Хуучирсан мэдээ: 2019.12.27-нд нийтлэгдсэн

“Уяач” төслөө татна

Өвөл, хаврын цагаар хурдан морины уралдаан зохион байгуулахыг Засгийн газраас хориглосоор атал хуулийн төсөл санаачилж, сөрсөн базаа хийсэн УИХ-ын гишүүн Х.Болорчулуун сонгуулиа бодон бууж өгөв бололтой, төслөө буцаан татахаар болжээ.

Тэрбээр Үндэсний баяр наадмыг зохион байгуулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачилсан бөгөөд “Билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 14-ний өдөр "Ерөөл өргөх" хаврын бүсийн уралдааныг азарга, их нас, соёолон гэсэн насны ангиллаар зохион байгуулна” гэсэн заалт тусгасан  Засгийн газрын тогтоолтой харшилж, мөн Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадоржоос анхааруулга ч авахад хүрсэн юм.

Энэ үеэс хамтрагчид нь ч нүүр бууруулж, төслөөс нэрээ татаж буйгаа мэдэгдсэн. Гэвч Х.Болорчулуун гишүүн гүрийн ганцаараа үлдсэн ч уг төслийг буцаан татахаа мэдэгдээд байна.

УИХ-д уяач гишүүд цөөнгүй бий. Тэдний лоббигоор дээрх төсөл УИХ-ын босго давж, анхны хэлэлцүүлэг хүртэл явсан гэдэг хардлага бий.

Хэрэв “уяач” гишүүд Засгийн газрын шийдвэрийг давж, парламентаар хууль батлуулах санаа байсан бол олон нийтийн эсэргүүцэлтэй тулж, бүтэлгүйтлээ.

Г.ХОРОЛ   

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж