийн билэгдэл морь, Өөрчлөлт тав тух хөгжлийн билэгдэл туулай бүтээл” тус тус шалгарлаа гэж Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Холбоотой мэдээ